Хар тамхины хор хөнөөл манай улсыг нэгэнт нөмөрчээ. Энэ бүхнийг ойр, ойрхон гарах хар тамхины хэргүүд бэлхнээ гэрчлэх юм. Та бод л доо. Өнгөрөгч 10 дугаар сард л гэхэд хар тамхитай холбоотой таван хэрэг нийтэд дэлгэгдсэн. Товчхон дурьдвал, .
Х.Бат-Ундралд оноосон хоёр жилийн ял
2016.10.10
Хар тамхины хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 192.1-ээр буруутгагдсан “Guys” хамтлагийн гишүүн Х.Бат-Ундралд холбогдох хэргийн шүүх хурал 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Шүүхээс түүнийг гэм буруутай хэмээн үзэж, хоёр жил хорих ял ногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзав. Энэ нь тэнсэнгийн хоёр жилийн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй. Хэрэв гэмт хэрэг үйлдвэл хорих ял эдэлнэ. Түүнчлэн Х.Бат-Ундрал шүүх хуралдааны үеэр хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаагаа илэрхийлээд уран бүтээлээрээ дамжуулан тамхины хор уршгийг залууст сурталчилна хэмээн амласан юм.
Хар тамхины бүлгүүдийг илрүүлэн, саатууллаа
2016.10.19
ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газартай хамтран энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын иргэн А, Д нар урьдчилан үгсэн тохиролцож, БНХАУ-ын Бээжин хотоос хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөс гэх бодисыг их хэмжээгээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн ЭХТА-ийн 188.2, 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Шалгалтын явцад хэрэгт холбогдогч А, Д нар ашиг олох зорилгоор дээрх мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан болохыг тогтоосон бөгөөд дээрх этгээдүүдийг ШШГЕГ-ын харья 461 дүгээр хорих ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.
Мөн ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид Тагнуулын ерөнхий газартай хамтран энэ сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн А, Д, М нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөс гэх бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулж байсныг илрүүлэн ЭХТА-ийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Шалгалтын явцад дээрх этгээдүүд ашиг олох зорилгоор дээрх мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан болохыг тогтоосон бөгөөд иргэн Б-д ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.
Ээж, хүү хоёр баригдлаа
2016.10.20
10 дугаар сарын 12-нд Замын-Үүд боомтоор Эрээнээс орж ирсэн Монгол Улсын иргэн Б гэгч иргэн 70 гаруй грамм жинтэй нунтаг цагаан бодис авчирчээ. Түүний авчирсан бодисыг хүү Н нь иргэн А, Д нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дахь нэгэн цэнгээний газарт борлуулж байгаад тагнуул, цагдаагийнханд баригджээ.
Эдүгээ ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд ээж, хүү хоёрыг найзуудтай нь хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр тэд ашиг олох зорилгоор дээрх хэмжээний мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болохыг тогтоогджээ. Тагнуулын байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр сэжигтэн Н ШШГЕГ-ын харьяа Хонхор дахь
Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангид хоригдож байхдаа мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглээд баривчлагдсан хүмүүстэй танилцаж, тэднээс хар тамхи хилээр оруулж ирэн борлуулбал ашигтай гэсэн ойлголттой болсон аж. Улмаар ээжийгээ явуулж авчируулсан гэх мэдээллийг өгсөн юм. Өмнөд хөршөөс 10 гр “мөс”-ийг чанараас нь хамаараад 2000-3000 юаниар авч, Монголд 2-3 дахин нугалж борлуулдаг гэсэн мэдээлэл байна.
“Гандан бороо” хочит Б-г хар тамхи хэрэглэсэн байхад нь саатуулав
2016.10.24
Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажилласны дүнд эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочит Б-г саатуулав. Түүнийг Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах гэрээс нь саатуулжээ. Саатуулах үед тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрээс нь Медафитамин төрлийн мансууруулах бодис илэрчээ.
Тиймээс сэжигтэн Б-д Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. “Гандан бороо” хочит Б өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар буюу залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм. Тодруулбал, Б нь иргэн Г-аас 150 сая орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч, улмаар хугацаа нь дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийлж байсан аж. Энэ талаар иргэдээс гомдол ирсний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн түүнд Эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Ийнхүү сэжигтэн Б буюу “Гандан бороо” гэгчийн залилан болон хар тамхины хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн юм.
Хар тамхины хэрэгт төрийн сайдын нэр холбогдов
2016.09.26
Өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи худалдсан, худалдан авсан гэх найман хүнийг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрээс баривчилжээ. Уг хэрэгт Б, Э, Э, Э нарын найман хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас хар тамхи мансууруулах төрлийн бодис болох каннабисын төрлийн хатаасан ургамал, түүнийг татах хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Дээрх этгээдүүдийн дөрөв нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон жил гаруйн хугацаанд хуулийн байгууллагад шалгагдаж, хавтаст хэрэг нь шүүх рүү шилжсэн байх хугацаанд давтан гэмт хэрэг үйлджээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ хэрэгт холбогдсон найман иргэний хоёр нь төрийн албан хаагч, тэдний дунд саяхан дэд сайдын албан тушаалд томилогдсон нэгэн нэр холбогдсон мэдээлэл байгаа юм.
Тус мэдээллийн талаар тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээлийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баатархүү өөрийн твиттер хуудсаар дамжуулан “Хар тамхи зардаг, худалдан авдаг хэсэг бүлэг хүмүүсийг барьсан. Энэ дунд ямар ч дэд сайд байхгүй ташаа мэдээлэл яваад байна” хэмээн тайлбар хийсэн байна. Гэтэл өөр эх сурвалж “Дэд сайд хар тамхи худалдан авч байгаад хэрэгт холбогдсон гэх мэдээлэл нь үнэний ортой. Энэхүү хэрэгт холбогдсон Б, Э нар нь төрийн албан тушаалтан хэмээн мэдээллэж байгаа юм. Ямартай ч, хар тамхины хэрэгт төрийн дээд албан тушаалтан холбогдсон гэх мэдээлэл үнэн байж болзошгүй болохыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргын албан бус тайлбар болон энэ хэргийн талаар анхлан мэдээлсэн хэд хэдэн иргэний сошиал дахь бичвэрийг устгуулсан байгаа зэргээс харж болох юм. Өөр нэг хардах үндэслэл бол “хар тамхины хэрэгт төрийн сайд холбогдсэн” гэх мэдээлэл гарсаар байтал Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн тайлбар хийхгүй таг чиг байгаа нь хачирхалтай.
Ийнхүү ганцхан сарын дотор гарсан хар тамхины хэргийн тухай түүвэрлэн өгүүлэхэд ийм байна. Ил болсон нь л энэ болохоос бус илрээгүй, илэрсэн ч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа хэчнээн хэрэг байгааг хэлж мэдэхгүй юм. Хамгийн гол нь хар тамхины хэрэг ойр, ойрхон давтамжтай гарах болсонд хуулийн байгууллагынхан болоод холбогдох албаныхан анализ хийх цаг болжээ.
Нөгөө хар тамхитай хатуу тэмцэх төрийн бодлого хаачив. Ажиглаад байхад манай хуулийн байгууллагынхан хар тамхины хэрэг дээр “хатуу гар”-аа гаргахгүй байгаа юм шиг ээ. Ийн дүгнэх болсон үндэслэлээ дараагийнхаа нийтлэлээр хүргэх болно.
Үргэлжлэл бий...
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Niiteree temtseh heregteii huulia hujaa nar shiig hatuu bolgo shaardj bn
Ялын бодлогоо хардаа бодит үнэн тэй ниицэж байна уу шүүгч нар аа. Ичээч иргэд шиитгэлээ өгөөд байхад та нарын шиитгэл үнэнд хир ниицэж байна бусад улс оронг хардаа шүүх өөгшүүлж байна улс орны ирээдүйг хөнөөж байхад шүүх шүүг ч нар иргэнлэг ёс зүйтэй байлдаа монгол үзэл концепцтэй байлдаа та нарын тогтоол монголын ирээдүй иргэдииг доромжилж басамжилж байгаа бус уу улсын эцэгшүү нөхөр та ниигмиин сэтгэл зүйг хараач олон ниитиин үгииг сонсох дэлдэнгээ ухуулаач ерөнхиилөгчиин сонгуульд хар тамхины ялыг чангатгах хүнииг сонгоцгооё иим хөгиин арчаагүй ерөнхиилөгч шүүх байгуулагаас татгалцгаая шууд утгаараа та нар зайлцгаа залуу үе залуучуудаа муу хар тамхичдаас хамгаалцгаая
uls torchid oorsdoo har tamhichin bolool bodlogo baihgui baigaa biz
улстөрөөс хамгийн их хар тамхитай тэмцэнэ гэж орилох тэр мөчид хар тамхины хэргээр олон хүн баригдаж эхэлсэн ерөнхийлөгчийн үеэс хамааралтай даа
TEGVEL AMITANI MAH IDDEG HUMUUSIIG BAS BUUDAJ ALAH HEREGTEI.......ARHI UUDAG HUMUUS BOL BUR AIMARUUD NI...