Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой автомашины хучлага болон эд анги хулгайлах гэмт хэрэг эрс нэмэгддэг. Энэ төрлийн гэмт хэргийг жолооч нар зориулалтын бус зогсоол болон хамгаалалт, хяналтын камергүй газар автомашинаа байршуулснаар эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гардаг байна. Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт автомашины гурвалжин цонхыг хагалж дотроос нь эд зүйл хулгайлсан хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй өгснөөр гэмт этгээдийг шуурхай илрүүлэн, шалгаж эхэлсэн байна.
Мөн иргэн Ш машинаа түгжилгүй орхисны улмаас бэлэн мөнгө болон эд зүйлээ хулгайд алдсан хэрэг Сонгинохайран дүүрэгт гарсан байна. Иргэнээс ирсэн мэдээллийн дагуу гэмт хэргийг илрүүлжээ. Иймээс иргэд автомашины эд анги хучлага хулгайлдаг иймэрхүү этгээдүүдээс болгоомжлоорой.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Манай цагдаа нар өөрийнх нь хариуцсан хэсэгт жижиг хэрэг гарах бүрт уг хэргийг бүртгэлгүй гомдолгүй орхигдуулахыг хичээж байнга хүнд суртал гаргадаг бөгөөд энэ нь социализмын үеээс үүдэлтэй.Энэ нь тэд нарын ажлын үзүүлэлтийг бүдүүлэгээр дүгнэдэгтэй холбоотой.Социализмын үед архи уусан хүнийг дүүрэг хуваагддаг 32-ын тойргийн замын нэг талаас нөгөө тал руу чирч аваачаад орхиж байсан асуудал гарч чих халууцуулж л байсан.Үүнтэй адил машины эд ангийн жижиг хулгай гарахад илт тоомсоргүй хандаж хэрэг зөрчлийн бүртгэлгүй орхихын тулд элдвээр аашилсаар хохирсон иргэдийг дарамталах нь хулгайчид дахин дахин хэрэг хийх алтан боломж олгосоор байна.
aldsan ni arvan tamtai avsan ni neg tamtai gedeg shig manai tsagdaa olj chadhgvi um bna lee bvrtgel geed svid bolno tegeed l tag barag hulgaichaas bish tsagdaagaas zalhmaar mongol
Машины эд анги адсан тухай цагдаад мэдээлэхээр нилээд хэдэн цаг хүлээж бай гэнэ, тэгээд дараа нь бараг гэмт хэрэгтэн аятай юм болноо. Цагдаа нар хялалцаж цэхэлцсээр машинаасаа бууж ирээд мэнд ч байхгүй, эхлээд өргөдөл өг, дараа нь байцаана гэх ёсоор болгосны дараа, хариу хүлээсээр насаа илээнэ дээ. Манай замын цагдаа нар нэг иймэрхүү л ажиллаж байгаа шүү дээ.
tsagdaa nartaigaa ashgaa huvaadag bolohoor iim jijig hereg ilruulelt baidaggui yum mongold
Манай цагдаа жижиг хэрэг илрүүлэлтлэнд маш муу ажилладаг. Бүтэцээр нь солих цаг болсон .
tsaraig ni tod gargahad yadag bn aa? tanigdah yum alga end chini