...
...

Хосгүй үнэтэй хаш хөөрөг хулгайлсан эмэгтэйг Маки нохой маш хурдан илрүүлжээ

 

Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид албаны “Маки” дуудлагатай нохойн хамт хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. 

Баянзүрх дүүргийн 26-р хороо “Sunrise” хотхонд оршин суугч иргэн Б.М-ийн гэрээс 45 сая төгрөгийн үнэ бүхий алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын цагаан хаш хөөрөг хулгайд алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ үед Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид албаны “Маки” нохойн хамт хэргийн газарт очин ажиллаж, хэргийг илрүүлсэн байна. Уг хэргийг СХД-ийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 21 настай, эмэгтэй М гэгч хулгайлсан байсан аж.

Нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид нь цагдаагийн байгууллагад дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа аж. Тэрбээр албаны “Маки” нохойгоор олон удаа гэмт хэрэг халуун мөрөөр илрүүлэн ажиллаж байжээ.

С.Баяр

Эх сурвалж:Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)

Онцлох мэдээ