...
...

Прокурорууд авлигын хэрэгт холбогдсоныг УЕПГ-аас үгүйсгэсэнгүй

Баянзүрх дүүргийн хоёр прокурор их хэмжээний авлига авсан хэргээр баривчлагдсан тухай мэдээлэл гараад буй. Энэ мэдээлэл хэр бодитой болоод хэн, хэн гэдэг прокурорууд хэрэгт холбогдоод байгаа тухай Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-ын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнээс тодрууллаа.

-“Баянзүрх дүүргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах прокурор О, хяналтын прокурор Н нарыг албан үүргээ гүйцэтгэх явцдаа онц их хэмжээний авлига авсан хэргээр өнгөрсөн долоо хоногт саатуулсан. Тэднийг Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт заагдсан хүнд гэмт хэргийг үйлдсэн гэдэг үндэслэлээр баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид түр саатуулсан” гэх мэдээлэл гараад байна. Энэ мэдээлэл хэр үндэстэй вэ?

-Хамгийн түрүүнд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сайтууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорууд болох О, Н гэх мэтээр мэдээлэгдэж байгаа нь ташаа мэдээлэл. Энд байгууллагын нэр хүнд болоод хүний нэр төртэй холбоотой асуудал яригдаж байгаа болохоор хамаагүй ингэж худлаа мэдээлэл гаргаж болохгүй.

-Ер нь прокурорууд авлигын хэрэгт холбогдсон гэдэг мэдээлэл үнэн үү?

-Энэ тал дээр одоо бидний зүгээс тэгсэн, ингэсэн гэж мэдээлэл өгөх боломжгүй. Хэрвээ ийм хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдоод олон нийтэд мэдээллэх шаардлагатай бол тухайн үед нь мэдээллэх болно гэв.

Ямартаа ч прокурорууд авлигын хэрэгт холбогдсон гэдгийг УЕПГ-аас үгүйсгэсэнгүй. Чухам хэн, хэн гэдэг прокурорууд хэрэгт холбогдсон нь удахгүй тодорхой болох биз ээ. 

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • авлигат холбогдоод байна гээд цалинг нь нэмээд байгаа юмуу, тэгвэл эмч нарын цалинг нэмээчээ элбэгдоржоо

Онцлох мэдээ