...
...

Ардын жүжигчин цол хүртсэн Ц.Цэрэндорж таван морин хууртай

Үндэсний язгуур урлагийг өвлөн уламжлах, судлан шинжлэх, суртчилан таниулах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж ардын жүжигчин цол хүртлээ. Тэрбээр “Туйлын их баяртай байна. Би ардын урлаг, морин хуур, ерөөл магтаалаас амьдралынхаа туршид нэг ч удаа холдсонгүй. Ариун сайхан энэ урлагийг ард түмэндээ өвлүүлж, сурталчилж, түгээж ирсэн. Энэ үйлийг минь төрөөс үнэлж энэхүү хүндтэй шагналыг хүртээлээ. Монголын морин хуур минь үүрд мөнх уянгалж байх болтугай. Морин хуурандаа мөргөе. Би 1997 онд төр түмнээ төлөөлж, хан хуурыг санаачилж, залсан юм. Учир нь манайх эзэн богд Чингис хааны үеэс энэ хуураа татаж ирсэн болохоор ийм санаа өвөрлөсөн хэрэг. Би таван морин хууртай. Товшуур, аман хуур ч бий. Нэлээн дээхнэ ялангуяа залуучууддаа зориулж, телевизээр морин хуурыг хэрхэн тоглох талаар хичээл заасан. Гарын шавь ч олон бослон” гэв.

У.Баяр

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ