...
...

Н.Алтанхуягийн эхнэрийг юуны учир хилээр гарахыг хориглов

Энэ сарын 5-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу зорчихоор Москва-Берлин чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийн байгууллагынхан саатуулсан гэх мэдээлэл цацагдлаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Сэлэнгэд Прокурорын байгууллагаас хилийн хориг тавьсан байсан гэх ба хөөрөхөд бэлэн болсон онгоцыг саатуулж түүнийг онгоцноос буулгасан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулбал “Манайд энэ талаар мэдээдэл одоогоор байхгүй байна. Хилийн хоригийг зөвхөн Прокурорын байгууллагаас биш Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоож болдог. Мөн өр зээлтэй иргэдийг хилээр гарахыг хориглож болно. Гэхдээ заавал гэмт хэрэгтэнд хилийн хориг тавина гэж ойлгож болохгүй” гэлээ.

Харин албан бус эх сурвалжийн мэдээллэж буйгаар, Э.Сэлэнгийг монгол улсын хилээр гарахыг хориглоод байгаа нь үнэн гэх ба энэхүү үйл явдал болохоос яг хоёр жилийн өмнө буюу 2014 оны 11-р сарын 5-ны өдөр ерөнхий сайд асан Н.Алтанхуяг албан тушаалаасаа огцорч байсан мөн өдөртэй давхцаж байгааг улс төрийн ямар нэг зорилготой байж болзошгүй юм байна. 

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ