...
...

Арав гаруйхан настай охид биеэ үнэлэхэд хүрсэн аймшигт нийгэм

“Охид ариун бол төр ариун” гэдэг. Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай. Зүй нь эмэгтэй хүн хэвлийдээ хүмүүн гэгч эрдэнийг тээн төрүүлж, улс үндэстний нөхөн үржихүйг үргэлжлүүлдэг гэсэн философи утгаар нь хамаатуулан үзэхэд л хангалттай билээ. Мэргэдийн цэцэлсэн энэ мэт сургамжит үгийг өдгөө монгол эмэгтэйчүүд хэрхэн биелүүлж байна вэ. Өвгөдийн хэлсэн үнэтэй үгийг өнөөдөр дагаж байна уу. Хариулахад харамсалтай л юм. Бодит үнэнийг учирлахад монгол охидын нэр хүндийг бохир бизнес баллаж байна. Өнөө цагт ариун нэртэй охид, ариун төр ярихтай манатай байна. “Биеэ үнэлэх” хэмээх бохир бизнесийн хар давалгаанд монгол охид нэгэнт “живжээ”.   Баар цэнгээний газар, буудлын өрөө, эсвэл саун массажны газраар л биеэ үнэлэгчид орогнодог гэсэн ойлголт өнөөдөр үгүй болсон байна. Өдгөө биеэ үнэлэлтийн бохир бизнес хүрээгээ тэлж телевизийн чаат, сонины зарын оролцоотойгоор олон бүсгүй биеэ үнэлдэг болсон гэнэ.

 Улмаар биеэ үнэлэгчдийн нас залуужиж, арга нь нарийсаж буй тухай ч холбогдох албаныхан хэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн цагдаагийн газраас биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.Сүүлийн үөд телевизийн чаатаар танилцах, интернэтээр холбогдож, биеэ үнэлэх байдал гаарч байгаа тул цагдаагийнхан ийм арга хэмжээ явуулж, биеэ үнэлэгчдийг эрэн сурвалжлан саатуулж байгаа аж. Ингээд биеэ үнэлэгчтэй холбогдох зарим баримт жишээг доор дурдъя.  

ИНТЕРНЭТЭЭР БИЕЭ ҮНЭЛЭГЧИД ИХЭССЭЭР БАЙНА

Өдрөөс өдөрт биеэ үнэлэгчдийн арга ухаан нарийсч байхад цагдаагийн байгууллагынхан хянаж, зогсоож дийлэхгүй байх нь арга ч үгүй юм. Урьд нь биеэ үнэлэгчид нууц далд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо эрс өөрчлөгджээ. Өдгөө интернэтээр биеэ үнэлэгчид олноор бий болж, цагаандаа гарсан байна. Тодруулбал, веб камераар царай зүсээс эхлээд биеийнхээ бүх хэсгийг харуулж, тэгээд үнээ тохироод дараа нь хаана уулзахаа болздог гэнэ. Гол нь иймэрхүү аргаар биеэ үнэлж байгаа охид нь насанд хүрээгүй байх нь элбэг аж. Тэр охидын зарим нь нэг цаг хамт байхад 20-30 мянган төгрөг гэж байхад зарим нь 100 мянгаар өөрийгөө үнэлэх охин ч байх жишээтэй гэнэ. Эндээс харахад ханш нь харилцан адилгүй байдаг аж. Биеэ үнэлэх арга нарийсч байхад дагаад хүний наймааны хэрэг ч газар авч, арга хэлбэр нь боловсронгуй болж байгаа тухай цагдаагийнхан хэлж байв. Монгол Улсын эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг ч өнөөдөр энэ хуулийн заалт цаасан дээр буй бичиг төдий л байна. Нэр бүхий сайт, лавлах утасны цаана зохион байгуулалттай биеэ үнэлэх явдал байгаа эсэхийг цагдаагийнхан л шалгахаас өөр тэмцэх арга мухардаад байгаа юм.  

 “ШИРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭГЧ” ГЭЖ ХЭН БЭ?

Цагдаагийнхан караоке, бааруудын ихэнх хувь нь “ширээний үйлчлэгч” нэртэй биеэ үнэлэгч нарыг орогнуулдаг болохыг илрүүлжээ. “Ширээний үйлчлэгч” нэрийн дор биеэ үнэлдэг охид тухайн үйлчилгээний газрын ажилчид биш байдаг гэнэ. Тэд нэг удаа ширээнд суусныхаа төлөө үйлчлүүлэгчээсээ арван мянган төгрөг татдаг байна. Харин цаашаа нэмэлт үйлчилгээ авахыг хүсвэл, хүслээр нь болгодог гэнэ. Нэмэлт үйлчилгээ гэдэг нь биеэ үнэлэхийн нэр аж. Биеэ үнэлэгчид 50-100 хүртэл ам.долларын ханштай. Энэ мэтээр ширээний хүүхэн орлогынхоо тал хувийг өөртөө үлдээж, талыг нь баарны эзэнд өгдөг гэнэ. Ийм байдлаар үйлчилгээ явуулдаг газруудын ихэнх нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байдаг нь шалгалтаар нотлогджээ. Тухайлбал, Солонгосын иргэн Кан Ю Сик гэгч этгээд Баянгол дүүргийн аравдугаар хорооллын “Кореана” зочид буудалд байрлах “Вольво” караоке бааранд охидын биеийг үнэлүүлж байгаад баригдсан байна.  

 МАССАЖИСТ НЭРИЙН ДОР БИЕЭ ҮНЭЛЭГЧИД

Энэ нэрийн дор биеэ үнэлдэг байдал бий болоод удаж байгаа тухай албаны хүн хэлж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн газарт 100 гаруй саун, массажны газар бүртгэлтэй байдаг байна. Саун, массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг зохион байгуулж, биеийг нь үнэлүүлж, ашиг олдог этгээдүүд ихэссээр байгаа гэнэ. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар цагдаагийн газарт охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлдэг найман гэмт хэрэг бүртгэгджээ. Харин өнгөрөгч 2015 онд энэ төрлийн 27 гэмт хэргийг цагдаагийнхан илрүүлсэн байна. Тухайлбал, иргэн П.Д 2007 оноос хойш Баянгол дүүргийн гуравдугаар хороо Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд тодорхой хаяггүй саун, тус дүүргийн зургадугаар хороо, “Принц” зочид буудлын байранд, мөн хорооны гэмтлийн эмнэлгийн урд “Паттаяа” саун массажны газар массажист нэрээр биеэ үнэлэгчдийг орогнуулж байжээ.  

 12-ХОН НАСТАЙ ОХИД ТЕЛЕВИЗИЙН ЧААТААР БИЕЭ ҮНЭЛЖЭЭ

 Дунд сургуулийн тавдугаар ангийн охид телевизийн чаатын тусламжтайгаар биеэ үнэлсэн хэрэг өнгөрсөн онд гарч байлаа. Арван хоёрхон настай нэг ангийн гурван найз телевизийн чаат үзэж байгаад мөнгө олох шинэлэг санаа олсон нь биеэ үнэлэх арга байсан аж. Тэд “Санхүүгийн туслалцаа үзүүлэх хүнтэй нас харгалзахгүй танилцана” гэсэн мэссежийг тусгай дугаарт илгээжээ. Үнэхээр ч тэдний санаснаар нь болж, зарын дагуу нэг хүн залгасан байна. Ингээд гурван охин зараар танилцсан залуутай уулзжээ. Ийнхүү арван жилийн гурван охин 30 гаруй насны эрэгтэйтэй уулзаж, биеэ үнэлсэн байна. Охидыг гэрээсээ гараад хоёр хоносны дараа ээж, аав нь цагдаагийн газар бүртгүүлж хайж эхэлжээ.   Хүний наймаа, элдэв гэмт хэргээс айсан эцэг эхчүүд цагдаад хандсан нь энэ. Цагдаагийнхан охидыг гэрээсээ гараад гурав хонох гэж байхад нь олжээ. Охидыг байцаасны эцэст тэр хүнээс тус бүр арав, арван мянган төгрөг авсан болохоо хүлээжээ. Хэдий тэд 12-хон настай ч зоосны нүхээр амьдралыг харах болжээ. Энэ мэт баримтаас харахад монгол охидын эрхэмсэг бардам зан, ариун нандин журам алга болсон нь илт байна. “Биеэ үнэлэлт” гэх энэ бохир бизнес жилээс жилд цэцэглэн хөгжсөөр байх уу. Нийгмийн гаж үзэгдэл болсон энэ байдлыг даруй таслан зогсоох арга хэмжээг төр засгийн хэмжээнд авах шаардлагатай болсныг дээрх жишээ бэлхнээ илтгэнэ. Тэгэхгүй бол охид ариун байж гэмээнэ төр ариун байхын “теорем” алдагдагдахад хүрээд байна.  

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (24)
  • багш нарын эрхийг хэт хязгаарлаж эцэг эхчүүдийн ховоор ажил явуулсаны гай. Со-д багш хүн сурагчдыг шийтгэхэд энэ хэдэн эцэг эх мэт аашилдаггүй

  • sxan or yu sxan g

  • ene muusain khangu khujaa nar unendre davarch bn tuluguudiig ch gesen khuuj garga Bid mashinaa uursduu zasaad yavj ulkhun chadna shu de..

  • aimshigtai.ugaasaa massaj chini zugeer l yankhandalt baikhfui yu da yana da mongol mn

  • бид эх орныхоо ирээдүйг зөв бэлтгэх үүрэгтэй.Одоо нөхцөл байдал үнэхээр хүндэрч үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ.Үүнээс огцом түргэн гарч чадахгүй ч аажим аажмаар буюу 10-20 жилийн дараа гарах гарц бол боловсролын системд өөрийн орны онцлогт тохирсон эрс шинэчлэл хийж бүх шатны сургуулиудад сургалт-хүмүүжлийн ажлыг хослуулан явуулдаг уламжлалт аргаа хэрэгжүүлье.Хүүхэд залууст боловсролоос гадна хүмүүжил, төлөвшил, зөв ёс зүй, эх оронч үзэл маш их хэрэгтэй байна.Өнөөгийн хямрал ч үүнээс эхэлсэн...

  • tunde mun saun bn unen shijig hurmeer gazaraaa yu l bol yu bn har tamhi gomo bie unelegch arhichid geed

  • ene bol tsobyyn tsag ireed tulsnii hsinj ene bol ireedyi n emgenel ene bol uls oron syirexiin tsondon ene bol gamhsig ene bol uaduural ene boil ouinii xoosrol ene bygded teneg tor buruutai elbegdorj xulgaicnm buruutai

  • Ийм байдалд хүргэсэн төр засаг, МАНАН-ийн олигархиудтай Баярцогт, Элбэгдорж, Баяр, Су. Батболд нар биднийг ийм байдал оруулаад байна. Мөнгө байхгүй, ажил байхгүй, гэр орон дүүрэн хэрүүл. Энэ орчныг эд бий болгосон. Эдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй

  • Dor buree uursdiinhuu ur huuhdiig l zuw humuujuulhee l bod.ohid aruin bol tur aryuin ch gh shg bitgii erguu hoorondoo holboogui yum heleed bh yim .ugtaa bol turiin tusheed shudarga aruin bj tur aruin bh bizee .emsiin hureelentei bolbol taarna.ugaasaa erchuud n durtai awdag bolood bie ee unelelt gazar awaad bn !!!dan gants tsagdaagiin medeh heregch bish.uchnuun jil l temtssen .ulam arga n nariisj bnda gj .

  • ЭНЭ ОХИДУУД ИХЭНХ НЬ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ БАЙХ. ГЭХДЭЭ Л МОНГОЛ УЛСАД АМЬДАРЧ БАЙГАА ХЭНБУГАЙ Ч БАЙ МОНГОЛ ЁС ЗАНШЛЫГ ХҮНДЭЛЖ ҮР ХҮҮХДЭЭ Ч ИНГЭЖ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ БАЙХЫГ АЛБАН ЁСООР ШААРДСАН ЖУРАМТАЙ БОЛМООР ЮМ

  • Баян хоосон нийгмийн хэвийн узэгдэл

  • ягааны гудамтай бол

  • Хуулиар хатуу хориглохгүй бол төрөх насны охидууд бүгд хөнгөн аргаар амьдрахыг илүүд үзэж,цаашдаа оюун санааны хоосролтой өвчний үүр болсон хүүхнүүдээр дүүрлээ шүү!!!!! 3хан сая хүн амтай манай улсын хувьд охидоо хамгаалах ёстой!!! Бусад өндөр хөгжилтэй олон хүн амтай улсууд ч хуулиараа хатуу хориглоод биеэ үнэлэгчид, хар тамхичин зэрэг нийгмийн хог шавхруу бологсодтой хатуу тэмцдэг!!!!!!

  • Barag l ergvvliin tsagdaagaas haana saun massaj bna ve gevel heleed uguh bh shvv.

  • Gadaadad ireed glchuudiin adilaar 8 sar ajillaa. Eruus ene manaihan gj unen butku garuud bdiin bna. Ohid zaluusgui bugd l zavaan zavharsan amidraltai yum. Bas deer ni aimshigtai hulgaich . Manaihan unendee hunii adag yum bna le. Bi ymar saindaa mglchuudaasaa zugtahav de

  • Hamgiin gol n ene bvgdiig tsagdaa medej baidag taslan zogsoodoggui um bna lee.tegeher avilga avdag l bj taarna.ub.sapporo geh met gazar bie e vnelegchid zogsoj l bh um.tsagdaa zeregtseed zogsoj l bh um.zodoon hulgai garahgui l bol hamaagui gej boddog um bhaa

  • ohid ohidl geh yum ter uilchluulej bga hudaldan abch bga erchuudiig niited zarlaj mash hatuu shiitgeh heregtei

  • uruudaj bui uls ornii uruugaa harsan ard tumniih ni uragshgui amidral ni hundlungiin gadaad hari uls ornuudiin humuust heleed ugdug gej baigaa shdee. arhidalt yanhandalt showdalt zugaa tsengel uls orniig hugjuuleh uu humruh uu ain etseg ni egchteigee yumuu eejteigee yavaldaad eej ni aavtaigaa yumuu ahtaigaa ah duu sadan turluudteigee yavaldaad tursun elgiin oyunii homsdolt mongolchuudaa

  • Mongoliin tsagdaa nariin gants khiideg ajil ni bizdee

  • Охид ариун бол улс орон ариун байх бизээ.Харин төр гээч юу ч байхгүй тийм юм руу бодит ажлыг битгий түлхэж жинхэнэ эзнийг асуудлаас зайлуулаач.Төр гэсний оронд улсын тэргүүн, улсын толгой гэж байх нь зүйтэй биз дээ. Манайд төр гэдэг юм улсын хамгийн том нь ч юм шиг Тэгсэн мөртлөө байхгүй. Харин улсын тэргүүн гэж байнаа. Гэтэл тэр нь төр гэдэг юмны тэргүүн гэж байгаа.Харин тэрээр улсын тэргүүн биш. Тэхээр улс орон ийм болохоос яахав дээ. Толгойгүй юм чинь

  • ДЭЭДЭС НЬ (ДЭЭДЭС Ч ГЭЖ ДЭЭ, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД) СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДООДОС НЬ ГҮЙДЛЭЭ ОЛОХГҮЙН ҮЛГЭР ЭНЭ БУЮУ...

  • солонгосчууд л хийдэг зүйл шд хамгийн анх парк доторх сөүл ресторан хийж эхэлсэн тэгээд хотын төвийн караоке гэдэг цагдаа нарыг суулгасан солонгос эзэдтэй газрууд

  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА СҮҮЛИЙН ҮЕД ЭНЭ АСУУДЛЫГ ОГТ ХӨНДӨХӨӨ БОЛЬСОН. УРЬД Н ТЭМЦЭЖ БАЙГАА ТАЛААР ДУУЛДДАГ БАЙСАН ШДЭЭ

Онцлох мэдээ