...
...

Жүжигчин Батаа “Микроны босс”-оос “Приусны босс” болжээ

Монголын уран сайхны “Микроны босс” киноны хоёрдугаар анги хийгдэж байгаа ажээ. “Милл” кино продакшны бүтээл болох тус кино Монголын кино театруудад гарсан даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, 400 гаруй сая төгрөгийн ашиг олсон билээ.

Тэгвэл “Микроны босс 2” буюу “Приусны босс” кино мөн л инээдмийн төрлөөр хийгдэж байгаа юм байна. Жүжигчин Батаа киноныхоо хоёрдугаар ангид мөн гол дүр бүтээж буй бол туслах дүрүүдэд нэлээн өөрчлөлт орсон гэнэ. Ийнхүү “Приусны босс” кино үзэгчдийн хүлээлт үүсгэх киноны нэг болж байна. "Микроны босс" байсан жүжигчин Б.Баттөмөр хэрхэн "Приусны босс" болж хувирсан түүхийг удахгүй бид үзэх нь. 

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ