Урин цаг ирж хэн хүнгүй сайхан биеэ гайхуулах цаг ирж байна. Харин та биеэ бэлдсэн үү. Энэхүү мэдээллээрээ гүйлтээс илүү калори шатаадаг 10 дасгалыг танилцуулж байна.
Гүйх нь хамгийн амар бөгөөд хүн бүрийн хийх боломжтой дасгалуудын нэг тийм ч учраас бид гүйх дуртай. Гүйлт нь стресс арилгаж, чийрэгжүүлж калори бас ихээр шатаах зэрэг олон талын ач холбогдолтой дасгал. Илүү хурдан гүйх тусам их калори шатааж болно.
Гэвч гүйлтээс илүү их калори шатаах боломжтой өөр дасгалууд бас байдаг. Ерөнхийдөө өндөр эрчимтэй дасгал сургуулилт нь илүү калори шатаадаг талаар мэргэжлийн багш эмч нар хэлдэг ба олон хмүүс энэ талаар мэддэггүй. Мөн манай нөхцөлд гадуур гүйхэд тохиромжтой зам талбай, цэцэрлэг цөөхөн байдаг тиймээс эдгээр дасгалууд танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
1. Туухай савлах
Энэхүү тэсрэлттэй дасгал нь том, хүчтэй булчингууд болох өгзөг болон гуяны урдах булчингуудыг ажлуулдаг ба маш их ачаалал өгдөг хэмээн Висконсины Их сургуулийн сулаачид хэлсэн байна. Тэдний судалгаагаар 20,2 калорийг нэг минутанд шатаадаг байна.
Туухай савлах дасгал нь таны байнга хийдэг хөдөлгөөнүүдээс ялгаатай учраас маш их ачаалдаг. Энэ дасгал нь зүрхийг мөн илүү ачаалдаг байна.

2. Заалны сэлүүрдэлт
84 кг жинтэй залуу 377 калорийг 30 минутын тасралтгүй сэлүүрдэлтээр шатааж чадна, 12,5 калорийг нэг минутанд шатаана гэсэн үг юм. Энэ дасгалын үед гар, хөл, нуруу зэрэг бүх хэсгүүд ажилдаг ба маш үр дүнтэй бүтэн биений дасгал юм.

3. Burpees – Суниалт-Үсрэлт
Burpee буюу босоо байдлаас гараар тулж суун, суниах байдалд үсэрч шилжин, суниагаад буцаад дахин эхний байрлалдаа адил дарааллаар шилжих дасгал юм /зурагт үзүүлсэн байдлаар/. 85 кг жинтэй хүн нэг Burpee хийснээр 1,43 калори шатаадаг байна. Хэрэв та 7 минут орчим хийхэд 10-с илүү калори шатаана. Гэвч та 60 секундэнд багадаа 10 удаа хийх хэрэгтэй ба ингэснээр 14,3 калорийг нэг минутанд шатаана гэсэн үг юм.

4. AirDyne Дугуй унах
Дугуйгаар илүү хүчтэй жийн хурдалснаар минутанд 87 калори шатаах боломжтойг мэргэжлийн дасгалжуулагч нар хэлж байна. Хамгийн чухал зүйл нь 60 секундэнд бүх чадлаараа хурдлах юм.

5. Дээс тоглох
Нэг минутанд 100-120 удаа дундаж эрчимтэйгээр дээсэн дээр үсэрснээр 13 калорийг шатаах боломжтой байна. Энэхүү дасгал нь хөнгөн гүйхэд ажилладаг булчингуудаас илүү олон төрлийн булчинг ажилуулдаг байна.

6. Өргөн дугуйтай дугуй унах
Хэрэв энэхүү эрчимтэй түгж байгаа дугуйн спортын төрлийг сонсож байгаагүй бол туршаад үзээрэй. Та нэг цагийн дотор 1500 калори буюу минутанд 25 калори шатаах боломжтой байна. Энэхүү дугуй нь жийхэд мэдээж хүнд, хаана ч явахад боломжтой, хүнд мангас шиг дугуйнууд байдаг.
Мэдээж ийм их хэмжээний калори шатаах гэдэг нь таны биеийн байдал, хүчний түвшин болон ур чадвараас хамаарна.

7. Синди
Хөлөө зөрүүлж хийх өдөр тутмын дасгалуудаар нэг минутанд 13 калори шатаах боломжтой. Энэхүү дасгалын үр дүнтэй байгаа шалтгаан нь 3 төрлийн дасгал болох 5-н турник суниалт, 10 удаа гар дээр суниалт болон 15 суулт багтдаг бөгөөд өөр өөр булчингуудыг ажиллуулдаг байна. Энэхүү дасгалыг 20 минутан турш өөрийн чадах хэмжээгээрээ хийх ёстой юм.
Хэрэв таны бие маш сайн байгаа тохиолдолд бүх 3 дасгалыг бүгдийг нь тоогоор нь, ямар ч удааширалгүй, зогсолтгүйгээр хийх боломжтой. Харин биеийн байдал бага зэрэг сул байгаа бол дундуур нь амралт авах байдлаар хийгээрэй. Ингэхдээ 5 удаас турник дээр суниалтаа хийж дуусгаад дараагийнх руугаа шилжих ёстой шүү.

8. Цантай гүйх
Цанатай гүйх нь энгийн зам дээр гүйхээс илүү зүрхийг ажилуулж өгдөг бөгөөд энэ спорт нь таны биеийн доод хэсгийг түлхэж ажилуулж дээд хэсгийг татаж ачааллуулдаг. Сайн цанатай гүйлт нь минутанд 12 калори шатаадаг байна.

9. Табата үсрэлттэй суулт
Энэхүү 4 минутын гайхалтай дасгал нь дасгалын явц дунд болон дараагаар нь калорийг шатаасаар байдаг байна. Үсрэлттэй суултыг 20 секундын турш тасралтгүй хийж 10 секунд амраад хийхэд 13,4 калори нийтдээ шатаана.

10. Олс савлуулах
Шинэ судалгаагаар олсыг савлуулах нь эхлээд хүчилтөрөгч хэрэглэх байдлаар нөлөөлж дунджаар 10,3 калорийг нэг минутын хугацаанд шатаадаг байна.
