...
...

Аагим халууны улмаас 6000 хүн нэг усан санд шахцалджээ

Өнгөрсөн долоо хоногт Хятадын баруун өмнөд хэсэгт цельсийн 40 хэм давж халснаас үүдэн хүмүүс усан сан руу олноор зорих болсон байна. Дээрх эмх цэгцгүй боловч өнгөлөг зураг нь  “Сөнөсөн тэнгис” гэх амралтын газар авсан зураг юм. Уг амралтын газрын серфингийн усан сан нь 10,000 м2 талбай эзэлдэг.

Хятадын төв болон өмнөд хэсэгт температур хэмждэг багаж нь улбар шар өнгийг заасан байна. Энэ нь халуунаараа хоёрдугаарт орох түвшин юм.

Зөвхөн Хятад гэлтгүй дэлхийн гадаргын дундаж температур өнгөрсөн долоо хоногт  хамгийн өндрөөр бүртгэгдсэн байна.

 

М.Хангай

BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ