...
...

​"Согтуу мастер" өнөөдөр 63 нас хүрч байна

Алдарт жүжигчин Жеки Чан 1954 оны энэ өдөр мэндэлжээ. Өнөөдөр тэрээр 63 нас хүрч байна. Хонг Конгийн жирийн гэр бүлд төрсөн хүүг дэлхийн хэмжээний од болно гэж хэн мэдэх билээ. Түүний эцэг эх нь Хятадын иргэний дайнаас дүрвэж, Хонг Конгт суурьшсан байжээ. Ядуу зүдүүгийн улмаас төрөхөд нь эх барьж авсан англи эмчээс хүүгээ өргөж авахыг гуйж байсан гэдэг. 

Олон жилийн шаргуу хөдөлмөр, гэмтэл бэртлийн үр дүнд Жеки Чан Хонг Конгийн тулаант киноны жүжигчнээс дэлхийн хэмжээний од болж, бүхний хайр, хүндлэлийг хүлээсэн юм. Сонирхуулахад тулаант киноноос залхсан Жеки Чан сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн ажилд идэвхитэй оролцох болсон. 

 

А.Түвшин

эх сурвалж: Breakingnews

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ