...
...

НӨАТ: Таван хүн ДӨРВӨН САЯ төгрөг хожжээ

НӨАТ-ын урамшууллын системийн ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 18-нд боллоо.

15 дахь удаагийн энэхүү тохиролд наймдугаар сард бүртгэгдсэн сугалаанууд оролцож, шагналын сан нь 675.9 сая төгрөг байсан юм.

АЗЫН ДУГААР: 12 03 34 07
СУПЕР ШАГНАЛЫН ДУГААР: 05 88 46 04

Энэ удаагийн тохирлоор таван хүн дөрвөн сая төгрөг, 68 хүн 500 мянган төгрөг, 712 хүн 100 мянган төгрөг, 6,893 хүн 20 мянган төгрөг хожлоо. Харин супер шагналын эзэн тодорсонгүй.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ