...
...

Эзгүйрсэн байшингийн цахилгаан шатнаас цусгүй болсон цогцос олжээ

    Дэлхий дахинд сонин хачин түүх элбэг байдаг. Тэгвэл аалзтай холбоотой нэгэн аймшигт түхийг өгүүлье. 1986 оны дөрөвдүгээр сарын 27-нд, Украйнд болсон аймшигт Чернобылийн дэлбэрэлтийн дараахан эзгүйрсэн байшингийн цахилгаан шатан дотроос ямар ч цусгүй болсон хэд хэдэн хүний цогцсыг олжээ. Мэргэжилтнүүд юу болоод байгааг ойлголгүй, судлахаар очсон байна. Гэвч маш аймшигтай зүйл нүдэн дээр нь өрнөсөн аж. Харанхуй цахилгаан шат руу орж, доод давхрын нүхэн гарц руу гэрэл тусгахад, судалгааны багийн гишүүд рүү ямар нэгэн зүйл ирж байгааг мэдэрчээ. Гар чийдэнгээ тусгахад асар том, улаан нүдтэй аалз чиглэн ирж байжээ. Хар цагаан дуугүй зугтах оролдлогыг хийх гэхэд, багийн нэг гишүүнээс бусад нь амьд үлдээгүй юм. Сүүлийн эр хамгийн сүүлд тэрхүү аварга аалз, багийн гишүүдийг нь аварга том хөлөндөө тогтоон, шүлсээрээ ороож байхыг л харж амжжээ. Түүнээс хойш тэрхүү аймшигт араатан дахин үзэгдээгүй аж.

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ