...
...

Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн М.Мөнхтөрийн эр зоригийг шагнав

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн удирдлагууд иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн иргэдэд талархал илэрхийлж, Цагдаагийн хэлтсийн даргын баярын бичиг, урамшуулал гардууллаа.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн багш Б.Үүрийнтуяа, иргэн Ц.Маралмаа нар хоёр давхрын тагтан дээрээс унаж бэртэх эрсдэлтэй байсан хоёр настай хүүхдийн амь насыг аварсан сайн үйлс бүтээсэн байна.

Мөн Монгол Улсын үндсэн хуулийн 17-р зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 зүйлд заасан иргэний үүргээ ухамсарлаж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэлд эр зориг гарган гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож хамтран ажилласан М.Мөнхтөрийг шагнасан юм.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ