Хятадын кино жүжигчин Жан Цзыи 1979 оны хоёрдугаар сарын 9-нд төржээ. Тэрбээр Хятадын кино урлагийн хамгийн шилдэг залуу дөрвөн эмэгтэй жүжигчний нэг билээ.
Түүний эцэг Жан Юансиа нягтлан бодогч, ээж Ли Жоушен цэцэрлэгийн багш мэргэжилтэй аж. Жан Цзыи 11 настайдаа Бээжингийн бүжгийн академид элсэн оржээ. Тэрбээр 1996 онд 17 настайдаа Хятадын драмын төв академид оржээ. Энэ сургуулийг Хятадын хамгийн шилдэг урлагийн сургууль гэж үздэг байв.

Үзэсгэлэнт бүсгүй маань “Гейшагийн дурсамж” киноны пробонд япон, хятадын олон сайхан авьяаслаг жүжигчдийг ялж, түүнийгээ ч амжилттай батлан харуулж чадсан гайхамшигтай нэгэн билээ. 
Жан Зыи хувийн амьдралынхаа талаар дэлгэх дургүй нэгэн. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Эмэгтэй хүн болохоор гоё хурим хийж, сайхан гэр бүлтэй болохыг хүсч мөрөөддөг” тухайгаа ярьсан юм.

Залуу бүсгүй жүжиглэхээс гадна дуулдаг аж. Тэрбээр “Нисдэг хутга бүлгэмийн байшин” киноны дууг дуулсан байна. 2006 оны тавдугаар сард Жан Цзыи Канын кино наадамд шүүгчээр оролцсоноор тус арга хэмжээний хамгийн залуу шүүгч болжээ. 

А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250