Япон улс шинэ содон нээлтүүдээрээ үргэлж гайхшруулж чаддаг. Тэгвэл нэгэн шинэ төрлийн халуун усны газар нээгдсэн нь жуулчдын анхаарлыг ихээр татаад байна. Юнэссан Спа ресорт гэх нэртэй бөгөөд олон төрлийн хүний биед хэрэгтэй уух зүйлсээр дүүргэсэн халуун усанд орох боломжийг нээсэн юм. Өөрийн гэсэн чиглэсэн үйлчилгээ, давуу тал бүхий халуун ус нь арьсанд шим тэжээл олгохуйц давуу талуудтай. Арьсанд залуужуулах үйлчилгээтэй ногоон цайтай, целлюлет алга болгох нөлөөтэй кофетой, арьсанд чийгшил өгөх улаан винотой, арьсны толбо нөсөөг арилгах зориулалттай сакэтэй гэхчлэн төрөл бүрийн халуун уснуудаар төрөлжүүлжээ.
Амарч алжаалаа тайлахаас гадна арьс арчилгааны үйлчилгээг давхар авах боломжтой эл халуун усны газрыг зорих жуулчдын тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр байна.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250