Бага насны хүүхэд буюу 3-аас доош насныханд тохиолддог харамсалтай хэрэг бол халуун тогоонд түлэгдэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирдог явдал. Тэгвэл энэ тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад хэр ирдэг талаар албаны хүнээс тодруулахад “Үүн дээр манай цагдаагийн байгууллага тухайн хороо дүүргийн нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч нартай хамтран анхааруулж, сэрэмжлүүлэх ажлыг хийдэг. Улаанбаатар хотод ийм гэмт хэрэг тохиолдох нь харьцангуй багассан. Хөдөө орон нутагт бол гарсаар л байна. Ихэвчлэн БУНХАУ-д үйлдвэрлэсэн халуун тогоог шалан дээр тавьж ажиллуулснаар бага насны хүүхдэд түлэгдэх шууд эрсдлийг авчраад байгаа юм. Иймээс эцэг эхчүүд халуун тогоогоо ажиллуулахдаа хүүхэд хүрэхээргүй аюулгүй газар тавьж хэрэглэмээр байна. Харамсалтай нь “Халуун тогоонд түлэгдсэн” гэх дуудлага долоо хоногт 1-2 удаа ирсээр байна” гэв.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250