...
...

Гурван настай охин шүдээ эмчлүүлж байгаад нас баржээ

Гурван настай охин өнгөрөгч бямба гаригт Калифорнийн шүдний эмнэлэгт нас баржээ

Эмч нар охины цоорсон хоёр шүдийг ломбодох, хоёр шүд авах ёстой байв.

Эмчилгээг хоёр эмч гардан хийсэн бөгөөд нойрсуулагч эмч бага насны хүүхдэд зориулсан дозтой, зөвшөөрөлтэй тариа хэрэглэсэн байна.

Өмнө нь ирж үзүүлэхэд эмч нар янзлах ёстой хэд хэдэн шүд байна гэж хэлжээ. Аав ээж нь чухам яагаад заавал норкоз хийлгэх ёстойг лавлан асуусан ч мэргэжлийн эмч нарын хариултанд итгээд өнгөрчээ.

Мэс ажилбар 9:30-д эхэлсэн ч тооцоолж байснаас удсан байна. Эцэг эх нь баахан хүлээсний эцэст хэрэг бишдэж эхэлснийг сэжиглэв.

10 өнгөрч байхад эмнэлгийн ажилтнууд бүх зүйл хэвийн явагдаж байгаа гэж хэлсэн юм. Гэвч 10:30-д сувилагчид Марвеленагийн өрөө рүү сандран гүйлджээ.

Шүүх эмнэлэг 90-100 хоногийн дараа үхлийн шалтгааныг тодруулах юм.

Олон сайхан дурсамжаа орхиод тэр явчихсан гэж нулимс дуслуулан ярих аав шөнө бүр хувцсыг нь тэврэн унтдаг гэнэ.

Тэрээр тун ч зүггүй охин байсан бөгөөд 9 настай эгч Жуливианатайгаа цагийг өнгөрөөх дуртай байжээ. Охид дуулах болон амьтны дэлгүүрээр орох дуртай байв.

Бяцхан хэдий ч ухаалаг Марвеленаг сургуульд орохыг гэрийнхэн нь тэсэн ядан хүлээж байсан аж.

Охин өглөө бүр аавыгаа ажилд нь үдэхдээ түлхүүрийг нь авчирч өгдөг байв. Энэ хайр хүргэм үйлдлийг нь аав нь насан туршдаа дурсах болно гэжээ.

Тэрээр охинтойгоо байсан сүүлийн мөчөө зүрх шимшрүүлэн дурсав.

Аав ээж нь хагалгааны хувцас өмсгөж байхад Марвелена уйлж байв. Тэд охиноо сүүлчийн удаа тэвэрч үнссэнээ мэдээгүй юм.

40 минут хэртэй эмч сувилагч нар цээжин дээр нь дарж сэхээхийг оролдсон ч нэгэнт амьсгал хураасан байлаа. Ингээд эмнэлгийнхэн чадах бүхнээ хийснээ хэлжээ.

Одоо тус шүдний эмнэлгийнхнийг мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)

Онцлох мэдээ