5-р сарын 4-нд РИА Новости Баварийн парламент Адольф Гитлерийн “Миний тэмцэл” (Mein Kampf) номыг сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах тухай хуралдсаныгмэдээлэв.
Хурал дээр Mein Kampf номыг товч түүхүүдтэй нь хавсарган сургалтын хөтөлбөрт оруулахаар дэмжигдвэл багш нарт ч бас энэ тухай сайн зааж өгөх хэрэгтэйг депутатууд ярилцжээ.
Дэмжигчдийн талынхны ярьж байгаагаар энэ ном болон дагалдах “нэмэлт бүтээлүүд” нь түүхийн националь-социализмын тухай зайлшгүй шаардлагатай ойлголтуудыг багтаасан гэж байгаа бол Еврейн талын төлөөлөгчид уг номонд ямар ч хэрэгцээтэй мэдээлэл байхгүй харин ч еврейчүүдийн эсрэг үзлийг улам дэвэргэнэ гэжээ.
Mein Kampf, 70 жилийн турш хэвлэгдэх хориотой байж байгаад 2016 оны 1-р сард дэлгүүрүүдээр худалдаанд гарч ирсэн бөгөөд тэр даруйдаа бестселлер ном болжээ. Ном нь 2000 хуудастай, 3700 гаруй санал хүсэлтийг мөн хавсаргасан байна.
Олонх Баваричууд, уг номны дахин хэвлэлт нь зөв үзэл сурталтайболсон гэж үзэж байгаа ба Гитлерийн санааг буруутай гэж уншигчийг үймүүлж чадахгүй гэж дүгнэжээ.
Орчуулсан: Энхбаяр.Х
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ЗӨВ ШҮҮ