...
...

Хүн амины хэргээр 25 жилийн ял авсан иргэнийг суллав

"Хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн" хэмээн найздаа гүтгүүлж, 25 жилийн ял авсан н.Буянбаатар өнгөрсөн баасан гаригт суллагдсан байна. Тус хэргийн Анхан шатны шүүх хурал энэ сарын сүүлээр болох аж. Тус хэргийг мөрдөн байцаалтад бууцааснаас хойш дээд тал нь хоёр жил дөрвөн сар хорих хуулийн хугацаатай учраас ийнхүү сулласан байна. Тэрээр нийт хоёр жил дөрвөн сар Авдрантын хорих ангид хоригджээ. Түүнд шүүхээс таван жилийн гяндан, 19 жилийн онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг. 

Хэргийн сануулвал, одоогоос найман жилийн өмнө буюу 2008 оны хоёрдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Нарангийн гүүрний ойролцоо таксины жолооч, 30 настай эрэгтэй М-ийг таван удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан.

Энэ хэргийг О гэх этгээд үйлдсэн байдаг. Харин хамт явсан найз болох Б нь болиулах гээд чадалгүй хараад зогсож байсан хэмээн мэдүүлсэн. Харин хэрэгтэн О найзыгаа үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Иймд хэрэгтэн О болон түүний найз Б нарт хамт үйлдсэн гэх үндэслэлээр 25 жилийн хорих ял оноосон юм.  

Хэрэгтэн О нь хохирогч М-ийг толгой, чих болон 8, 9-р хавирганд нь хутгалснаар газар дээрээ амь насаа алджээ. 2008 онд энэхүү хэрэг ямар ч эд мөрийн баримтгүй, тухайн үедээ илрээгүй байдаг. Харин зургаан жилийн дараа буюу 2014 гурван сарын 11-ний өдөр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хурууны хээгээр илрүүлэх “Папилон сан” гэх төхөөрөмжөөр хэргийн газар дээрх хурууны хээтэй таарсан хээг олсноор дээрх хүн амины ноцтой хэрэг илэрсэн байна.

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ