...
...

Рио 2016: Олимпийн дараа цэнгэлдэх хүрээлэнгүүд хөсөр хаягдахгүй

Рио 2016 олимпийн наадмын дараа цэнгэлдэх хүрээлэнгүүдийг улсын сургууль болон цэцэрлэгт хүрээлэн болгон ашиглахаар зэхээд байна.

Өмнө нь олимп дуусав уу үгүй юу тухайн хотхоны барилга байгууламжууд ямар ч хэрэгцээгүй балгас болон үлддэг байсан бол энэ жил тэрхүү уламжлалыг эвдэх гэнэ.

 

Рио хотын хувьд олимпийн зарим нэг байгууламжийг буулган материалаар нь сургууль болон олон нийтийн соёл амралтын хүрээлэн, бассейн барих юм. Рио Де Жанейро хотын дарга Эдуардо Паэс олимпийн албан ёсны сайтдаа уг төслийг  “Nomadic architecture” гэж нэрлэсэн байна.

Жишээ нь гарбөмбөгийн төрөл явагдаж буй 12000 хүний суудалтай цэнгэлдэхийг нураан материалаар нь Жакарепагуа, Барра болон Сан Кристовао хороололд дөрвөн төрийн өмчит сургууль барина.

 

Мөн амьд домог Майкл Фелпсийн алтан медалийн буухиагаа үргэлжлүүлж буй уг цэнгэлдэхийг усан спортын хоёр төв болгон хуваах аж.

 

Олимпийн наадмын инженерийн баг энэ удаагийн Олимпийг өмнөх олимпийн байгууламжуудаас туршлага судлан маш нарийн тооцоолж хийжээ.

 

 Өмнөх Олимпуудын байгууламжаас өдийг хүртэл хэрэглэгдэж байгаа байгууламж байгаа бөгөөд жишээбэл 2008 оны Олимпид зориулан барьсан Шувууны үүр цэнгэлдэхийг өдийг хүртэл урлаг, спортын үйл ажиллагаанд ашиглаж байгаа билээ.

 

М.Хангай

BreakingNews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ