...
...

Түлэгдсэн хүүгийн нэр зургийг ашиглан залилан хийж байна

"Түлэгдсэн хүүгийн зургийг ашиглан хуурамч данс давхар аялуулан мөнгө луйвардаж байна. Санаанд багтамгүй гутамшигтай ийм хүмүүстэй нэг нийгэмд амьдарч байгаадаа үнэхээр гутарч байна. Бид ядарч, зовсон нэгнийхээ зовлонгоор мөнгө олдог болоо юу даа. Тэр хүүхдийн хүрч ядаж байгаа түлэнхийн тосны мөнгө, эмчилгээний хэд гурван төгрөгнөөс нь хулгайлаад юу наалдах вэ! Нүд халтирам тэр зургийг харж ч чадахгүй мэдээллийг уншихдаа энэ хүмүүс үнэхээр ядарч туйлдан тусламж хэрэг болоод л хүүхдийнхээ зургийг ийнхүү ашиглан олон нийтээс тусламж хүсэж байна даа гэж дотроо бодсон. Гэтэл юу болох нь энэ вэ ? 

Ийм зүйл ихсэх тусам хүмүүсийн биенээ гэсэн сайхан сэтгэл "Итгэлгүй" болно. Үнэхээр тусламж хэрэгтэй байгаа хүмүүс хохирох болно шүү дээ. Хуурамч данс нээсэн, ийм мэдээлэл түгээсэн иргэдийг ямар ч нөхцөлгүйгээр хатуу шийтгэх ёстой. Энэ бол энгийн нэг залилангийн хэрэг биш ээ, бага насны хүүхдийн зураг түүнийг ашиглан бусдын маш хүнд зовлон дээр мөнгө босгон байж боломгүй үйлдэл гаргаж байна. 
 Нэг биш хэд хэдэн ийм данс гарсан юм байна. Нэр ус нь ил энэ зүйл дээр цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай анхаарч яаралтай арга хэмжээ авч өгнө үү!" хэмээн иргэн Ч.Ганжавхлан өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Сүүлийн үед бусдын зовлонг ашиглан хандивын данс нээн, олон нийтийг хуурч мөнгө олох болсон нөхөд олширсон. Тэдний нэг жишээ бол дээрх баримт юм.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnewsmn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ