...
...

Эмчлэх эрхгүй "эмч нар" эмнэлэг ажиллуулж байна

Анагаах ухааны суурь боловсрол эзэмшээгүй, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй энгийн нэг иргэн “эмч” хэмээх нэр зүүгээд иргэдэд үйлчилж байна, цаана чинь. Итгэхэд бэрх ч ийм хэрэг зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан өчигдөр илрүүлжээ.

Иргэний ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах иргэн А-ийн эрхэлж буй эмнэлгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар иргэн Г.А нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, мөн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр айлын гэр түрээслэн зориулалтын бус байранд уламжлалтын ортой эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байжээ. Иргэн Г.А нь БНХАУ-аас хувиараа эм тариа авч ирж, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй нөхцөлд эмчилгээ үйлчилгээ явуулж байсан нь ийн тогтоогджээ. Тус эмнэлэгт анагаах ухааны суурь боловсрол эзэмшээгүй, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй иргэн В.А нь бариа заслын сувилагчаар ажилладаг нь мөн илэрчээ. Түүнчлэн эмнэлгийн эмч, сувилагч ажлын хувцас бүрэн өмсөөгүй, эмнэлгийн хог хаягдлыг ангилан ялгаж, төрөлжүүлэн цуглуулаагүй, хог хаягдлаа хаана устгадаг эсэх нь тодорхойгүй, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж байгаа багаж хэрэгслийг заавар журмын дагуу цэвэрлэн халдваргүйжүүлдэггүй, ариутгасан материалгүй, эмнэлгийн гал тогоогүй, мэргэжлийн тогоочгүй зэрэг зөрчлүүд ил болжээ. Иймд илэрсэн зөрчлүүдийг үндэслэн иргэн Г.А-ийн эмнэлгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор албаныхан ажиллаж байна.

Иймээс иргэд дээрх мэдээллээс сэрэмж авч, хувийн тодотголтой эмнэлгээр үйлчлүүлэхээсээ өмнө эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг нь шалгах, холбогдох бичиг баримтыг нь үзэхийг сануулъя.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Улсын эмнэлэг гээд дээр юм хаана ба. Би сая ЭХО-д харууллаа. Гэтэл гэдсэн дээр тосоо асгаж нялчихаад цаас өгддөггүй юм ба.Одоо цагт ОО-д цаас тавиагүй газрыг соёлгүй энэ тэр гэдэг болсон цаг. Тэд Даатгалаас мөнгө авдаг мөртлөө яагаад энэ жижиг зүйл сэтгэл гаргадаггүй юм. Хаалган дээрээ салбитка авчир гэсэн цаас наасан байв. Тэрийг мэдээгүй очсон би цүнхэнд байсан цаасан уутаар ачлаа. Уг нь би бодохдоо тэр ЭХО ны үзлэг хийхэд салфитка дагалдаж орох ёстой хэрэгсэл гэж бодож ба. Бас улсын эмнэлэгийн эмч үзлэг хийж байхад хажууд нь нэг эмч юмуу, сувилагч юм уу хэн нэгэн ороод элдвийн юм яриад эмчийн анхаарал сарниулдаг. Бас нэг өрхийн эмнэлэг нэг өглөө бух хүнийг нэг бээлийтэйгээр шинжилгээ авчих юм. Харин ч хувь эмч эмнэлэг арай дээр шүү. Үүнийг МХяналтынхан олж хараач. Дээрхи зөрчил улсын бүх эмнэлэг гардаг зөрчил.Бид хэдэн төгрөгний үйлчилгээг ямар хэмжээнд авахаа мэдэх ёстой. Нэг л хөндий хүйтэн эмч нар үйлчилж байдагийг шалгаач 88253566

Онцлох мэдээ