...
...

Сүлжээний маркетингаар ажилдаг бүх компаниуд хууль санаатайгаар зөрчдөг төдийгүй тэдгээрийг батламжилдаг ТББ байна...

Монгол улсад 2001-оны 02-р сарын 01-ний өдөр хуульчилсанаар 
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
8 дугаар зүйл.Хориглох аж ахуйн үйл ажиллагаа
8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
8.1.4.олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа.

Энэ хуулиар зөв болон буруу сүлжээний компаниудыг хоёуланг нь хориглосон байгааг харж байгаа байх... Энэ хууль хэрэгждэггүй, мөрддөггүй бөгөөд хүчин төгөлдөр хууль юм байгаам...
-Orifaime, DXN, Herbalife, Mary Kay, Tiens, Amway, Faberlic, NSP, Gano excel, 4Life-олон шатлалт маркетингтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөв нь, 

-SSS, Ши ру айн, Lexxus international, LR, G-Time, Easy 1, Onecoin, Bitcoin, Redex, GBS, Услада хаан, Ultimatecycler, Үүдэл эс Phyto Science, Ерхөг, Алтан өндөг, Их Баяндалай ХХК, Хоох.mn, гэх мэт пирамид тогтолцооны бинар, матриц маркетингтай буюу сүлжээний бизнесийг ашигласан залилан, луйвар буруу нь ... 

БИНАР, HYBRID, МАТРИЦ, ХОЛИМОГ, ЭРЛИЙЗ ГЭХ МАРКЕТИНГТАЙ, ЭЛСЭЛТ БОЛОН МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛДЭЛДЭЭ Е-БАРИМТ ӨГДӨГГҮЙ, ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛИЙН СУВГУУДААР СУРТАЛЧИЛГАА ХИЙГЭЭД БАЙГАА, МӨНГӨ ТӨЛБӨРӨӨ ТӨГРӨГӨӨР БУС ӨӨР ОРНЫ ВАЛЬЮТААР ХИЙДЭГ, ХУВЬ ХҮНИЙ ДАНСААР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛДЭГТАТВАР ТӨЛДӨГГҮЙ, ШИНЭЭР ЭХЭЛЖ БАЙГАА ГЭХ БҮХ СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕСҮҮД ЗАЛИЛАН ЛУЙВАР ТӨДИЙГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР БОХИР МӨНГӨ УГААДАГ ГЭМТ ҮЙЛДЭЛТЭЙ...
ЭНЭ СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС ГЭХ ЛУЙВАРУУД ЧИНЬ ГАНЦ ААН-ИйН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8-1-4ИЙГ ЗӨРЧӨӨД ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАЖ ДАВХАР ЗӨРЧИХӨӨС ГАДНА ӨӨР ДЭЭРЭЭС НЬ ЗАЛИЛЖ АВСАН МӨНГӨ НЬ ЗӨВ ЗАМААР БУС АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ГЭЖ ЗАЛИЛЖ, ХУУРЧ АВСАН БОХИР МӨНГӨ...
БОХИР МӨНГИЙГ УГААСАН, МОНГОЛ БАНКНЫ БОЛОН МОНГОЛ ТӨГРӨГИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН, ТАТВАР САНААТАЙ НУУН ДАРАГДУУЛСАН, ТАТВАРААС ОРГОН ЗАЙЛСАН ГЭХ МЭТ ДАВХАР ДАВХАР ХЭД ХЭДЭН ХУУЛИЙГ САНААТАЙГААР, БҮЛЭГЛЭН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР, ҮГСЭН ХУЙВАЛДСАН ЭДИЙН ЗАСАГ ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ ҮҮСГЭДЭГ, НОЦТОЙ ДАВХАР, ДАВХАР ҮЙЛДЭЛТЭЙ ЮМ ШҮҮ...
Аль аль нь хуулиараа хориотой. дэлгэрэнгүйгээр нь эндээс үзнэ үү: http://www.legalinfo.mn/law/details/34/
Ийм л хуультай... 
Өөр ямар ч эрх зүйн зохицуулалт, дүрэм журам байхгүй... Тэр ч бүү хэл хууль хяналтын төрийн байгууллагуудад анхаардаг, судалдаг ямар ч газар байхгүй бөгөөд бүхэл бүтэн улсын хэмжээнд судалсан нэг ч эрдэмтэн, нэг ч эдийн засагч, нэг ч хуульч байдаггүй тул хуулиар хориглосон ч бусад аргаар сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулж байгаа нь нууц биш... 
Үндсэндээ ямар ч хяналтгүйгээр хөгжсөн салбар... Харин өнөөдөр хяналтгүй байсанг нь анхааралд нь оруулсан...
Тэгвэл өнөөдрийн баталгаатай найдвартай гэх сүлжээний маркетингаар ажиллад байгаа компаниуд хэрхэн яаж хууль эрх зүйн орчиноо бүрдүүлж татвар төлөгч болсон байдаг юм бол?
Өнөөдөр ихэнхи нь тухайн сүлжээний компанийнх нь албан ёсны жинхэнэ хөрөнгө оруулалтыг монгол улсад албан ёсоор оруулж ирээгүй бөгөөд тухайн нэртэй компани ААН-ийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулж гэрчилгээгээ авахдаа аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээ гадаад, дотоод худалдаа эсвэл олон улсын худалдаа гэж аваад татвар төлөгч болж хяналтанд орж, компанийнхаа нэр дээр бараа бүтээгдэхүүнээ оруулж ирж УМХЕГ-аар лаборатороор баталгаажуулж, ЭМЯ-наас гэрчилгээ авч хянагддаг хэдий ч сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулдагт нь ямар нэгэн хууль хяналтгүйгээр явж ирсэн. Энэ бол хуулийн цоорхойг ашигласан явдал юм. Мөн дотоодоосоо хөрөнгө оруулалттай бол тухайн компанийн нэрийг ашигласан мөнгөтэй нэгний хувь хүний компани юм байгаам. Гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулагч нь хувь хүн байна уу үнэхээр цаад компаниас нь хөрөнгө оруулалт хийсэн байна уу гэдгээс асар их зүйл шалтгаалдаг байх нь... 
Ихэнхи сүлжээний компанийн үүсгэн байгуулагчид болон захирал нь тухайн сүлжээнийхээ оройн хүмүүс байдаг нь тухайн компанийн нэрийг барьсан хувь хүний компани төдийхөн гэдгийг баталсан явдал юм. Тиймдээ ч компанийн үндсэн бодлогыг дураараа өөрчилж, бүтээгдэхүүний үнийг нэмэх, оноог нь багасгах, маркетинг төлөвлөгөөг нь өөрчлөх гээд компанийн эзний хүслээр өөрчилөх боломжтойм... Үнэхээр хөрөнгө оруулалт нь бодитоор орж ирсэн компанийн захиралыг цаад төв компаниас нь томилдог бөгөөд компанийн ажилчид нь сүлжээний маркетингаар ажилдаггүй, сүлжээний маркетингаар ажилдаг гишүүд нь компанийн дотоод ажилд ажилдаггүйгээр олон улсын худалдааны гэрээ конвенцийн хууль дүрэм журмын дагуу баримтаар баталгаажиж явдаг. 
 Нөгөөтэйгүүр тухайн улсын хууль тогтоомжид нийцсэнээр тухайн сүлжээний маркетингаар ажилдаг компанийг найдвартай баталгаатай гэж үзэх боломжгүйм... 
Дэлхийн Шууд Худалдааны Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбоо www.wfdsa.org болон тивийн, улсын Шууд худалдааны Нийгэмлэгүүдэд бүртгэлтэй байдаг төдийгүй үйлдвэрлэл, тариалалт, түүхий эд, лаборатор, менежмэнт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь олон улсын томоохон стандартууд болох ISO, GMP, TGA, HALAL гэх мэт стандартуудаар баталгаажсан байдаг юм...
Сүлжээний бизнес гэх нэрийн ард юм юм байдаг бололтойм... 
Учир нь энэ салбартаа олон жил болсон, олон сүлжээний луйвараар дамжиж явсан, олон сүлжээний компани оруулж ирж байсан Монголын сүлжээний бизнесийн түүхэнд зартай сүлжээний луйварчид нэгдэж нийлээд МОНГОЛЫН ШУУД ХУДАЛДААНЫ НИЙГЭМЛЭГ гэх Төрийн Бус Байгууллагыг 2012-03-р сард байгуулсан байгаам... 
https://www.facebook.com/MongolianDirectSellingAssosiation/…
Үүнээс гадна болсон болоогүй сүлжээний бизнес гэх луйваруудыг эгнээндээ нэгтгэж сүлжээний луйвар хийхэд нь тусалдаг мэргэшсэн луйварчдын байгууллага гэсэн үг.
Монгол улсад хуулиараа хориотой байгаа сүлжээний бизнесийг энэ байгууллага үүсэн бий болсон цагаасаа өнөөдрийг хүртэл гадна дотноос үүсэлтэй сүлжээний маркетинг ашигласан компани болгонд батламж сертификат олгож батламжилж байгаа нь иргэдэд итгэл төрүүлэх цаашлаад залилан луйвар хийхэд нь томоохон дэмжлэг болж байгаа нь монгол улсынхаа хуулийг санаатайгаар зөрчөөд зогсохгүй төрийн хууль хяналтын байгууллагууд энэ салбарт ямар ч хяналтгүй байдагыг овжиноор ашигласан томоохон залилан юм байгаам. 
-Улсын хэмжээнд Сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулдаг ямар ч байгууллагыг батламжилах эрх байхгүйг зориуд цохон тэмдэглэх байна. -Хуулиараа хориглочихсонг санаарай...
-Нөгөөтэйгүүр Монгол улс худалдааны хуульгүй орон... Тиймдээ ч зах зээл дээр энэ мэтээр дураараа авирлаж байгаам...
-Тэгээд ч энэхүү Монголын Шууд Худалдааны Нийгэмлэг ТББ нь хөрш орнуудын болон цаашлаад тив тодруулбал Дэлхийн Шууд Худалдааны Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбоотой харилцаа холбоогүй төдийгүй бүртгэлгүй... Бүртгүүлэх ч боломжгүй... Учир нь хуулиараа хориглочихсон...
-Мөн энэхүү ТББ-д өнгөрсөн хугацаанд тухайн зах зээлээ судалж, судалгааныхаа үндсэнд олон түмэнд бичиж гаргасан нэгээхэн ч ном байтугай гарын авлага ч байхгүй.

Харин үүсгэн байгуулсан хүмүүс нь ямар нэртэй сүлжээний компаниар хэрхэн залилан хийж байсан, хэрхэн зөв компаниасаа хөөгдөж байсан, хичнээн сүлжээний луйварыг оруулж ирж луйвардаж байсан гээд хангалттай баримтууд байдаг. Тийм учраас л бид сүлжээний оруулж ирсэн хүмүүс болон сүлжээний оройн хүмүүсээ сайн судалаа гэж зөвлөсөөр ирсэн...
Энэхүү ТББ-ыг холбогдох хууль хяналтын байгууллага нь анхааралдаа авч мөрдөн шалгаж, яаралтай татан буулгах зайлшгүй шаардлагатай. 
Үүсгэн байгуулсан хүмүүсийг нь харин ч нэг хорин хуруу шигээ мэдэх юм байна даа... 
Хичнээн сүлжээ хэсэж хичнээн компани оруулж ирсэн, хичнээн компани үүсгэж байсан, хичнээн иргэдийг хулхидаж луйвардаж байсан гээд хангалттай баримт байнаа байна. 
Миний бие болон олон зуун шударга иргэд эдгээр луйварчдад итгээд алдаж байсан түүхтэйм. 
Доор оруулсан зурагт ИХ БАЯНДАЛАЙ ХХК гэх дотоодоос үүсэлтэй сүлжээний маркетинг ашигладаг луйварын компанид 18-дугаартай батламж гэрчилгээг 2014-онд олгосон нь тухайн хугацаанаас хойш энэ компани сүлжээгээр луйвар хийгээд удчихсанг, нөгөөтэйгүүр үүнээс өмнө 17-н сүлжээний компанийг батламжилсан гэх баримт баталгаа нь юм байгаа юм... 18-аас хойшоо хичнээн сүлжээний компанийг батламжилсан нь тодорхойгүймдаа... 
МОНГОЛЫН ШУУД ХУДАЛДААНЫ НИЙГЭМЛЭГ гэх ТББ-ын лого болон батламжилсан гэрчилгээг зурагаар орууллаа... 
Энэ бол сүлжээний бизнес гэх луйварууд хэр гүнзгий цэцэглэж байгаагын томоохон баримт төдийгүй баталгаа юм.
Бүүр сонирхолтой нь миний бие энэ салбарыг судалдаг судлаачдыг эрж хайж олоод хамтарч нийлж нэгдээд судлах зорилгоор 2006-10-р сард Шууд худалдаа, Сүлжээний бизнесийг Шинжлэх ухааны үндэслэлтэй зөв хөгжүүлэх, цэцэглүүлэх, судлах, сургах, мэргэжилтэн бэлдэх, хувь хүний хөгжлийг дээшлүүлж бие хүн болон төлөвшүүлэх, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд бие даасан хараат бус байдлыг дээдэлж хөгжүүлэх зорилгоор 2006-онд Монголын Шууд Худалдааны Нийгэмлэг ТББ нэрээр анх ХЗЯ-нд баримт бичигээ бүрдүүлэн өгөхөд Монголдоо байжээж Монголын гэх тодотгох шаардлаггүй гэснээр Монголын гэдэг үгийг авч хаясанаар 2006-10-28нд ШУУД ХУДАЛДААНЫ НИЙГЭМЛЭГ гэх ТББ-ыг байгуулсан... 
Улмаар Монголын зах зээл дээр орж ирсэн болон байгаа бүх сүлжээний маркетингийн компаниудыг нэг бүрчлэн судалж архивласан... 
Дараа даараагын нийтлэлүүдээрээ архиваасаа бүрэн танилцуулах болноо... Монголын шууд худалдааны нийгэмлэгийн гэрчилгээ логог доор зурагаар оруулсанг үзнэ үү... Хачирхалтай нь гэвэл 2012-03-р сард МОНГОЛЫН ШУУД ХУДАЛДААНЫ НИЙГЭМЛЭГ гэх мэргэшсэн луйварчдын бүлэглэл ТББ дахин байгуулсанг зөвшөөрсөн явдал юм. их танил тал ихтэй хүмүүс бололтойм... Ижил нэртэй ч хоёр өөр зорилготой ТББ.
Анхны байгуулсан судлаачид бидний ТББ-д өнөөдрийг хүртэл нэгээхэн ч гишүүн хувь хүн байтугай нэг ч гишүүн байгууллага байхгүйм... Харин судалгааныхаа үндсэнд олон ном, товхимол гаргаж олны хүртээл болгож, олон жил сүлжээний луйвараас сэрэмжлүүлж анхааруулж байсанг маань хэдийнээ бүх телевизүүд болон сайтуудад оруулж байсан нийтлэлээрээ архивлагдсан баталгаа баримтууд олон байсан түүхтэй... Ийм л байна...
“Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэж Дэлхийн олон улс орнуудад, тухайлбал, АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайз, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд африк, Шри-Ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португал, Голланд, Хятад, ОХУ зэрэг улсуудад пирамид тогтолцооны луйврыг хуулиар хориглосон байна. Ихэвчлэн эдгээр улс орнуудын “Хэрэглэгчийг хамгаалах” хуулинд дээрх заалтыг тусгасан байдаг байна. Түүнчлэн хууль тогтоомжуудадаа дараах үйлдлийг хориглосон байдаг. Үүнд:
• Ямар нэгэн пирамид тогтолцооны луйврыг үүсгэн байгуулах, удирдан ажиллуулах, идэвхжүүлэх;
• Пирамид тогтолцооны луйварт санаатайгаар оролцох;
• Пирамид тогтолцооны луйварт бусдыг орохыг ятгах, хүчлэх;
-Хэрэглэгчид хэрвээ пирамид тогтолцоонд оролцох буюу түүнийг идэвхжүүлбэл хөрөнгө оруулсан мөнгөө алдаад зогсохгүй, хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байна. Тухайлбал, АНУ-д пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, түүнийг явуулж гүйцэтгэхэд тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай (АНУ, Лузиана муж, “Competition Act”, зүйл 363).
-ОХУ-д 1990-ээд оноос эхлэн сүлжээний бизнес ихээхэн эрчимтэй хөгжиж, хууль ёсны томоохон компаниуд салбар, нэгжээ байгуулах ажиллаж байгаагын зэрэгцээ, үндэсний цөөнгүй компаниуд бий болжээ.
Үүний зэрэгцээгээр хууль бус санхүүгийн пирамидууд ч олноор төрөн гарч, хүн амд үлэмж хэмжээний хохирол учруулсан олон жишээнүүд байна.
Энэ салбарт ОХУ-д манай улстай ижил төстэй нөхцөл байдал үүссэн нь сүлжээний бизнесийн хууль эрх зүйн бүрдээгүйтэй холбоотой юм.
1998 онд Москва хотын захирагчийн "Москва хотын нутаг дэвсгэр дээр олон шатлалт, сүлжээний маркетингийн үйл ажиллагаа явуулах, түүнийг зохицуулах тухай”(1998.07.21, N754-РМ) гэсэн тушаал гаргасан.
Энэхүү баримт бичигт “олон шатлалт, сүлжээний маркетинг гэдэг нь бараа, үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд борлуулах, томоохон дистрибьюторүүдийг татах үйл ажиллагаа явуулсны төлөө дистрибьюторүүдэд урамшил олгож, бараа, үйлчилгээний борлуулалтын сүлжээ үүсгэж ажиллах гэрээ байгуулсан хуулийн этгээд болон хувь хүний бизнесийн үйл ажиллагаа юм” гэж заажээ.
Түүнчлэн уг тушаалаар хотын захирагчийн албаны дэргэд олон шатлалт, сүлжээний маркетингийн хүрээнд тулгарч буй асуудлуудыг судалж шийдвэрлэх үндсэн чиг үүрэг бүхий зөвлөл байгуулж, ажиллуулахаар заасан байна.
Мөн 1998. 07.21 –ний өдрөөс эхлэн Москва хотод олон шатлалт, сүлжээний маркетингийн үйл ажиллагаа явуулах хувь, хуулийн этгээдэд тусгай лизенц олгохоор тогтоол гаргасан байдаг байна... 

Өнөөдөр сүлжээний бизнесийг бүрэн цэгцлэх цаг нь ирчихсэнг түмэн олноороо хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй. 
Хэрхэн цэгцлэх вэ гэвэл
1-т Одоо байгаа дээрхи хэрэгждэггүй хуулиа хэрэгжүүлээд нэг мөр улсын хэмжээнд бүрэн хориглох,
2-т Энэ хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж сүлжээний бизнесийг нарийн зохицуулсан хуультай болгож өнөөдрийн үйл ажиллагаа явуулаад байгаа бүх сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулаад байгаа компанийг нэгд нэгэнгүй шалгаж тусгай зөвшөөрлийг өгсөнөөр цэгцлэнэ... 
Ингэж бүрэн цэгцлжхийн тулд ХЗДХЯ-ны дэргэд улсын хэмжээнд байгаа бүх хууль хяналтын байгууллагуудаас тус бүр 2-3н хүний бүрэлдэхүүнтэй Сүлжээний маркетингийн асуудал эрхэлсэн комиссыг байгуулах явдал юм...
1970-онд АНУ-д яг өнөөдрийн Монголтой адилхан олон сүлжээний маркетингаар ажилдаг компаниуд бий болж аль зөв буруу нь мэдэгдэхгүйгээр нийгэмд эмх замбараагүй байдал бий болж олон мянган иргэд сүлжээний луйвараас болж хохирсонтой холбогдуулан АНУ-ын Худалдааны комисс Мөрдөх товчоо болон бусад хууль хяналтын байгууллагуудтайгаа хамтран сүлжээний маркетингийн асуудал эрхэлсэн комисс байгуулж тодорхойгүй хугацаанд сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулахыг АНУ-д хориглож мөрдөн шалгасанаар 6-н жилийн хугацаанд сүлжээний бизнесийг аль нь зөв, буруу болохыг нь тогтоож цэгцэлж улмаар тусгай лиценз зөвшөөрөл олгож хууль баталсан түүхтэй байдаг юм. Энэ түүх Монгол улсад давтагдах нь дамжиггүй...
Ингэж байж л аль нь зөв аль буруу болох нь тогтоогдож иргэд ч төөрөгдлөөсөө салж цаашдаа монгол улсад сүлжээний луйвар нь гаднаас ч тэр дотроос ч үүсэх боломжгүй болж хуулиараа хамгаалах явдал юм.
Нэг бол хориглоно, нэг бол цэгцлэнэ... Алийг нь сонгох нь иргэдийн санал асуулгаар шийдэх нь зөв... Учир нь энэ салбарт хэдэн зуун мянган иргэн ажилдаг бөгөөд татвар төлдөг...
Тун удахгүй сүүлд байгуулагдсан сүлжээний компаниудад батламж өгөөд байгаа Монголын Шууд Худалдааны Нийгэмлэг гэх сүлжээний маркетингаар ажилдаг компаниудад батламж гардуулаад байгаа ТББ-ын үүсгэн байгуулагчид болох М.Баярбат, Э.Нармандах, Ж.Булгантамир гэх мэт хүмүүсийн урьд ямар ямар сүлжээний компани оруулж ирж байсан, ямар ямар компаниас хөөгдөж байсан, хичнээн сүлжээний луйварт хамааралтай байсан гээд зураг хөрөгтэй нь баримт факттай нь оруулах болноо... Өнөөдрийн сүлжээний луйваруудаар жишээлэхэд хамгийн түрүүгд дуугарах ёстой атал өнөөдрийг болтол энэ нөхдүүд, энэ ТББ чимээгүй усанд хаясан чулуу шиг алга байгаагаас л анзаарч дүгнэгдэнэ...
Энэ удаад бүрэн цэгцлэхгүй бол дахиад 2-оос 3н жилийн дараа сүлжээний луйвар цэцэглээд л гараад ирнэ. Энэ удаагынх түүхэндээ байгаагүйгээр сүлжээний луйвар хэт ихэссэн төдийгүй 7-дахь удаагаа давтагдаж байгааг анхаархад илүүдэхгүй...
Ямар хүмүүс нь эсэргүүцэх нь тодорхой биздээ... Бодит байдал ийм л байна...

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕСИЙН ТУХАЙ БОДИТ ҮНЭНГ ЗӨВХӨН ЭНЭ ХУУДСАНД НЭГДСЭНЭЭР ҮНЭН ЗӨВ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ШУУРХАЙ АВЧ МӨН МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ ӨӨРИЙН БОЛОН ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСЭЭ САНХҮҮГИЙН ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ...

https://www.facebook.com/suljeenii/

Үргэлжлэл бий...

Шууд худалдааны нийгэмлэгийн дэд тэргүүн, сүлжээний бизнес судлаач Д.Чимэддамба

2006-онд байгуулагдсан сүлжээний бизнес, шууд худалдааг судалдаг судлаач дээр тулгуурласан анхны мэргэжлийн байгууллага...
2006-онд байгуулагдсан Шууд Худалдааны Нийгэмлэгийн ЛОГО...
2012-оны 03-р сард байгуулагдсан сүлжээний луйвар хийж гаршсан хүмүүсийн байгуулсан Монголын гэх тодотголтой ижил нэртэй байгууллага...
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • iseiko suljeenii hohirogch bn ene talaar eruusuu yarihgui yum

  • Сүлжээнд байгаа ч үгүй бараг үйлчлүүлж байгаагүй. Энэ хүн зөв л өнцөгөөс хараад уйгагүй судалж байгаа бололтой. Зөв шүү дээ. Сүлжээнийхэн бүр цайрчихсан ТВ ээр амьсгаа авах завдалгүй сурталчилж байна. Бүр хэтрүүлэгтэй бүх өвчинд сайн эгээтэй үхсэн хүнийг босгоод ирсэн юм шиг л ярьдаг. Ядарсан өвчинд шаналсан хүний кармааг сэгсрэхдээ зовохгүй ичихгүй бна гэдэг чинь хүнээ байсан нөхдийн ажил биш гэж үү.

  • Чимэддамбаа чи эхлээд өөрөө шууд худалдаа буюу сүлжээ гэдэг салбараа судалчих. Дараа нь их мэдэж элийр. Өнөөдөр зөвхөн гар утас яаж өөрчлөгдөж байгааг хар. Чиний мэддэг олон үет чинь үхэр тэрэг шиг болсныг ухаарах цаг чинь болсон.

Онцлох мэдээ