ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ялангуяа интернэтийн хэрэглээ нэтэгдсэн энэ цаг үед цахим гэмт хэргийн гаралт ихэсч, өсвөр насныхан их хэмжээгээр хохирох нь элбэг болжээ. Тиймээс цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар арга зам буй талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. .
-Сурагчдын амралт эхэлсэн энэ үед цахим гэмт хэрэг ихсэх хандлагатай байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Бага насны хүүхдийг эмээ өвөө, асран хамгаалагч нар нь тодорхой хэмжээгээр харж хандаад бөйдаг. Харин өсвөр насны хүүхдүүд буюу 5-12 дугаар ангийн хүүхэддээ төдийлөн анхаараад байдаггүй. Яг энэ завсрын үед энэ насны хүүхдүүд интернэт, фэйсбүүк орчинд чөлөөтэй нэвтэрч, янз бүрийн мэдээлэл авч, мөн бусадтай мэдээлэл солилцдог. Үүн дээр анхаарал тавих нь эцэг эхчүүдийн үүрэг. Таны хүүхдийн фэйбүүк хаягт хэчнээн хүн найзын хүсэлт явуулсан байна, энэний хэдийг нь та бодитоор таниад байна, Ингээд огт танихгүй хэчнээн хүүхэд танай хүүхэдтэй мэдээлэл солилцож бөйна гэдгийг шалгах хэрэгтэй. Энэ мэдээллийг гэмт этгээдүүд далимдуулж, хүүхдийг хохироох тохиолдол байдаг. Хүүхдийг гэмт хэрэгт өртөхгүй байхад эцэг эх, асран хамгаалагч таны үүрэг оролцоо чухал шүү.
Хоёрт, эцэг, эхчүүд өөрсдөө интернэт орчинд оролцох соёлд суралцах хэрэгтэй. Соёл гэхээр сэльфидэх, гоё зураг аваад тавиад байх биш. Интернэтэд ямар мэдээлэл тавих ёстой, хэнд ямар мэдээлэл өгөх вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Хувийн шинж чанартай мэдээллээ бусдад дэлгэрэнгүй өгснөөр гэмт хэргийн халдлагад өртөх магадлал өндөр байдаг. Ер нь танихгүй мэдэхгүй, гар барьж үзээгүй хүндээ хэт хувийн мэдээллээ өгөх нь аюултай. Тиймээс энэ бүхнийг анхаарах хэрэгтэй.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ интернэтээс авч буй мэдээллийг хянах боломж бий юу?
Амралт эхэлсэн энэ үед хүүхдүүд интернэтээс маш олон төрлийн мэдээлэл авч байна. Тиймээс тэдний мэдээлэлд цензурь тавихын тулд эцэг эхчүүд тухайн оператор компанитайгаа гэрээ хийх хэрэгтэй.
Ямар агуулгатай, ямар мэдээллийг хүүхэддээ нээлттэй байлгах, ямрыг нь хязгаарлах хэрэгтэй байна, аль фэйж хуудсыг хаах вэ гэдэг дээрээ зохицуулалт хийх бүрэн боломжтой. Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах газартай хамтраад энэ ажлыг эхлүүлээд хоёр жил болж байна. Ингэснээр хүүхэддээ садар самуун, алаан хядаан, гэмт хэргийг илт сурталчилсан сайтуудыг үзүүлэхгүй байх бүрэн боломжтой.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Fesebookiig mongold haah heregtei