...
...

Эргэн тойрныхноор нь дамжуулж, экс Ерөнхий сайдыг эрүүгийн хэрэгт татах уу

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрсон хуулийн байгууллагын хяналт шалгалт үе, үе өндрөө авдаг болжээ. Анх түүний хүргэн гэгдэх Г.Дэнзэнг 17 тэрбумын тендерийн хэргээр шалгаж эхэлснээс хойш экс Ерөнхий сайдтай холбогдох хүмүүсийн хуулийн байгууллагын хяналт шалгалт ар, араасаа цуврах болсон. Түүнчлэн түүний охин А.Саранзаяа, зөвлөх Л.Гансүх нарт эрүүгийн хэрэг үүсгэж, эхнээс нь шүүхээс ял оноож байсан. Харин одоо түүний эхнэр Э.Сэлэнгэд хилийн хориг тавьсан тухай асуудал хүчээ аваад байна. Чухам юуны учир Э.Сэлэнгийг хилээр гарахыг нь хориглоод байгаа нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас дараах тодруулгыг авлаө.

Эх сурвалжууд Э.Сэлэнгийн тухай ингэж өгүүлж байна

АТГ: Манайх энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

ЦЕГ: Угаасаа ямар ч хэргийг мөрдөн шалгаж буй явцад хуулийн байгууллага мэдээлэл өгөх нь хориотой байдаг. Тиймээс манай байгууллагаас одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй.

УЕПГ: Манайд энэ талаарх мэдээлэл одоогоор тодорхой байхгүй байна. Хилийн хоригийг зөвхөн Прокурорын байгууллагаас биш Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоож болдог. Мөн өр зээлтэй иргэдийг хилээр гарахыг хориглож болно. Гэхдээ заавал гэмт хэрэгтэнд хилийн хориг тавина гэж ойлгож болохгүй.

Эх сурвалж: Хилийн хоригийг прокурорын байгууллага, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, АТГ, ЦЕГ-аас тогтоодог байна. Гэвч эдгээр байгууллагын аль нь ч Э.Сэлэнгэд хориг тавьснаа нийтэд дэлгэхийг хүсэхгүй байгаа ч баттай эх сурвалжийн мэдээлснээо прокурорын байгууллагаас түүнд хориг тогтоожээ.

Мөн албан бус эх сурвалжийн мэдээлснээр Э.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжиж орсон байна. Тиймээс уг мөнгийг ямар эх үүсвэрээр түүний дансанд орсныг шалгаж тогтоохоор ийнхүү хилээр гарахыг нь түр хориглосон бололтой.

Г.Дэнзэнг баривчилжээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг АТГ-аас Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар баривчлаад байгаа. Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн Засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ба энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр шинэ баримт гарч ирсэн учраас баривчилжээ.

А.Саранзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

“Цэвэр агаар сан”-гийнхны хэрэгт холбогдон шалгуулж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяад холбогдох хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлэн хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ..

Прокурорын байгууллагын нэгэн эх сурвалж А.Саранзаяад холбогдох хэргийг АТГ-аас хамгийн сүүлд мэдэгдэл хийж хэвлэлийн хурал зарлахаас өмнө хэрэгсэхгүй болгох тогтоолыг нь гаргасан байдаг. А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө “Цэвэр агаар сан”-гийнханд олгосон хэрэгт холбогдоод байсан юм. Тэрбээр хуулбарласан баримтаар гүйлгээ хийснийхээ дараа ажлаасаа гэнэт гарсан гэдэг. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалтан ажил үүрэгтээ хайнга хандсанаас хохирол учирсан гэж түүнийг буруутгаж байсан. Уг нь А.Саранзаяаг “Цэвэр агаар сан”-гийнхны хэргээс гадна Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэрэгт шалгахаар болсон бөгөөд тэрбээр Сангийн яамнаас гарсныхаа дараа “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компанийн захирлаар ажиллах болсон аж. Тиймээс хэргийг нэгтгэн шалгахаар болж байтал прокурорын байгууллагынхан хянах тогтоол үйлдэн АТГ-аас аваад хэрэгсэхгүй болгосон гэдэг.

Л.Гансүх 461 дүгээр ангид хоригдож байна

Н.Алтанхуягийн эргэн тойрон дахь хүмүүст холбогдох эрүүгийн хэргийн хамгийн их шуугиан тарьсан нь түүний зөвлөх Л.Гансүхтэй холбогдох хэрэг. Нүүрс хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдсан Л.Гансүх нарын шүүх хурал энэ оны гуравдугаар сарын 23-нд Улсын дээд шүүхэд болж, шийдвэрээ гаргаж байв.

Шүүхээс Л.Гансүх, "Эл Эс Би” компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарын ялын хугацааг бууруулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан. Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ.  Ийнхүү цагтаа УИХ, Засгийн газрын гишүүн явсан Л.Гансүх өдгөө хорих 461 дүгээр ангид ялаа эдэлж буй юм.

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эхнэр, хүүхэд, хүргэн, зөвлөх гээд ойрын хүмүүсийг нь хуулийн байгууллагаас ээлж дарааллан шалгасаар байна. Хамгийн хачирхалтай нь Н.Алтанхуягийн ойрын хүмүүс ингэж шалгагдаж байгаа нь эцэстээ экс Ерөнхий сайдыг эрүүгийн хэрэгт татах сэжүүр болохыг үгүйсгэхгүйг эх сурвалжууд мэдээлээд байгаа юм. 

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)
  • Altanhuygiig ard tumenteigee hamt gedgiig hatuu sanatygai huwisgali hiitsgee Mongoldoo l putin

  • БАЯД ЯСТАНГУУД ХУЛГАЙН МЭРГЭШИЛД ДАДЛАГА ТУРШЛАГТАЙ, ХИЙХ ХУЛГАЙГААГАА ХААНААС ЯАЖ ХИЙХИЙГ НАРИЙН СУДАЛДАГ ХҮМҮҮС Л Д ЭЭ

  • yasan muuhai huniig gutgedeg hun be yahaaraa gansuh altanhuyg 2 baz hurgen boldog bnaa barimttai yum bichne shuu haa hamaagui humuusiig baz bolgodog

  • МАН-ынхан та нар Эрдэнэтийн нийт хувьцааны 49 хувийг хувийн компаниар дамжуулж хувьдаа авсан “булэглэл”-д оролцоогуй л юм бол шударгаар 27-хон настай бацаанаар захирал болгож, хаанаас 400 сая долларь олж Ростех Компанид огч, ТЕНДЕРГУЙГЭЭР Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид огч болдог ийг тогтоочих л доо.

  • ene Altanhuygiin ger bul hamtragch nar n ugiin iim shunaltai luibarchid uym bna Altanhuygiig shalguul mon ch ih uym garna daa edneer chingis bond oriig toluulj ulsaa hohirolgui bolgoochee ..Buh horongiin huraaj ulsiin orlogo bolgo mon Batbayr sogtuug hurdan shalgaj horongiin huraa luibarchin muu nobshnuud

  • алтанхуяг хулгайч шдээ энэ олон хулгайчдаа ээлж дараалан барих нь зөвшдэ

  • Элбэгэ адзип ийн хийж буй ажил хэнд ч ойлгомжтой 37 оныг санагдуулж байна тэсэн шуу алтанхуягаа

  • Saihan zuil hereglej saihan amidrah ni hun buriin husel moroodol. Gehdee hunii haraal idej saihan amidrah ni hojimiin haryysal dagyylna .Altanhyяgiin ah duu ur huuhed ni dandaa hunii haraal idej saihan amidarch bna. Ene avgai ih tneg setgelgeetei hun edniihen er ni ih myyhai yls Altanhyяgaa HYLGAI HIIGEED AH DUU ERGEN TOIRNIIHOO ARD NYYGDAHAA BOLIOCH

  • Зөвлөх Гансүх нь баз хүргэн нь шүүдээ, эгч дүү 2 той гэрлэсэн

  • Энэ баян авгайг хүнд гэмт хэрэгтэй эрэгтэйчүүдийн камерт хийгээд 3 хонуулахад үнэнээ хэлнэ дээ. Тэгэхгүй бол зүгээр л гарна. аягүй бол Солонгост байгаа экс нөхөр явуулсан гэж байж ч мэднэ.

Онцлох мэдээ