...
...

Хүүхдэд архиар үйлчилснийг илрүүлжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, эргүүлийн үйл ажиллагаа, хяналтыг эрчимжүүлж, эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүгнэлт өгөх зорилгоор энэ сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн Мэргэжил арга зүйн тасаг, Баянзүрх дүүргийн прокурор, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэстэй хамтран шалгалт зохион байгуулжээ.

Шалгалтаар тус дүүргийн гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний төв, долдугаар хороо Баянцээлийн гудамж дагуу байрлах архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караоке, ресторануудын тусгай зөвшөөрөл болон эрүүл ахуйн шаардлага, галын аюулгүй байдлыг улсын байцаач нар шалгасан байна.

Ийнхүү шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан боловч ажиллаж байсан дөрвөн баарны үйл ажиллагааг зогсоож, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил гаргасныг илрүүлжээ. Хариуцсан нутаг дэвсгэрт “Тамхины хяналтын хууль” зөрчсөн зургаан иргэнийг 300.000 төгрөгөөр, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн дөрвөн аж ахуйн нэгж байгууллагыг 800.000 мянган төгрөгөөр торгожээ. Мөн Захиргааны хяналтын тухай хууль зөрчсөн таван иргэнийг 100.000 төгрөгөөр захиргааны арга хэмжээ авч, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 10 мэдэгдэл хүргүүлсэн гэж Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мэдээлэв 

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ