Усан бороо уйлагнасан нэгэн орой 4 охинтой Тауни Нэлсон хэмээх ээж машиндаа хүүхдүүдээ суулгаад явж байв. Гэтэл машин нь гэнэт эвдэрч асаахаар оролдоод барсангүй.
Тусламж дуудах гэтэл гай таарч утасных нь цэнэг дууссан байлаа. Ингээд замдаа тааралдсан 20 гаруй хүнээс хоёр цагийн турш аврал эрэн гүйсэн боловч тусыг эс олжээ.
Энэ хооронд хоёр бага нь өлсөж цангаад уйлав. Харин 9 настай охин ээжийнхээ хамт тусламж гуйн явсаар хоёулаа тэнхэлгүй болтлоо ядарчээ.
Муу ээж гэж өөрийгөө буруутгасан ээж ч тэсвэр алдаж цурхиран уйлав.
Яг энэ мөчид нэгэн хүн машины цонх тогшсон нь 74-тэй доголон өвгөн байлаа. Тэр тэдэнд тавагтай хоол, ус авчирч өгсөн юм. Машиныг чирэхийн тулд эхнэрээ дуудаж ээж охидыг гэрт нь хүргэж өгсөн байна.
Маргааш нь өвгөн тэднийд машиныг нь янзлахаар засварчин дагуулан ирсэн юм.
Үл таних хүнийг явсны дараа Тауни засварчинд төлбөрөө төлөх гэтэл аль хэдийнэ төлчихсөн гэж хэлсэн байна.
Өвгөн засварын мөнгийг төлөөд зогсохгүй түүнийг хэзээ ч шантардаггүй, цоглог ээж байгаарай гэж захисныг засварчин залуу дамжуулжээ.
Хүмүүний биедээ тусалдаг сайхан сэтгэлийг мэдрүүлсэн тэр өгөөмөр хүнийг бүсгүй биширсэн юм.
Тауни түүнд мөнгийг нь буцаан төлж, баярласан сэтгэлээ илэрхийлж тэвэрч чадахгүй байгаа ч хэзээ нэгэн өдөр түүнд зориулж ямар нэгэн зүйл хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
KAPITA;IST NIIGEM HERETEHII HUWIA HICNEESEN NIIGEM .. WAL MARTIIN HAJUUD OLON MASHIN TSASANS SUUJ BUGD AJLAASAA HOTSROW. ERDOO 20 METRIIN TSAANA TSAS TSEWERLEGCN MASHIN DELGYYRIIN GADAAHIIG TSEWERLEJ HARAGDANA. HOTIIN TSASNII MASHIN IRTEL LAW 30 MIN HYLEEH .. JOLOOCNOOS GYILAA ENE TSASIIG TYREED OGOOCN GEJ ... ENE MANAI EZEMSHIL BISH UCNIRAAS EZEN ZOWRSHOOROHGYI GELEE.. IIM L BDAG BHGYI YU .