Л.Эрдэнэчимэгтэй холбогдох согтуу бичлэгийг тойрсон асуудал сонгуулийн өмнө олны анхаарлын төвд байсан билээ. Тэгвэл энэ асуудлын үнэн зөвийг шалгуулахаар Г.Уянга УЕП-т ханджээ.
Тэрээр энэ тухай "Сонгуулийн хэнээрхэл дуусч асуудалд бодитой хандах боломж бүрдлээ. Бичлэгийн асуудлыг шалгуулахаар УЕП-т хандаж байна. Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар үнэхээр зөв шударгын төлөө явсан бол бичлэгийг хаанаас гарсныг, хэн түгээснийг үнэн шударгаар шийдэхэд туслалцаа үзүүлнэ биз ээ.
Хүсэлтээ сийрүүллээ:
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,
ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ
М.ЭНХ-АМГАЛАН ТАНАА
2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
Гомдол гаргах тухай
Гантөмөрийн Уянга миний бие 2016 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргийн 66-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд тамхи татаж байгаа бичлэг нийтийн сүлжээгээр тарсныг намайг бичлэг хийж тараасан, нөхрөө “Түгжилдсэн”, бичлэгийг Н.Учралд /УИХ-ын гишүүн/ 200 саяар зарж сонгуулийн мөнгөө олсон мэтээр хүний санаанд оромгүй, гүтгэлгийн ташаа мэдээлэл тарааж миний нэр хүндэд ноцтой халдлаа. Одоо сонгууль нэгэнт өнгөрсөн, энэ асуудалд сонгуулийн сэтгэл хөдлөлөөр биш, бодитой эрүүл саруул ухаанаар хандах боломжтой болсон гэж бодож байна.
Энэ мэдээллүүдийг зорилготой, санаатайгаар нийгэмд ихээхэн хүчтэй тарааж байгааг мэдэж байсан ч сонгуулийн сурталчилгааны ид үеэр өглөөнөөс үдэш хүртэл завсаргүй уулзалттай байсан, сонгуулийн кампанит ажил нэр дэвшигч гэхээсээ штаб дээр төвлөрсөн зэрэг шалтгаанаар энэхүү мэдээллийн тархалтын цар хүрээ, хор уршгийг төдийлөн бүрэн дүүрэн, бодитоор мэдрэх боломж байсангүй. Наадмын дараагаас л танихгүй хүмүүс бүү хэл танил нөхөд, хамаатан садан хүртэл үүнд үнэмшиж, үл итгэсэн байдлаар хандах болсныг мэдэж мэдэрлээ. Энэ худал мэдээлэлд нийгэм тэр аяараа үнэмшсэн нь надад сэтгэл санааны асар хүнд дарамт учруулж байна.
Улс төрч хүнд олон түмний хайр хүндлэл, нэр хүндээс илүү үнэтэй зүйл байдаггүй юм. Үүнийг ямар ч мөнгөөр худалдан авч болдоггүй билээ. Миний өнөөдрийг хүртэл тодорхой золио хийж олсон нэр хүнд байгаа бол тэр л надад байгаа цорын ганц өмч юм. Энэ нь зөвхөн хувь хүн Г.Уянгын нэр төр төдий биш нийгмийг шинэчлэх хүчний цаашдын үйл явцад ихээхэн хор уршигтай хэмээн үзэж энэ асуудлын үнэн мөнийг тодруулан, бичлэг хэнээс гарч нийтэд түгсэн талаар үнэн мөнийг тогтоож өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсч байна.
Болсон явдлыг товч дурдвал, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө 6-р сарын 6-ны даваа гарагийн орой 22 цагаас хойш УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг утастаж, “Бид хамт байхдаа миний тамхи татаж байсан бичлэгийг Бат-Ялалт надад үзүүлээд 200 сая төгрөг нэхэж байна” гэж хэлсэн. Би тухайн үедээ юун тухай бичлэг болохыг мэдээгүй, төсөөлөл ч байгаагүй. Тэгээд гайхахдаа, “Ямар хачин юм бэ? Ямар бичлэг байдаг билээ, Би цагаан сарын үеэр утсаа алдах нь алдсан, гэхдээ тэнд ямар нэг бичлэг байгаагүй дээ. Хэнээс, хаанаас тийм бичлэг гардаг байнаа” гэхэд Л.Эрдэнэчимэг гишүүн “Ямар ч байсан түүнтэй уулзаад бичлэгийг үзээдэх дээ” гэсэн. Би тэр даруйдаа Чингэлтэй дүүргийн цагдаад мэдэгдэж миний утас олдсон эсэх, олдсон бол түүнээс ямар нэг бичлэг авсан байж болох эсэхийг лавлаж, хэргийг шалгаж байгаа хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч н.Дөлгөөнд дахин тодруулга өгсөн. Цагдаагийнхан утас олдоогүй, олдсон байх боломжгүй, хэрэв Л.Эрдэнэчимэг гишүүн гомдол гаргавал Х.Бат-Ялалт уг бичлэгийг хаанаас авсныг тодруулж болно гэж хэлсэн. Маргааш өглөө нь 6-р сарын 7-нд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй ярьж гомдол гаргахыг зөвлөсөн. Л.Эрдэнэчимэг гишүүн зөвшөөрч тэр даруйдаа түүний өмгөөлөгч надтай холбогдож мэдээлэл авсан.
Мөн тэр өдөр Х.Бат-Ялалт надтай ярьж бичлэгийн талаар хэлэхдээ, “Би Л.Эрдэнэчимэгт тус болох л гэсэн юм. Хүн 200 сая төгрөг нэхээд явж байгааг л хэлсэн. СХД-ийн засаг дарга Чинболд /би нэрийг ташаарсан байж мэднэ, Чинболд гэсэн шиг санаж байна/ надад үзүүлсэн. Харин бичлэг хийсэн хүн нь чи биш л байсан даа” гэж хэлсэн. Энэ бүхэн Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг цахимаар тарахаас өмнө болсон зүйлс.
6-р сарын 14-ний мягмар гарагийн 12.19 цагт Л.Эрдэнэчимэг гишүүнээс бичлэг цацагдсан тухай мессэж миний утсанд ирсэн. Бичлэгийг үзэхэд, Тамхины тухай хууль батлагдсаны дараа УИХ-ын гишүүн, БОХААБХ-ны дарга Су.Батболд гишүүний өрөөнд болсон үйл явц болохыг мэдсэн. Л.Эрдэнэчимэг гишүүн бичлэгт хэлсэн үгээ бичлэггүйгээр өмнө нэгэнт хэлсэн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр бичлэг хийлгэж давтан хэлсэн бичлэг болохыг би маш тод санаж байна. Бичлэг түүнийг хүнд байдалд оруулах гэж хулгайгаар хийгээгүй, ил тод хийсэн, гишүүн үгээ бичлэгт зориулж давтан хэлж байгааг бичлэгээс төвөггүй харж болно. Хийж дууссаны дараа ч “Наадхаа устгаарай даа” гэж бүгд сануулж байсныг Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө мэдэж байх учиртай. Гэтэл энэ үйл явдалтай огт холбоогүй, зүгээр л утсаа хулгайд алдсан тухай миний түүнд хэлснийг өлгөн авч “Г.Уянга гишүүн бичлэг хийсэн утсаа хулгайд алдсан” гэж шууд гүтгэн мэдээлсэн нь намайг маш хүнд байдалд оруулсан.
Би гар утсыг 2015 оны 12-р сарын 30-нд худалдан авч 2016 оны 2-р сарын 12 буюу цагаан сарын шинийн 5-ны үдээс хойш МҮАН-ын бага хурлын гишүүдийн золголтын үеэр хулгайд алдсан юм. Гар утас хулгайд алдсаныг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Х.Болорчулуун нар баталж чадна. Учир нь тэр өдөр буюу шинийн 5-нд бид хамтдаа Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайд очиж золгохоор цаг тохирсон байсан. Харин тэр оройдоо 21 цаг болж байхад Ц.Даваасүрэн гишүүнийд гурвуул уулзахдаа би Д.Бямбасүрэн гуайнд хамт очиж чадаагүй шалтгаанаа тайлбарлахдаа утсаа алдсан талаараа хоёр гишүүнд ярьж байсныг тэд гэрчилнэ.
Л.Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдөр 2-р сарын 18-нд болдог. Би утсаа үүнээс 6 хоногийн өмнө алдсан тул 2016 оны төрсөн өдрийн бичлэг байх боломжгүй. 2015 болон түүнээс өмнөх төрсөн өдрийн бичлэг гэвэл надаас хулгайлсан утас миний өмч болоогүй, би түүнийг худалдан аваагүй байсан тул тэр утсанд байх боломжгүй юм.
Утас алдсан тухай Л.Эрдэнэчимэг гишүүнд миний санамсаргүй хэлсэн үг олз болж сандарч бачимдсандаа асуудлыг над руу эргүүлэх боломж олгосныг хожим ухаарлаа. Үнэндээ миний гар утсанд бичлэг байх ямар ч боломжгүйг утас худалдан авсан болон хулгайд алдсанаа тэмдэглүүлсэн цагдаагийн бүртгэлээс мэдэж болно. Алдагдсан утсанд бичлэг байсан гэж үзье гэвэл I phone 6s маркийн гар утасны хурууны хээ, зургаан оронтой тоогоор кодлогдсон кодыг нээж тайлах ямар ч боломжгүй, доторх мэдээллийг гаргаж авах бололцоо ямар ч тохиолдлоор байх боломжгүй, хулгайлсан утсыг зөвхөн сэлбэгт ашиглаж болохыг мэргэжлийн хүмүүс нотлон ярьж байна. Хэрэв би тэр бичлэгийг зарсан, тараасан бол бичлэг дээр бусдын дуу, дүрсийг арчсан шиг ядаж өөрийнхөө дууг арилгах байсан гэдэг нь энгийн логик шүү дээ. Би тэр өрөөнд хамт байсан боловч бичлэг хийж тараасан, зарсан, түүнийг улс төрийн зорилгоор ашигласан хүн нь би биш гэдгийг нийгэмд, намайг дэмждэг олон түмэндээ нотлох зайлшгүй чухал шаардлага байна. Би Л.Эрдэнэчимэг гишүүнтэй дотно сайн харилцаатай, түүнийг дахин сонгогдоход өөрийн чадах дэмжлэгээ үзүүлэхээ амлаж байсан хүний хувьд ийм үйлдэл хийх үндэсгүй. Ядаж би түүнтэй нэг тойрогт өрсөлдөгч ч биш шүү дээ. Ийм бичлэг зарж мөнгө олох ёс суртахуун, суурь хүмүүжил ч надад үгүй. Хийгээгүй үйлдлийн төлөө нийгэмд буруутгагдаж, буруугаар ойлгогдож байгаа алдааг залруулах, утасны бичлэг хаанаас алдагдсан, хэн түүнийг ямар зорилгоор нийтэд тараасан, бичлэгийг хэн нэгэн худалдсан, худалдан авсан бол түүнд иргэн миний оролцоо байсан эсэх, миний нэр хүнд, алдар хүндийг гутаах зорилготой гүтгэлгийг нийтэд тараасан эзэн этгээдийг олж тогтоож өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсч байна.
Хэргийг үнэн зөвөөр тодруулахад хэрэг болж болох дараах материалуудыг хавсаргав.
1. I phоne 6s маркийн гар утсыг 2015.12.30-нд худалдан авсан огноотой баримт
2. Гар утсаа алдсан өдрөө Чингэлтэй дүүргийн цагдаад тэмдэглүүлсэн баримт
3. Бичлэгийн талаар цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан зарим мэдээллийн хуулбарууд болон бусад материал 33 хуудас хавсаргаж, хүсэлтийн хамт нийт 36 хуудас материалыг хүргүүлэв.
Жич: I phone 6s утасны нууцлал, түүнээс мэдээлэл алдагдах боломжийн талаар тодруулахаар Apple компанид хандаж байгаа болно. Мэдээллийг ирсэн даруйд нь хүргүүлнэ. Шаардлагатай бусад материалыг бүрдүүлэхэд тусламж үзүүлэхэд хэзээд бэлэн байх болно" гэжээ.
ХҮСЭЛТ ГАРГАСАН: ГАНТӨМӨРИЙН УЯНГА
ichij uheech
odoo yaj nuurendee ileg naagaad ch chamaig Mongoliin ard tumen demjihgui ee
jujiglejee bolio uyangaaa
Uyangaa humuusiig teneg gej boddoggoo bolihgui yumuu. Utasaa omno n aldsan baij bolno. Tegeed utasgui l yavaad baisan yumuu. Bas tuhain uyed bi bichleg hiigeegui gej chi ogt yarihgui shal oor yum yariad baisan bizde. Ugui bol ter uyed Erdenechimeg chamaig bichseniig zarlahad chi yagaad uguisgehgui baisan yum.
Turgisan shvlsee ergej doloogood jaxab dee,Urid ni jy jrisaniig chin irged medej baigaa.Asyydliig uurtuu ashigtaigaar ergvvlexiin tuld nukhtsul baidald dvgnelt umguulugchiin gargalgaagaar jrisan teneg vildel bvv xii.Ugaasaa chi xvn chanargvi gichii.
Түгжил ээ зүгээр одоо зайлаач, чам шиг явуургүй хаяагаа хадардаг ТүгжилПоп Монголд хэрэггүй
Түгжилуянга ярьсанаасаа буцаж дахин түгжилдэж эхлэв. Даан ч их шударга эх оронч болж жүжиглэсэн дээ. Жэнко миний ард олон асаалттай танктай зогсож байгаа гэж бодсон байх даа. Чин шударга ёс өөрөө том капитал гэнэ лээ.
Uyanga odoo ene talaar yarival bur l onigoo bolno, negent todorhoi bolson zuil sh dee. Erdenechimeg yahav toglom shogloomoor, esvel tasarsan hun hachin yum yarisan baih. Harin ene bichlegiig hiisen Uyanga yah gej ter bichlegiig tiim udaan hadgalj yavsan yum be, sanaatai l bga biz dee, shog yum.
Heruul haraalaar ger buleerei Uhej Dald oroosoi.Dald OR....Corond 1000n Yaltan Ercuuded Og...Boobiig ni Hohood Buzar amiig tagla...
Ene Gicii ooriigoo eh oron geed hussad l Hunees MONGO Neheed l dandaa Cantaaj hiine...Smnaas ni dandaa muu eriin heryyl temsel...har energi...yhej dald or....yr huuhed nohor eej aab ni heruul Haraaliin buzraar yheesei...Gai GAI...
за Уянгаа ингэж жүжиглээд яахвэ, бичлэгэн дээрх хоолой чинийх биш гэж чиний улаан хамгаалагч судлаач Ганхуяг ердөө сарын өмнө бичсэн нь энэ сайтан дээр ч байгаа, чи болохоор миний дуу мөөн гэх, чи л алдсан утастай холбоод байгаа болохоос хэн ч чиний алдсан утаснаас олдсон бичлэг гээгүй, чиний тэр алдсан гэх утас энд пад ч үгүй, чи тухайн үед тв-гээр ярихдаа би бичлэг хийгээгүй гэж огт хэлээгүй, эрчүүд муухай бид 2-ыг муудалцуулах гэж байна, тэгж чадахгүй л гээд ягаан дээлтэйгээ ярьсан бичлэг чинь ютубд байж л байна. Одоо цув өмсөөд хэрэггүй бороо өнгөрсөн ш дээ улс төрийн түгжил ээ. Айпоон утасны нэг онцлог бол бүгд аймэй коод хэмээх цор ганц дугаартай, тэрүүгээр нь алдсан хаясан утсыг хөөж шалгадаг, тэрийгээ мэдэхгүй бол гаднах хайрцган дээр нь байдаг, алдсан хүн олуулах гэж байгаа бол тийм дугаартай гэж дурьддаг, чиний өргөдөлд тийм коод харагдахгүй байх юм,
Уянгаа одоо болио. Монголчууд өөр шиг чинь тэнэг амьтан, хэлсэн үгээ мартдаг ухаан муутанууд биш ш дээ. Ард түмнийг хэт их басамжлан доромжилдог хөгийн ааш зангаа тэр сэтгүүл зүйдээ л гарга. Арчаагүй шантаажчин. Ингэж явж жагсаал цуглаан хийдэг байсан бас л энэ аргаараа гишүүн болсон, энэ аргаараа дахин гарна гэж найдаж байсан уу ха ха. Мэхт мэхэндээ гэж үг бий. Үсээ хусаад ч чиний бузар арилахгүй.
одоо болно оо түгжил уянгаа
Uyangiin zov.yahaaraa hiigeegyu hergiin toloo ner toroo sevtuulj bdag yum.tsaana ni bgaa humuusiig zaaval ilchilj olooroi.hogiin novshnuudiig ilchilj ard tumend zarlaarai.hun gutgechiheed zugeer chimeegyu amisgalj byu amisgaanuud.Uyangad amjilt.uragsjaa.urgelj shudaraga bdag shuu..
Uyangiin zov.yahaaraa hiigeegyu hergiin toloo ner toroo sevtuulj bdag yum.tsaana ni bgaa humuusiig zaaval ilchilj olooroi.hogiin novshnuudiig ilchilj ard tumend zarlaarai.hun gutgechiheed zugeer chimeegyu amisgalj byu amisgaanuud.Uyangad amjilt.uragsjaa.urgelj shudaraga bdag shuu..
Zass oilgomjtoi zuiliig hen bichleg hiisen geh geed bgaa yum bol suns hiigeed l taraachihaj hehe
odoo boli doooooooo
dandaa hunii muug uzej baidag ul shagaigch
uyangaa odoo yngas aldaad yahvee boli chamaig temtsegch bhd chine ovoo uym bolovyy gej bodoj baisan harin tyhain ved uih d urguh bichig gardyylj bhdaa sharavdorjid helj baisan vg chine chinii 2 nvvrtei gedgiig haryylsan
Odoo bolno o,bichleg hiisen ch bai gui ch bai negent ner chin hutgaldaj aldar hund chin bohirdson.ovoo bosgoogui bol shaazgai suuh gazargui gedegchlen ih baga hemjeegeer oroltsoo bsan bolood l ingej ongorson hoino ni ch gesen adgaj bgan bus u.hervee uneheer sovest chin tsever Bol tsag hugatsaa gemguig chin haruulna
Chi bish l im bol hen hiiseniig ni heleech de. Ter uruund bichleg hj bhad bsan l um b.a sh de.Orchin veiin Emegtei Tvgjilee!!!
UNYANGAA chi bol TUGJILEES dolooon dor . odoo chi hen bish chini unen turh ene za mangar avgai ..
Уянга өөрөө бичлэг хийснээ хүлээн зөвшөөрчөөр одоо юу вэ хүмүүсийг тэнэг гэж бодсон юм байхдаа