Холливудын алдарт жүжигчин болох 56 настай Антонио Бандерас сэтгэлийн түгшүүртэй амьдарч байна. Тэрбээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа боловч зүрхний шигдээстэй гэх оноштой болжээ. Түүнийг “Зорро”, “Шрек” хүүхэлдэйн киноны гуталт муураар сайн танина. Антонио Бандерас нь энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр зүрхний өвчнөөр сэтгэл зовниж байгаа талаараа ярьж байсан юм. Малага дахь кино наадмын үеэр тэрбээр шагнал авахдаа, “Би нэгдүгээр сарын 26-ны өдөр зүрхний шигдээстэй болсноо мэдэж, шаналах болсон” гэж хэлжээ. Түүнд гурван шаттай, нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа аж. Энэ талаар “Еxpress” сайт өчигдөр мэдээлсэн юм.
Б.Эрдэнэ
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250