...
...

НӨАТ-ын азтануудад батламж гардуулна

НӨАТ-ын урамшууллын сугалааны 13 дахь тохирол өнгөрсөн ням гарагт явагдсан. Тохиролд зургадугаар сард бүртгэгдсэн бүх сугалаа хамрагджээ.

Энэ удаагийн тохирлоор нийт 7685 хүн азтан болсон. Үүнээс 6,908 хүн 20 мянга, 696 хүн 100 мянга, 69 хүн 500 мянга,  есөн хүн дөрвөн сая, гурван хүн 20 сая төгрөг хожсон билээ.

Тэгвэл өнөөдөр 13 дахь тохирлын өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудад батламж гардуулах ажиллагаа 13:30-д ГТЕГ-ын 7 давхрын хурлын тэнхимд болох гэж байна.

Мөн энэ үеэр сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгөх юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • баримтаа бүртгүүлсэн дугаараар нь сугалаанд оролцож байгаа юу, эсвэл бүртгүүлээгүй ч гэсэн сугалаанд оролцож байгаа юу. үүнийгээ их сайн ойлгомжтой түмэн олонд хэлээд өгвөл сайн байна даа.

Онцлох мэдээ