Дөчин жил нөхөрлөсөн найзаараа хэлэх үгээ хянуулснаас болж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн улс төрийн амбиц сүйрч байна. Германд оршин суудаг Чой Суншил гэгч эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хетэй найз нөхдийн холбоогоо ашиглан олон сая ам.доллар завшиж, төрийн хэрэгт оролцдог гэх хэрэг Өмнөд Солонгост төдийгүй олон улсад дуулиан тарьж байна. Дуулианы бай болсон Чой Суншил Өмнөд Солонгост ирж, прокурорт байцаалт өгч байгаа бол Пак Кын Хе ерөнхийлөгч ард түмний анхаарлыг өөр зүгт хандуулахаар хичээж байна. Дуулианаас болж Пак Кын Хе ерөнхийлөгчийн рейтинг 20 хувиас доош унажээ. Тэгвэл тун удахгүй Ерөнхийлөгч Пак Кын Хе найз Чой Суншилийнхээ холбогдсон хэрэгт байцаалт өгөхөөр болсон байна. Тэрбээр энэ хугацаанд ард түмнээсээ хоёронтоо уучлалт гуйсан бөгөөд “хуулийн байгууллагын мөрдлөг шалгалтад хамтарна” гэдгээ мэдэгджээ.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250