...
...

Старбаксын 00-д хүүхэд хийсээр 22 хүүхэдтэй болжээ

Нью-Йорк хотын оршин суугч, 40 настай Ари Нагел хэмээх залуу 22 хүүхдийн эцэг гэдгээрээ бахархдаг нэгэн. Учир нь, тэрээр ганц бие эмэгтэйчүүд болон лесби хүмүүст туслан үрийн донор болдог байна. Нагел ихэнхдээ  Таргет юм уу, Старбаксын 00-д нэг удаагийн аяганд үрийн шингэнээ хийж өгдөг байжээ.

Кингсборо  коллежийн профессор Ари  8 жилийн өмнө үр шилжүүлэн суулгах клиникт 40 дөхөж яваа нэгэн ганц бие бүсгүйд анх үрийн шингэнээ өгч донор болж байжээ. Ийм донор үндсэндээ 300$ -4000$-ын өртөгтэй байдаг бол Ари ямар ч үнэ хөлс авдаггүй гэнэ.

Нагел үүндээ маш сэтгэл хангалуун байдаг ба бараг хобби нь гэж хэлж болно. Ямар ч хариуцлага үүрэхгүйгээр  ийм олон хүүхдийн эцэг байх нь түүнд таалагддаг. Тэрээр зарим хүүхэдтэйгээ 7 хоног бүр уулздаг бол заримыг огт харж байгаагүй аж.

Хэдийгээр олсон мөнгөнийхөө талыг хүүхдүүддээ зориулдаг ч тэрээр нэмж хүүхэдтэй болохыг хүсч буй бүсгүйчүүдэд тусласаар байх болно гэжээ. 

С.Энэрлэн

Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ