...
...

Гариг эрхсээс нарыг тольдохуй

Тэнгэр өөд харахад л 93 сая милийн зайд орших нар бидэнд яаж харагддагийг тайлбарлах нь илүүц.

Харин дэлхийгээс бусад гаригуудын тэнгэрт нар хэрхэн харагддаг талаар төсөөлөхөд бэрх. Тэгвэл  огторгуй, одон орон чиглэлээр мэргэшсэн зураач Рон Миллерийн дижитал сансрын зурагнаас үүнийг харах боломж олдож байгаа юм. Рон Миллер 10 гаруй жилийн хөдөлмөрөө зарцуулсан энэ бүтээлдээ 9 гаригийг багтаажээ.

Ингээд Миллерийн бүтээлтэй танилцацгаая!

Буд

Буд гариг нарнаас ойролцоогоор 36 сая милийн зайтай. Буд гариг дээрээс харагдах нар дэлхий дээр харагдаж буйгаасаа 3 дахин том харагддаг байна

Сугар 

Сугар гариг нарнаас ойролцоогоор 67 сая милийн зайд оршдог. Сугар нь нүүрхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон үүлээр хучигдсан байдаг тул нар тэрхүү зузаан агаар мандлын цаанаас улайсан харагддаг байна.

Дэлхий

Дэлхий нарнаас 93 сая милийн зайд оршдог. Дэлхий болон нарны хооронд сар өнгөрөх үед нарны хиртэлт болдог байна.

Ангараг

Ангараг нарнаас 142 сая милийн зайд оршдог. Ангарагийн тоостой тэнгэрт нар маш жижигхэн харагдана

Бархасбадь

Бархасбадийн дагуулуудын нэг болох Европ дээрээс нарны харагдах байдал. Бархасбадь нь нарнаас 484 сая милийн зайд орших ба нар дэлхийн хоорондох зайнаас 5,2 дахин хол оршдог. Дээрх зурган дээр нар хиртэлт харагдаж байна. Нарны гэрэл нь Бархасбадын агаар мандлыг гэрэлт цацрагаар хүрээлнэ.

Санчир

Санчир нарнаас 888 сая милийн зайд оршдог байна. Энэ нь дэлхий нар хоорондын зайнаас 9,5 дахин хол юм.  Энд харагдаж байгаачлан нарны туяа хугаран гэрэлт цагираг бүхий хуурамч нарыг үүсгэсэн нь үзэсгэлэнтэй харагдаж байна.  Санчир дээр нарны туяа дэлхийгээс 100 дахин бага тусдаг хэдий ч нар энэ гариг дээр тодоос тод гэрэлтэн харагддаг.

Тэнгэрийн ван

Тэнгэрийн вангийн дагуулуудын нэг болох Ариелаас нарны харагдах байдал. Тэнгэрийн ван нь нарнаас 1,8 тэрбум милийн зайд оршдог гариг юм.

Далай ван

Далай вангийн дагуулуудын нэг болох Тритоний гадаргаас нарны харагдах байдал. Далай ван нь нарнаас 2,8 тэрбум милийн зайд оршдог. 

Дэлхий ван

Нар болон дэлхийн хоорондох зайнаас 40 дахин хол зайд орших Дэлхий ван гаригаас нарны харагдах байдал. Дэлхий дээр тусах нарны гэрэл 1600 дахин багасаж тусдаг. 

М.Содон

BreakingNews.mn

                                                                  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ