ЦЕГ-ийн статистик судалгаагаар 2015 онд мансууруулах бодис худалдсан, тээвэрлэсэн, хэрэглэх орон байраар хангасан гэх 261 хэрэг бүртгэгдсэн бол 2016 оны эхний 9 сарын байдлаар 337 болж нэмэгдсэн дүн харагдаж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй хар тамхины хэрэг юуны учир буурахгүй байна вэ. Асуултын хариулт нь, манай улсын хуулийн тогтолцоотой шууд холбоотой. Байсхийгээд л батлагддаг Өршөөлийн хууль хар тамхичдыг гааруулах гарц болж буйг хэлэх хэрэгтэй. Ялангуяа олны танил эрхмүүд хар тамхины хэрэгт холбогдлоо гэх атал.тун удалгүй суллагдсан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээр дамжин явсаар эцэстээ ял завшдаг тохиолдол цөөнгүй. Жишээ болгож, дараах хэргүүдийг сөхье.
“Харанга”-ын Х.Лхагваа шүүхээс 10 жилийн ял авсан ч...
Нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан дагуулсан хэрэг бол “Харанга” хамтлагийн гишүүн, ард түмний хайртай дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож шүүхээс 10 жилийн хорих ял сонссон явдал. Тухайн үед тагнуулынхан болон Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд түүнийг нэлээд хэдэн сар мөрдөж шалгасны эцэст гэрээс нь мансууруулах төрлийн бодис хураан авч баримтжуулан хэрэг үүсгэжээ. Шүүхээс Х.Лхагвасүрэнг хар тамхи хэрэглэсэн төдийгүй бусдад зарсан гэдэг үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргаж олныг цочирдуулсан.Ингээд дуучин Х.Лхагвасүрэн 409 дүгээр хорих ангид ял эдэлж улмаар Өршөөлийн хуульд хамрагдан сулллагдсан юм.
Улсын начин Ц.Улаанхүү өршөөлд хамрагджээ
2011 онд Улсын начин Ц.Улаанхүү хар тамхи худалдахыг завдсан хэрэгт холбогдон чанга дэглэмтэй хорих ангид 11 жил суух ял сонссон билээ. Түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 3.2 буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэсэн зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэгвэл тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сард батлагдан гарсан Өршөөлийн тухай хуульд хамрагдсанаар түүний дэглэмийг бууруулж, ялаас нь хоёр жилийг хассан байна.
DJ Өөжий буюу О.Ганболд хар тамхины хэрэгт дахин холбогдов
Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар хилээр нэвтрүүлж худалдаалсан хэрэгт гурван жилийн хорих ял эдлэж байх хугацаандаа өршөөлөөр суллагдсан DJ Өөжий буюу О.Ганболд дахин хар тамхины хэрэгт холбогдож байв.. Тэрбээр Замын-Үүдийн боомтоор 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис хилээр авч гарахыг завдан, үйлдэл дээрээ баригдсан юм. Хураагдсан бодисыг цагдаагийнхан Замын-Үүд дэх гаалийн лабораторид шинжлүүлэхэд каннабисын төрлийн тетрохетроканнабил гэх мансууруулах бодис болох нь тогтоогдож байв.
Энэ мэтчилэнгээр хар тамхины хэрэгт холбогдож, тэр нь шүүхээр тогтоогдсон ч Өршөөлийн хууль болоод шүүхийн шат, шатны дамжлагаар явсаар ял завших тохиолдол цөөнгүй гарч байна.
Үргэлжлэл бий...
С.Баяр
Эх сурвалж:Breakingnews.mn
ХАР ТАМХИНЫ ЯЛЫН БОДЛОГО ДЭНДҮҮ СУЛ НӨГӨӨ ХАР ТАМХИЧИН ПРОКУРОР ЮУ БОЛОВ ХАР ТАМХИНЫ БИЗНЕСИИГ ШҮҮХ ПРОКУРОРЫНХОН. УРЛАГИИНХАН. ЦЭЦЭГЛҮҮЛЭХЭД ГАР БИЕЭ ҮЛ ХАЙХАРЧ БАЙНА БУУДААЧ ЦААЗЛААЧ
Huuli hyanaltaa changalaachee Mongol uls suireh deeree tulna shuu odoo l yum hiihgui bol suirne shuu Eronhiilogchoo , Eronhii saidaa
deeguuree holbogdood baigaa biz dee.uursdiiguu yaj shalgah ve dee.
Хууль хяналтын байгууллагууд өөрсдөө авилгад гүнзгий автагдсан байгаа шдээ.