...
...

Дэвид Бекхэм кинонд эсрэг талын дүр бүтээнэ

Дэвид Бекхэм кинонд эсрэг талын дүр бүтээнэ Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм шинэхэн кинонд дүр бүтээхээр болжээ. Киноны нүүр хувиргалт их сонирхолтой юм. Түүний нүүр сорвитой, ялзарч, шарласан шүдтэй харагдаж байлаа. Тэрбээр Артур хаан киноны эсрэг талын баатар болох Гая Ричигийн дүрд тоглох болсон нь нүүр будалтаас нь ил байгаа юм. Бекхэмд түүний нүүр хувиргалтаас илүүтэй шүд нь их хэцүү байгаа аж. Энэ талаар мэдээллийг “The Sun” сайт өчигдөр мэдээлсэн юм. Мөн түүний хувьд нүүр хувиргалт ихэд гүн сэтгэгдэл төрүүлж байгаа аж. Түүний хэлж буйгаар, “Маш олон тамирчин, алдартай хүмүүс жүжигчин болж чадахгүй, бүтэлгүйтдэг гэдгийг мэднэ” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, “Энэ бол маш хүнд мэргэжил. Ур чадвар, сахилга бат шаардана. Би илүү сайн суралцаж, туршлагатай болохын тулд ухрахгүй хичээх ажиллах болно” гэж хэлсэн байна.

Б.Эрдэнэ

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ