...
...

Сонсогчдодоо хайр түгээсэн Камертон

Камертон бол Монголын хөвгүүдийн поп хамтлаг. Тус хамтлаг 1995 оны 6 сарын 24-нд Хөгжим бүжгийн Коллежид байгуулагдсан ба 1996 оноос 2004 оны хооронд нийт 10 цомог гаргасан билээ. Тэгвэл тэдний "Хайр" нэртэй шинэхэн уран бүтээл үзэгч, сонсогчдод хүрч эхэллээ. 

"Сайхан хайр байдаг ч бүтэхгүй нь олон

Санаандгүй нэгэндээ дурлах нь олон

Гэхдээ амьдрал ганцхан жаргал биш 

Гуниг баяр ээлжилнэ" хэмээн эхэлж буй тэдний дууны клипэнд хамтлагийн дөрвөн гишүүдийн гэр бүлийхэн цасан цагаан өнгийн хувцсаар ижилсэн тогложээ. Тэднийг харсан хэн бүхэнд гэгээн хайр, гэгээлэг амьдрал төсөөлөгдөх нь гарцаагүй. Энэ амьдралын гол утга учир гэр бүл, үр хүүхдийн аз жаргал дээр оршдог гэдгийг тэд батлан харуулжээ. 

А.Түвшин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ