...
...

“Яг түүн шиг” гала тоглолт 6-р сарын 25нд тоглогдоно

“Боловсрол суваг” телевиз, “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолтыг 6-р сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байсан боловч  олон улсын залуучуудын томоохон байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт буюу ASPAC-тай давхцан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.

Тэгвэл энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолт 6-р сарын 25-нд 20:00 цагаас Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д ганцхан удаа зохион байгуулагдахаар болсон байна. Тус гала тоглолтын гол онцлог нь “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 1 болон 2-р улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюсер Нана болон ОХУ-ын алдарт охидын хамтлаг Тату нар хүрэлцэн ирэхээр болжээ.

Дэлхийн одод нэгэн тайзнаа цуглах энэхүү алтан боломжийг бүү алдаарай хэмээн зохион байгуулагчид дурдаж байсан юм. Тоглолтын тасалбарыг “Ноён зууч” 1900-1950-аар үнэгүй хүргүүлэн авахаас гадна онлайн захиалгыг ticket.mn сайтаар борлуулж байна. Мөн хүсвэл тоглолт болох “Мagic Rock” camp-аас 6-р сарын 25-ны өдөр газар дээр нь худалдан авах боломжтой. Дашрамд дурдахад тус тоглолт хотоос гадуур болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын 6 цэгээс автобусаар үйлчлэх юм. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг “Боловсрол суваг” телевизийн Edutainment tv албан ёсны фейсбүүк хуудаснаас авахаас гадна 80101144, 80044411, 88055618 дугааруудаас аваарай.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ