Спартакийн төрсөн он нь тодорхойгүй боловч тэрээр өдгөөгийн Болгар улсын нутагт мэндэлжээ.

Спартак Ромын Эзэнт гүрний үед мэсчин боол буюу гладиатор байсан бөгөөд МЭӨ 74-71 оны хооронд одоогийн Итали улсын нутаг дэвсгэр дээр Ромын Эзэнт Гүрний эсрэг мэсчин боолуудын бослого хөдөлгөөнийг толгойлон удирдсанаараа түүхэнд мөнхөрчээ.
Түүний удирдсан мэсчин боолууд Ромын хэд хэдэн легион цэргийг цохиж, хоёр ч том армийг нь устгасан гэдэг. Спартакийн удирдсан энэхүү бослого Ромын түүхэнд хэмжээ, далайцаараа Сицилийн нэг, хоёрдугаар бослогын дараа буюу гуравдугаарт ордог.

Судлаачид Спартакийг гарал үүслийн хувьд Фрак хүн гэж үздэг.
Эх нутгаа хамгаалан тулалдаж байхдаа тэрээр Ромчуудад олзлогдсон бөгөөд удалгүй мэсчин боол болжээ. Спартакийн үед Ромчууд Фрак болон Македоны зүг идэвхитэй түрэмгийллийн ажиллагаа явуулж байв. Спартакийн талаар Плутарх тодорхойлохдоо: “Спартак боол байх ёсгүй хүн. Тэр их өндөр боловсролтой бөгөөд Фрак гэхээсээ илүү Грек хүнтэй төстэйгөөр биеэ авч явдаг байсан” гэжээ.
Харин түүхч Аппиан бичихдээ: “Спартак Ромчуудын эсрэг баатарлаг тулалдаж байгаад олзлогдсон. Ромчууд түүнийг олзолсныхоо дараа мэсчин боол болгосон юм” гэсэн байна.

Спартакийн амьдралын талаар одоо ч гэсэн тодорхойгүй л байна. МЭӨ 74 онд Спартак 200 орчим боолуудын хамтаар бослого дэгдээжээ. Спартак ба түүний нөхдүүд мэсчин боолуудын зэвсгийн агуулхыг тонож, зэр зэвсэг хулгайлсныхаа дараа Неаполийн арал руу, тодруулж хэлбэл Везуви галт уулын бэл рүү зугтсан байна.
Удалгүй олон тооны гладиаторууд Везувийг чиглэх болжээ. Анхандаа боолууд ойр орчмын суурийнгуудыг тонон дээрэмдэж байсныг Спартак болиулжээ. Спартакийн дотны анд, туслахууд нь Галлын нутгаас ирсэн мэсчин боол Крикс, Ганник, Эномай нар байжээ.

Спартакийн арми мэсчин боолуудаас бүрдсэн бөгөөд цэргийн тоо нь 80000 орчим байсан гэж түүхчид бичиж үлдээсэн.
Спартакийн бослого амжилттай эхлэв.
Нэг талаас Спартак өөрөө чадварлаг зохион байгуулагч байсан, 2-рт тэрээр дайснаа сайн мэддэг байсан, 3-рт Ромчууд Испани, Бага Ази болон Фрак гэсэн гурван фронт дээр байлдааны ажиллагаа явуулж байсан юм.
Ромчууд мэсчин боолуудын бослогыг цаг зуурынх хэмээн дутуу үнэлж, туршлагагүй жанждаа, цөөн тооны цэрэгтэй илгээсээр байжээ. Гэхдээ цаг өнгөрөх тусам Спартакийн бослого ямар аюултай болохыг Ромын сенат ойлгож эхлэв.

Ромын арми босогчдын замыг хаасан боловч амжилт олсонгүй. Спартак цэргүүдийнхээ хамтаар Ромчуудын өндөр эгц гэж тооцон хамгаалалгүй орхисон уулыг давж, улмаар Ромчуудын ард гарснаар бүслэн бут ниргэжээ. Спартакийн арми дан эрчүүдээс бус, эмэгтэйчүүд, хүүхдүүд ч байсан юм.
Спартакийн бослого далайцтай болохын хэрээр ромын дарлалыг эсэргүүцсэн хүмүүс ирж нэгдэж байлаа. Ромчууд хоёр арми илгээн Спартакийн босогчидтой тулалдаж, улмаар ялагдсан байна. Энэхүү тулалдаанд босогчдын толгойлогчдын нэг болох Крикс амь үрэгджээ.
Спартакийн босогчид Ромын цэргийг ялсан ч хүч нь ихэд суларчээ.
Спартак өөрийн армиа Ромчуудаас хол Галлын нутагт оруулахыг хүсэж байв. Тэнд Галлчуудтай нэгдэн хүчээ сэлбэж, Ром руу довтлох бодолтой байжээ. Гэвч тухайн үед Испанийн нутагт Ромын эсрэг дэгдэж байсан бослого дарагдаж, удирдагчид нь цаазлуулснаар Спартак дээрхи бодлоосоо татгалзахад хүрчээ. Спартакийн арми Испани дахь бослогыг дарсан Марк Крассын армийг эхний тулаанаараа ялсан байна.

МЭӨ 72 онд Спартакийн босогчид хамгийн оргил амжилтандаа хүрсэн бөгөөд Италийн Региумд цөмөрчээ.
Энэ үед Ромчууд хүчээ хуралдуулж, Помпей, Марк Лукулл болон Марк Крассын армиудыг нэгтгэх оролдогуудыг хийж байв. Үүнийг мэдсэн Спартак Киликийн далайн дээрэмчидтэй тохиролцож, өөрсдийн хүмүүсийг Сицилийн арал руу аваачихаар болжээ.
Ромчууд хариу арга хэмжээ авч Сицилийн арал орчим тэнгисийн бүслэлт зохион байгуулсан байна. Киликийн далайн дээрэмчид ч Ромчуудтай нууцаар хэлэлцэн тохирч Спартакийг хуурсан юм. Үүнээс үүдэн Спартакийн арми Силари голын дэргэд Крассын армитай тулалдаж ялагдсан байна.
Зарим эх сурвалжаас авч үзэхэд Спартакийг Марк Красс бус Помпей жанжны цэрэг Феликс алжээ.

Силари голын хөвөөнд болсон тулалдаанаар Марк Красс 6000 орчим босогчдыг олзлон авсан байна. Гэсэн ч Спартакийн цогцосыг олж чадаагүй юм. Олзлогдсон 6000 боолыг Капуйгээс Ром хот хүртэл зам дагуу цовдолж алжээ. Марк Красс цовдлогдсон цогцсуудыг хөндөхгүй байхыг тушаасан байна.
Энэ нь хэрвээ бидний эсрэг босвол ийм зүйл болно гэсэн анхааруулгыг бусад боолуудад өгөх зорилготой байсан болов уу.

Гэхдээ Спартакийг ялснаасаа хойш 18 жилийн дараа Марк Красс нэгэн мэсчин боолын гарт амь үрэгдсэн юм. Спартакийн армиас үлдсэн 5000 орчим цэргийг сүүлд Их Помпей жанжин бүслэн устгасан бөгөөд үүнийхээ төлөө “Жанжны навч” титмээр шагнуулжээ.
Италийн зохиолч Рафаэлло Жиованолли Спартакийн талаар сонирхолтой түүхэн роман бичсэн байдаг.
www.breakingnews.mn
Хүүе ээ энд хэдэн мянга, хэдэн жил,хэдэн зуунд болсныг нь бичхэд яадаг юм бэ
Сну
Яхичртсмввмм мии. Х. Мём. Си ррр ии. Ми. И. Ии ир
Глмхо
Спарткус цуврал хамгийн сонирхолтой нь