Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг чухам яачихсан хүн юм бэ. Хуулийн байгууллагынхан түүний ойр дотны олон хүнийг хорьж цагдаж, яллаж, хилээр гарах хөл хориог нь хүртэл хааж боох болов. Зөвхөн энэ сард л гэхэд түүний эхнэрийг хилээр гаргахыг нь хорьж, төрсөн дүү, төрсөн эгчийнх нь охиныг цагдаа хүчний байгууллагаас цагдан хорилоо. Нэг үгээр хэлбэл, Н.Алтанхуягийн гэх хүмүүс хорих 461-рүү ар, араасаа хөвөрч байна
Товчлон хүргэе.
11 дүгээр сарын 17
Төрсөн эгчийнх нь охиныг баривчлав
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу баривчлан авч явлаа. Одоогоор ямар шалтгаанаар хорьсон нь тодорхойгүй байна. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг АТГ-ын шийдвэрээр ийнхүү цагдан хорьж байгаа аж.
11 дүгээр сарын 16
Н.Алтанхуягийн дүүг найман цаг эрүүдэн шүүжээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг гадагшаа эмчилгээнд явах гэж байхад нь саатуулан хилийн хориг тавьсан талаар манай сайт мэдээлсэн. Мөн түүнийг энэ сарын 16-ны орой ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл түүнд Эрүүгийн хуулийн 263-т зааснаар буюу төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр буруутгажээ. Түүнчлэн найман цаг хоол ундгүй эрүүдэн байцаасан тул ХЭҮК-т хандана гэдгээ ч мэдэгджээ. Н.Алтанхуягийн дүү Н.Наранцэцэгийн өмгөөлөгч О.Чулуунцэцэг “Миний үйлчлүүлэгч нэг ч өдөр нэг ч цаг төрийн албанд ажиллаж үзээгүй хүн. Гэтэл шал өөр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Мөн биеийн байдал тийм ч сайн биш хүнийг заавал цагдан хорих шаардлага байхгүй юм. АТГ хүчээр буюу хилсээр хэрэг тулгаж байна. Түүнээс гадна олон цагаар байцаалт авч байгаа нэрийдлээр хоол ундгүй байлгасныг хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж ХЭҮК-т хандана” гэж ярьжээ.
11 дүгээр сарын 5
Эхнэр Э.Сэлэнгэтэй холбогдох их хэмжээний мөнгө
Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг мөн энэ сарын 5-ны өдөр хилээр гарахыг нь хориглосон. Хуулийн байгууллагынхны баривчилгааны үндэс нь түүний дансаар их хэмжээний мөнгө гуйвуулагдсан хэмээн шалгаж байгаа аж..
Дараагийн онилсон хүн нь хэн бэ?
Тиймээ, "Хуулийн байгууллагынхны дараагийн баривчилгаа хэн дээр тусах бол" гэсэн асуулт урган гарч ирж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Алтанхуягийн эргэн тойрныхны ээлж дараалласан энэхүү баривчилгаануудын үндэс нь гагцхүү Н.Алтанхуягтай холбоотой гэж байгаа юм. Үүнийгээ ч Н.Алтанхуяг эл шулуун зарлаад буй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал зарлаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Харин энэ мэдэгдлийн ардаас миний эргэн тойрныхныг хуулийнхан айлгаж ичээх, түүгээр дамжуулан Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрийг минь мохоох гэсэн оролдлогууд гарна. хэмээгээд буй. Дээрх тайлбарыг иш үндэс болгоод үзвэл хуулийнхны эцсийн зорилго нь Н.Алтанхуягийг эрүүгийн хэрэгт татах болж таарлаа. Гагцхүү энэ хооронд Н.Алтанхуягийн гэх хэдэн хүнийг хуулийнхан хорьж шалгахыг таашгүй. Одоогийн байдлаар түүний зөвлөх, хүргэн, төрсөн охин, төрсөн дүү, төрсөн эгчийнх нь охин, эхнэр нь гээд нийтдээ зургаан хүнийг хуулийн байгууллагаас яллахыг нь яллаж, цагдан хорихыг н хорьж, шалгаж байгаа юм.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Offshor danstai bagiinuudaa shalgahgui baij. noyntoi zargaldsan hun hongogui gegch bolj bna. daravgarasaa bolj N. Enhbayr N.Altanhuyag 2 ih oroogdoj bana. Ts. Elbegdorj mini amaa jimiigeed chimeegui baihgui bol chinii eelj oirhon baigaa shuu.
ГЭМТЭЙ ЮУ ХУЛГАЙ ЛУЙВАРТ ОРОЦСОНУУ ГЭВЭЛ ТА НАР ЦӨМ АДИЛ ИХ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН ГЭДЭГ БОЛ ҮНЭН ХАРИН СҮҮЛИЙН ҮЕД АРД ТҮМНЭЭ ГЭСЭН АЖИЛ ХИЙХ ГЭЖ ЗҮТЭГСЭН ҮНЭН ҮГ ХЭЛСЭН НЭГНЭЭ ХУЛГАЙЧ ХЭМЭЭН ЦОЛЛОЖ ШАЛГАЖ ШОРОН ЯВУУЛДАГ ХАМТАР Ч ЛУЙВАР ХУЛГАЙ ХИЙДЭГ НЭГНЭЭ АЛБАН ТУШААЛ ДЭВШҮҮЛДЭГ БҮР ИХ ХУЛГАЙ ХИЙЖ ЦАДСАН ЗАРИМ НЭГНЭЭ ГАДААД УЛСАД ИЛЧЭН САЙД БОЛГОН АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЭЛ ӨНДӨР ЦАЛИНГААР ШАГНАДАГ БОЛЖЭЭ
jiriin irgen ingesen bol iun hevlel ene ter bichikh.Shudarga baimaar ene uls torchidiin sadanguud ....
хийсэн гэм буруу байгаа болоод шалгаж байгаа биз асуудлыг битгий улс төржүүл. Идэж уусан бол шалгах ёстой
Яасан хуцдаг лагаанууд вэ. Харин ч Алтанхуяг сайд,Бат-Үүл дарга шиг их зүйлийг санаачилж хийсэн хүн өнөөдөр Монголд байна уу
Altantuya ch ix baisan yumaa...
Увс хүн - Алтанхуяг - шуналтай.
Баярцогт Баяр мэтийн луйварчид сайханбилэг фортуна молёкул Батбаярууд ял эдлэх ёстой
алтанхуяг монголд нэг ч сайн юм хийгээгүй шалгаж үнэнийг тогтоох ёстой
Санжийн баярыг шалгаж биш шагнаж бгаа цагт бух баривчилгаа хэлмэгдуулэлт.
Shalguulah yum hiisen bol shalguulah l heregtei.
Muuhai l zuil bolj bn Da. Negniihee muug uzeed l hoorondoo hereldseer baital tusgaar togtnoloo aldah vii de.
АЛТАНХУЯГТАЙ ЭГЧ ДҮҮСИЙН ХҮҮХДҮҮД БОЛОХ ДУУЧИН АЛТАНЦЭЦЭГИЙН НӨХӨР СҮХБУЯН, ЭХНЭР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХАМТААР АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ШАЛГАЛТААС ОРГОН ЗАЙЛЖ, АМЕРИК РУУ ЗУГТААН ГАРСАН ШҮҮ!!! ИХ ЮМАНД АЛТАНХУЯГИЙНХАН ОРООГДОХ БАЙХ ДАА.
Эрх мэдэл мэдээлэлд ойрхон байх нь хүнийг иймэрхүү байдалд оруулдаг гэдэгийг одоогийн жижиг том алба хашиж эхэлж байгаа хүмүүс маш их анхаар