...
...

Олимпийн сүр дуулиан дор дарагдсан спортууд

Бразилын Рио Де Жанейро хотноо эдгээр өдрүүдэд хүн төрөлхтөний эв нэгдлийн билэг тэмдэг болсон XXXI-ээр зуны Олимп амжилттай үргэлжлэн явагдаж байгаа билээ. Дэлхий нийт Олимпод анхаарлаа хандуулсан энэ үед Олимпоос гадуур олон олон тэмцээн уралдаан явагдаж байна.

Олимпод дарагдсан зарим нэг томоохон спортуудыг дурьдвал:

Талбайн теннисний 117 жилийн түүхтэй Мастерс ангилалын "Cincinnati Masters" АНУ-ын Цинцинатид гуравдугаар шатны тоглолтуудаар үргэлжилж байна. Риогийн Олимпийн ганцаарчилсан төрөлд түрүүлж хоёр дахь Олимпдоо түрүүлсэн Их Британий Энди Мюррей чансааг тэргүүлэн оролцож байгаа юм.

Хөлбөмбөгийн фанатуудын уйдах завгүй үе ирсэн ч мөн л Олимпийн нүсэр их дуулиан дэлхийн хамгийн их үзэгчтэй Английн примьер лиг даруухан нээлтээ хийж нэг дэх тойргоо үдлээ. Английн примьер лигийн нээлтийн тоглолтонд өнгөрсөн жилийн аварга Лестер Сити доод лигээс дэвшин орж ирсэн Халл Сити клубт 2:1-р хожигдон эхлүүлсэн. Английн примьер лигийн хоёрдугаар тойрог энэ амралтын өдрөөл Манчестер Юнайтед талбайдаа Саутхэмпотн клубыг хүлээн авч тоглосноор нээлтээ хийнэ.

Аваргуудын лигийн Плей-Оффын тоглолтууд мөн энэ сарын 17-18-нд явагдсан. Плей-Оффын тоглолтууд тийм ч их үзэгчдийг хамраад байдаггүй ч Олимпод дарагдсан томоохон спортуудын тоонд зүй ёсоор багтах нь гарцаагүй биз ээ. 


"MotoGP"-ын энэ улирлын 10 дахь гараа мөн энэ сарын 14-нд Австри улсын "Motorrad Grand Prix von Österreich" тойруулгад явагдлаа. 28 тойрог явагдсан Австрийн гараанд "Ducati" багийн 27 настай Итали мотоциклчин Андре Йанноне 39 минут 46.255 секундээр тэргүүлж энэ улирлын анхны түрүүгээ авсан.

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

Онцлох мэдээ