Далай лам Монголд ирэх талаар Гандантэгчилэн хийдээс яг одоо мэдээлэл хийж байна. Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай багшийн Монгол орноо айлчлах 9 дэхь удаагийн энэхүү айлчлалын талаар Ажлын хэсгийн ахлагч н.Даваапүрэв лам, Гандантэгчилэн хийдийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Одгарьд нар мэдээлэл хийж байна. Далай багшийн айлчлалын талаар н.Даваапүрэв лам "Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Далай багш өмнө нь найман удаа манай орноо заларсан. Монголчууд бид бурхны шашинтай орон. Энэ утгаараа бид үе, үеийн дүрүүдэд нь түүхэн номын барилдлагатай явдаг улс юм. Энэ удаагийн Далай ламын айлчлал цэвэр номын айлчлал байх болно. Нэн ховордсон нарийн нандин номыг айлдана. Багш маань нас өндөр болсон. Саяхан 80 насны ойгоо тэмдэглэсэн. Багшийн лагшинтөй харгалзаж, ерөнхий хөтөлбөрт өөрчлөлт орж магадгүй. Ямартаа ч шинжлэх ухаан, номын хурал, залуучуудтай уулзах гэсэн гурван том хөтөлбөр явна. Ингээд багш маань маргааш морилох гэж байгаад маш их баяртай байна. Бид Далай багш Монголд ирэх нь тодорхой болсон учраас хэвлэлийн бага хурал хийж байгаа нь энэ юм..
Багш маань Япон улсаас ирнэ. Бямба гаригт буюу 19-нд номын үйл ажиллагаагаа гандангийн лам нарт эхлүүлнэ. Харин ням гаригт буюу 20 -ны өдөр энгийн улсууддаа зориулж номын авшиг хүртээнэ. Дараа өдөр нь буюу 21-ний өдөр эрдэмтэн мэргэдийн хүрээнд уулзалт хийнэ Хэвлэлийнхэнтэй Их тэнгэрийн аманд уулзалт хийх болно." гэлээ.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250