Манай улсын иргэд Солонгос улсад зорчих визний мэдүүлгээ өгөх гэж элчингийн гадаа тасралтгүй гурав, дөрвөн өдөр хонож очерлоод зогсохгүй, яг элчингийн үүдээр орохдоо тулахад багахан хэмжээний дайн хүртэл гараад амждаг байсан цаг саяхан.
Энэ байдлыг халах үүднээс Солонгосын элчин сайдын яамнаас тусгай тендер зарлаж, гурван компанитай гэрээлэн визний мэдүүлэг авах болсон. Тэгвэл, энэ удаад бүр гуулин улсад хараар үлдэх, гэмт хэрэгт холбогдох, нөгөө айхтар эмигрейшнд баригдахаас эхлээд гэмт хэргийн золиос болчих гээд байдаг охид бүсгүйчүүдээ хамгаалах, хууль бус үйлдлийг таслан зогсоох үүднээс БНCУ-ын элчин, Монголын Хууль зүйн яамнаас хамтран тодорхой ажил зохион байгууж байна.
Энэ ажлын хүрээнд өнгөрсөн сарын 7-ноос эхлэн 90 хоног хүртэлх хугацаатайгаар тус улсруу зорчих гэж байгаа иргэдээс ямар ч визний хураамж авахгүй, дээр нь урилга, барьцаа хөрөнгө гэж байршуулахгүй болж байгаа юм байна. Гэхдээ энэ ажлыг туршилтын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд хэрэв энэ үеэр Солонгост очсон монголчуудын холбогдох гэмт хэргийн тоо буурах аваас тэр чигт нь ажил хэрэг болгон өргөжүүлэх ажээ.
Энэ талаар дэлгэрэнгүйг БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн материал төлөөлөн хүлээж авах төвийн тэргүүн Д.Лхагваа ”Нэгдүгээрт, 500 мянган төгрөгнөөс дээш цалинтай иргэн энэ хөнгөлөлтөд хамрагдаж болно. Өөрөөр хэлбэл энэ ажлыг иргэдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс хийж байгаа учраас тухайн виз мэдүүлэх гэж байгаа хүн Нмйгмийн дэвтрийнхээ сүүлийн зургаан сарын хуулбарыг гэрлэлтийн лавлагаатайгаа авч ирээд л виз хүсч болно.
Хоёрдугаарт, бизнесменүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид үүнд хамрагдаж болно. Сүүлийн гурван сарын дотор 500.000 төгрөгнөөс дээш татвар төлсөн байвал, мөн л тэр татварын хуулгатайгаа, гэрлэлтийн лавлагаатайгаа ирнэ.
Гуравдугаарт, ах дүү, аав ээж, хадам гээд амраг садных нь аль нэг Солонгос улсын байнгын визтэй эсвэл ирж очих визтэй бол тэр хүнийхээ визний хуулбарыг өөрийхөө паспорттой авч ирээд л виз хүсч болно. Энэ дээр нэмэгдэх нэг зүйл гэвэл мэдээж бүгд дээр нь анкет зургаа нааж өгнө. Тэгээд л боллоо” гэсэн юм.
Энэ хугацаанд материал бүрдүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард 1500 гаруй виз хүсэгч байснаас энэ журам мөрдөгдсөнөөс хойш даруй хоёр дахин их хүн виз мэдүүлсэн байх жишээтэй. Мөн суралцах, гэрээт ажилчид манай улсаас маш ихээр Солонгос руу явж байгаа аж. Эмчилгээгээр яваад байнгын хяналтанд байх шаардлагатайг эмнэлэг магадлавал тэр хугацаанд бас түр оршин суух үнэмлэх гаргаж өгч буй аж.
Өөрөөр хэлбэл хууль битгий зөрч, хараар битгий оршин суу, хууль журам зөрчихгүйгээр нааш цааш чөлөөтэй зорчиход л аль болохоор боломж нээж өгч байгааг албаныхан анхаарууллаа.
Мөн удаан хугацаагаар явъя гэж бодъё. Тэгвэл, 90 оноос хойш нийтдээ Солонгос руу таван удаа ирж оччихсон хүн байвал хугацаа харгалзахгүйгээр виз хүсэх боломжтой. Ерөөсөө тав л явчихсан бол тэрийгээ канондоод гэрлэлтийнхээ лавлагаатай ирнэ гэсэн үг.
Жил дотроо долоо хоног ч байна уу, сар байна уу тухайн жилдээ хоёр, гурван удаа БНСУ руу явсан аваас гурван жилийн виз чөлөөтэй олгох юм байна.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
600 myangaas geesh tetgevertei ahmad hun yaaj viz avah ve
3;дахь заалтаар нь базууд нэгнийхээ виз дээр үндэслэж гарч болох уу
Солонгосын иргэншйлтэй найзындаа зочилж бллох болуу
nohor ni solongost gereegeer ajildag bol wiz ni garah uu