
Та үргэлж их мөнгөтэй болохыг мөрөөддөг. Гэхдээ үнэхээр мөнгө таныг одоогийнхоос чинь илүү аз жаргалтай болгож чадах уу?
Испанийн эрдэмтдийн гаргасан сүүлийн үеийн судалгаагаар эд хөрөнгө нь хүний энгийн зүйлсээс авах сэтгэл ханамжинд муугаар нөлөөлдгийг тогтоожээ.
“Аз жаргалтай мөнгө: Аз жаргалтай зарцуулалтын нууц” номын зохиолч, Британийн Колумбийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Элизабет Дун-ын тодорхолйсноор: “Бидний амьдрал олон жижиг энгийн зүйлсээс авах сэтгэл ханамжаар дүүрэн байдаг бөгөөд тэдгээрээс авах баяр баясгалан нь биднийг аз жаргалтай болгодог” байна.
Учир нь хүмүүс үргэлж өөртөө дутагдаж байгаа юмаа авахыг хүсдэг. Илүү их мөнгөтэй болох тусам аялалд явах, зүсэм бялуу - гэх мэт сэтгэл ханамж авч болох зүйлсээс авах таашаал нь тэр хэмжээгээр буурдаг байна.
Дун-ын Аз жаргал, мөнгө номын хамтран зохиолч профессор Майкл Нортоны хэлснээр эхлээд харахад энгийн зүйлсээс авах сэтгэл ханамж нь том зүйлээс авах сэтгэл ханамжтай харьцуулахад өчүүхэн юм шиг харагддаг.
Жишээ нь: та энгийн, хямд ресторанд хоолонд орлоо гэж бодоход энэ нь илүү үнэтэй, тохилог ресторантай харьцуулахад өчүүхэн мэт бодогддог.
Гэхдээ Нортоны зөвлөснөөр одоо байгаа агшнаасаа баяр баясгаланг авах нь таныг үнэхээр аз жаргалтай болгодог гэнэ. Одоо таньд байгаа зүйл хэрэв байхгүй болчихвол ямар ихээр хүсэхээ төсөөлөөд яг энэ агшнаасаа таашаал авч сурах хэрэгтэй. Хүмүүс үргэлж л илүү их мөнгө тэднийг илүү жаргалтай болгоно гэж боддог.
Үнэндээ хүний үндсэн хэрэгцээ буюу хорогдох газар, хоол ундтай байхад л хангалттай. Үүнээс илүү таны бодсон шиг тийм их ханамжийг өгдөггүй байна.
Хамгийн аз жаргалтай мөчөө сана. Ингэхэд таны толгойд тансаг байдал, эд хөрөнгөний талаарх бодол орж ирж байна уу эсвэл хайртай хүмүүстэйгээ хамтдаа инээлдсэн мөч санагдаж байна уу? Профессор Дунын баталснаар нийгмийн харилцаа нь жинхэнэ аз жалгалын гол түлхүүр гэнэ. Хэрэв та ямар нэг зүйлд хөрөнгө оруулахаар зэхэж байгаа бол өөрийн хамгийн чухал нэгэндээ аз жаргалын хөрөнгө оруулалт хийгээрэй.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250