...
...

Олимпын наадмын тухай таны мэдэхгүй 10 баримт

Эртний Грекчүүдээс уламжлалтай Олимпын наадам олон олон түүхийг туулсаар бидний үед ирсэн. Улс орны хамгийн хурдан, хамгийн хүчирхэг, хамгийн тэвчээртэй гээд хамгийн хамгийн тамирчид энэхүү наадмаар өрсөлддөг.

Олимпын наадмын тухай таны мэдэхгүй 10 баримтыг хүргэж байна:

1.1912-1948 оны хооронд уран  зураг Олимпын нэгэн төрөлд багтдаг байсан байна. Тухайн үеийн тамирчид архитектур, уран баримал, хөгжим, уран зохиолын мэдлэгээрээ өрсөлдөн медаль авдаг байжээ.

2.1928 оны Олимпт сэлүүрчин Хэнри Пийрс тэмцээний замдаа нугасны “гэр бүлтэй” таарсан байна. Тэрээр нугаснуудыг тайван явж өнгөрүүлэхийн тулд тэмцээнээ зогсоожээ.

3. Олимпын алтан медалийн 92.5% нь мөнгө байдаг аж. Стандартаараа зургаан грамм алт ордог байна.

4.Мухаммад Али өөрийн анхны Олимпын медалийг дунд сургуулийнхаа багшид өгсөн гэдэг. Түүний амьдралд багшийнх нь нөлөө их бий. Мөн нэг медалиа Охио нуур руу шидсэн бөгөөд дараагаар нь олдсон гэх цуу яриа ч байдаг.

5.2012 оны Лондонгийн Олимпоор тамирчдыг 150 мянган үнэгүй бэлгэвчээр хангажээ. Энэ нь нэг тамирчинд 15 бэлгэвч ноогдоно гэсэн үг. DUREX нь тус Олимпын наадмын албан ёсны бэлгэвч нийлүүлэгч байсан.

6.1936 оны Берлины Олимпт алтан медаль хүртсэн Африк-Америкийн тамирчин Жессе Оунтай  Адолф Гитлер  гар барин мэндчилсэн аж. Жессэ Оун богино зайн гүйлт болон уртын харайлтын төрөлд дөрвөн алтан медаль хүртсэн.

7.2014 оны Сочигийн Олимпын үеэр Москва хотын метронд үнэгүй суух боломж иргэдэд олдсон байна. Гэхдээ нэг болзолтой. Та хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмжийн урд 30 удаа сууж босч чадвал үнэгүй метронд сууж болдог байсан байна.

8.АНУ-н хоккейн эмэгтэй багийн тамирчид Олимпт бэлдэхийн тулд ахлах сургуулийн хоккейн эрэгтэй багийн тамирчидтай бэлтгэл хийдэг. Одоогоор АНУ-н хоккейн эмэгтэй баг дэлхийн хамгийн сайн баг гэгддэг билээ.

9.Африк, Өмнөд Америк, Антарктид гэх гурван тивд Олимпын наадам зохиогдож байсан удаагүй аж. Гэвч 2016 оноос л тэдэнд боломж гарч ирэн 2016 оны зуны Олимп Өмнөд Америк тивийн Бразил улсад анх удаагаа зохиогдож байна.

10.Эртний Грект Олимпын наадмыг гэрлэсэн эмэгтэйчүүд үзэх аваас үхлийн ялд унадаг байжээ. Наадамд оролцогчид/зөвхөн эрчүүд оролцдог байсан/ нь нүцгэн байдаг байсантай холбоотой юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ