...
...

Н.Энхбаяр АТГ-т "чанга" хариу өглөө


Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр АТГ-ын албан бичигт хариу өгсөн бөгөөд түүний  АТГ-т явуулсан албан бичгийн хариуг  бүрэн эхээр нь толилуулья. 
 
 
АТГ буюу ГЭТГ  (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар)-т
 
2016.03.23                                                                                                     Улаанбаатар хот
 
Танай 06/1810 тоот бичгийн хариу
 

Танай байгууллага улс төрийн захиалгаар намайг болон миний гэр бүл, хамтран зүтгэгчдийг хоморголон хэлмэгдүүлэх, МАХН-ыг элдвээр шахан дарамтлах хууль бус үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд тасралтгүй явуулж байгаа бөгөөд ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам та нарын явуулж буй энэхүү адал балмад үйл ажиллагаа улам эрчимжиж байна. Энэ бүхэн нь Н.Энхбаяр ба МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх цорын ганц зорилготой гэдэг нь та бүхний илэрхий хууль бус улайрсан үйл ажиллагаанаас харагдаж байна.
 
Тийм учир би та бүхний улс төрийн захиалгаар явуулж байгаа хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй, та бүхний захиалгаар дэглэсэн “жүжигт тоглохгүй” гэсэн байр суурийг баримталж ирсэн юм.
 
Та нар 2009 оноос хойш намайг хэлмэгдүүлэхийн тулд мөрдөн байцаалтын ажиллагааг хууль бус явуулсан, үндэслэлгүйгээр ял төлөвлөсөн, та нартай үгсэн хуйвалдсан прокурор, шүүхийнхэн тэр ажиллагааг чинь дэмжиж надад хүчээр, хууль бусаар, үндэслэлгүйгээр ял тулгасан гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа.
 
Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааны нэр дээр газрын зөвшөөрөл нь байсаар байтал намайг тэр газрыг үнэгүй авч Улаанбаатар хотод их хэмжээний хохирол учруулсан мэтээр гүжирдэж, ял тулган өгсөн, тухайн үед миний туслахаар ажиллаж байсан хүний ах нь Улаанбаатар хоттой хамтран бизнесийн төсөл хэрэгжүүлж, тийнхүү хэрэгжүүлэхдээ тухайн объектыг шинээр үнэлүүлж, Улаанбаатар хотын мэдлийн өмчийн үнийг даруй 3 гаруй дахин нэмэгдүүлсэн байхад нэгд, надтай холбоотой асуудал мэтээр хүчээр надад хамаатуулан тулгаж, хоёрт, Улаанбаатар хотын өмчийг үнэгүй завшсан мэтээр гүжирдэж, хүчээр тулган ял оногдуулсан билээ.
 
Та нар иймэрхүү байдлаар гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлж ирснийг би сургаар биш харин горыг нь өөрийн биеэр амсч, эрх, эрх чөлөөгөө алдан хохирч, яс махандаа шингэтэл мэдэрч мэдсэн тул та нарын одоогийн явуулж байгаа хууль бус үйл ажиллагааг харсаар, мэдсээр байж тэр бүхнийг дэмжих нь миний хувьд хэлмэгдүүлэлтийг зөвшөөрсөн мэт болох тул та нарын хууль зөрчсөн ажиллагаанд хамтран оролцохгүй гэдгээ дахин мэдэгдэж байна.
 
Түүнчлэн АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар) нь чухам ямар хэргийг шалгах эрхтэй вэ? гэдгийн талаар хуулиар тодорхой заасан байхад танай байгууллага тэр эрх мэдлээ хэтрүүлэн танай байгууллагын шалгах ёсгүй залилангийн гэх хэрэг (МАХН-ын байрлаж байгаа цагаан байшинтай холбоотой маргааны асуудал нь эрүүгийн биш иргэний шинжтэй гэдгийг эрүүл саруул ухаантай хүн, тэр тусмаа хуульчид нотолдог), гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэх хэрэг (цэвэр зохиомол хэрэг)-ийг Н.Энхбаяртай хүчээр холбогдуулан шалгаж байгаа нь танай байгууллагын үйл ажиллагаа хууль бус гэдгийг давхар нотолж байгаа юм. Энэ талаар би өмнө нь АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар)-ын мөрдөн байцаагч нарт анхааруулан хэлж байсан боловч хэргийн харъяаллыг өөрчлөх талаар танай байгууллагаас санаачлага гаргасан нэг ч алхам өдий хүртэл хийгээгүй билээ. Энэ талаар заавал би, эсхүл миний өмгөөлөгч гомдол гаргахыг хүлээлгүй, өөрсдөө алдаа дутагдлаа засахын тулд санаачлагатай ажиллах ёстой гэдгийг сануулъя.
 
Та нар үнэнийг олж тогтоохын төлөө явж байгаа улс биш гэдгийг нотлох өөр олон баримт бий. Хамгийн сүүлд гэхэд АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар) нь улс төрийн албан тушаалд нэр дэвшиж байгаа хүний тухай зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь тодорхойлж өгдөг эрх, үүрэгтэй атлаа Н.Энхбаярын хувьд болохоор эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчиж, түүний тухай ялтай байгаа мэтээр санаатайгаар худал дүгнэлт гаргасан билээ. Та нар тэгтлээ хууль мэддэггүй, мэдлэг боловсролгүй хүмүүс үү? Үгүй гэж бодож байна. Гэтэл яагаад ийм бусармаг, хууль бус үйл ажиллагаа явуулаад байна вэ? Энэ асуултад ганцхан хариулт байгаа нь тодорхой. Энэ бол: улс төрийн захиалгаар гэсэн хариулт. Энэ мэтээр танай байгууллага алхам тутамдаа наанаа хуулийн нэр барьж байгаа мэт дүр эсгэх боловч үнэн хэрэгтээ хуулийг уландаа гишгэж, нийгэмд айдас хүйдэс төрүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдан зөрчиж байгааг шударга олон түмэн ойлгохын цаадхаар ойлгож, зэвүүцэн дургүйцэж, энэ балмад үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байгааг та нар ойлгох цаг аль хэдийний болжээ. Эцсийн эцэст та нарын өндөр цалин хангамжийн зардлыг ард түмэн татварын мөнгөөрөө санхүүжүүлж байгааг дахин сануулж байна.
 
Монгол Улсын Үндсэн хуулинд төрийн эрх ард түмний гарт байгаа гэсэн маш чухал зарчмыг хуульчлан баталгаажуулсан байхад та нар тэр эрх мэдэл нь улс төр-бизнесийн олигарх бүлэглэлийн гарт байгаа мэтээр узэж, өнөөдөр тэднийхээ шууд болон шууд бус байдлаар огч буй захиа даалгавраар улс төрийн өрдөлдөгч болох Н.Энхбаяр болон МАХН-ыг илэрхий хууль бус аргаар мордөн мөшгиж байгаа, ард түмнийг айлган сүрдүүлж, нийгмийг хагалан бутаргаж, бизнес эрхлэгчдийг айлган дарамталж байгаа зэрэг хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа төлөө хожмын нэгэн өдөр хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулж байна.
 
Аливаа дарангуйлал эрт орой хэзээ нэгэн цагт нурж унадаг шүү гэдгийг дэлхийн болон Монголын түүх бэлхнээ нотлон харуулсан.
 
Би алхам тутамдаа хууль зөрчин ажиллаж байгаа та бүхэнтэй зөвхөн өмгөөлөгчтэй хамт байж уулзаж учрахаас өөр аргагүй байдалд байгаа. Гэтэл өмгөөлөгчид та бүхний явуулж буй хууль бус үйл ажиллагаанаас болж надтай хамтран ажиллавал үнэн мөнийг олж тогтоож чадахгүй, үйлчлүүлэгчийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалж чадахгүй, тэр байтугай өөрсдөө ч хэлмэгдэж магадгүй хэмээн үзэж байгаа учир надтай хамтран ажиллахаасаа татгалзаж байна.
 
Тийм учир би та нарын хууль бус үйл ажиллагааг хуулийн дагуу сөрөн зогсох эр зоригтой бөгөөд чадвартай өмгөөлөгч олохоор хөөцөлдөж, холбогдох байгууллагуудад хандсан. Тэр байгууллагаас надад өмгөөлөгч олж өгвөл би зөвхөн өмгөөлөгчтэйгээ хамт та нартай уулзах тухай асуудлаар байр сууриа илэрхийлж болно гэж үзэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
 
Үндсэн хуулинд иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөлөөлөгчтэй хамт байж байцаан шийтгэх аливаа ажиллагаанд орох эрхтэй хэмээн заасан байдгийг та бүхэнд анхааруулан сануулъя.
 
Эцэст нь танай байгууллага улс төрийн захиалгаар намайг болон миний гэр бүл, хамтран зүтгэгчдийг элдвээр дарамталж байгаа хууль бус ажиллагаагаа таслан зогсоож, надтай холбоотой мэтээр үүсгэсэн зохиомол хэргүүдээ хаах нь шударга ёсонд нийцнэ гэдгийг анхааруулан хэлье.
 

ЖИЧ: Өмгөөлөгч Оргилын надтай хамтран ажиллахаасаа татгалзсан бичиг, МӨХолбоонд хандан надад өмгөөлөгч олж өгөхийг хүссэн бичгийг хавсаргав.


 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (51)
  • Энхбаярыг арай дахиж сонгох гж бгаа юм биш биздээ.төр барьж бсан үед бид сайхан амьдарч бсан гж үү.мэдээж ууж идсэн л бгаа.тийм л шудраг юм бол тэр бүхнээ илчлээчдэ.мэдээж үгүй л бхгүй юу.төрийн ордон гэртээ холихож бгаа аятай явж бгааг хараад энэ хүн ерөнхийлөгч бсан гж үү гсн бодол орж ирсэн.юм боддог хүн бол ард түмнийхээ сонголтоор гарч ирсэн бол буцаад бууж чаддаг бх хэрэгтэй.энгэж жанхуу хутгаад баатар болно гдг муухай юм аа.энхбаяр таны сэтгэл цадах болоогүй юу бусдан ч бас адилхан

  • Enhbayariig gargachaachdee demj ulsiin ih hurald garga dahyad erunhii said bolgo dahij erunhiilugch bolgo yu uurchiluh geed bgaan oilgohgui yum

  • Самуурай чингис бонд Баярцогтоо шалгаач1

  • Ганцаараа орж ирээд л баахан өөр нэр өгч байгаад гоншигнож өгөхиймаа кк

  • Bid oluulaa! Yalalt bidnii tald shuu Enxbayar dargaaaa!!!!!

  • Odoonii erx barigchidiin xajuud bol Enxbayar lanjgar mundag uls turch!! Bn

  • Nasan turshdaa Enxbayar guaig demjine!

  • Arai denduu yumaaa! Neeree ATG GETG bolson yum bish uuu??? Tedend uur shil asuudal zunduu l baix yum!

  • АТГ ТЭР БАЯРЦОГТ. БАЯР. ЧИНГЭС. САМУУРАЙ БООНДОО ШАЛГААЧЭЭ МӨН Ч ИХ АЖИЛ БАЙХ ШИГ АН Д АРД ТҮМЭН САНАЛ ӨГӨХГҮЙ ЯАНАА

  • одоо болсоон энхбаяраа явж эмчлүүл үр ач нараа тойруулаад үлгэр ярйж жаргаж суу

  • Энэ хүний мэдлэг чадвар туршлага улс оронд хэрэгтэй шүү дээ. Энэ хүнийг дэмжиж байна.

  • Zugeer l idej uusan munguuruu gadaaddaa bie ee emchluuleed amidraach. Yasan hanadaggui shunag setgel ve

  • АТГ Элбэгдорж Хурц гэх нохой бусад новшнууд арай лд дэндэж бна шүү. Ард түмэн бүгд дургүй байгаа шүү та нарт

  • АТГ болон Элбэгдорж, Баярцогт, СҮ Батболд, та нар арай л дэндэж бна шүү Ард түмэн нэг л өдөр тэвчээрээ алдна шүү

  • Enkhbayriig demjij bna.

  • ene buhnii tsaana huzuugui muu nobsh baigaa ih shudrga hun boloh geed namiinhaa gansuhiig hurtel uiliine uzej bna udahgui namiinhaa nohodod hurtel adlagdnada enhbayra zob sain temts amijilt er hunii zamiin huzuu urt gej elbegee uilaad guigeed irne teghedne uichilj bolohgui shuu shuud shorond umuu shoroond bul

  • Саарал ордонд л орж байвал юу ч хамаагүй болсон хүн юм даа. Монгочуудын нүдний өмнө болж байсан ямар ч эд мөрийн баримтгүй хэргийнхээ төлөө төрөөс зайлуулагдаж байгаа хүн. Ухаантай хүн бол амар жимэр амьдармаар юм. Энэ хүний үед өөр хүн ингэсэн бол аль хэдийн машинийх нь нэг юм эвдрээд чад хийх байлаа. Аль эсвэл гэнэт нууц өвчин нь илрээд гэнэт таалал төгсөх байв. Хоёр ч удаа онхолдсон хүн чамайг юу гэж л дахин төрд ойртуулахыг хүсэх билээ дээ ! Ард олны "сул " хэсгийг сайтар угааж байгаад нэг л гараад ирвэл гэж л найдаад байна даа ! энэ хүн. Хүмүүсээ АНХААР !!! Цаана чинь урт шар дээлт !!! ханаагүй гэнээ !!!!!

  • АТГ-т ажил байдаггүй, ганцхан Энхбаяртай тэмцэл хийх зорилгоор ийм олон хүн цалинжуулж байлгаж байдаг газар байхнээ. Ард түмнийхээ хууль эрх зүйн мэдлэгт нэмэр болмоор юм хийж чаддаггүй чадвар муутай хүмүүс хий дэмий цалинжиж суудаг юм уу? гайхмаараа. Тэр Баярцогтынхоо гадаадын дансанд байгаа 1 сая долларын учрыг олж ард түмэнд дэлгээч. Тэр 20 мянган хувьсгагчаар та нарын толгойг эргүүлж чадаад байдаг мөртлөө ард түмэн бидний толгойг эргүүлж дөнгөхгүй бололтой нөхөр өөрийгөө хятадын монгол гэдэг нь ямар учиртайг мэдсэн үү? Та нарын илрүүлсэн гэх хуурмаг мэдээнүүдэд бид итгэдэггүй шүү дээ.

  • Энэ заваан новшын гай дуусах болоогүй ээ өшөө ч юм бии

  • Enkhbayar iig demjij bna,zov shte yag l uneniig bichsen bna,Enkhbayaraas oor shalgah hun bdguim bh daa zahialga shu dee

  • ард түмэн дэмжиж байна

  • yag uynii uchir ene hvneer opoldood baigaa uym be harhad ter ni buruu geh uym baihgvi baihad ingej baij ard tvmniig uursdiihuu esreg bosgoh vii dee

  • Enhbayr dargaa bie ee sain bodood chadaltai huchtei baigaara demjij yvdag humuus olon shuu amjilt

  • Enhbayr bol chadaltai nuluutei sain uls turch bsn enhbayriig ulsiin deed alba hashij bhad mongol uls arai iim dampuurtlaa dor orj bgaagui shuu de eniig hun bolgon l medne enhbayriig idsen uusan l gene odoo tegeed idej uugaagui uls turch bnuu harin ch odoo ued bur hagartlaa 1say dollor bgaagaa hurtel martatlaa amaaraa gartlaa idej uutsgaaj bgaan bishuu ydaj ulsiinhaa tuluu enhbayr shig setgeltei baigaach odoo ulsiig udirdaj bgaa humuus min

  • maash zuw sn bn enhbayar ta bol mongoliig awarna atg ged bga gazar bol uneher huuliin ner barij uls turiin daalgawar biyluulj ajillaj bn magadgui uls turiin nam gehed boloh bhaa uursduu ehled huuliin daguu ajillah estoi tegj bj hun duudaj baitsaaj surah heregtei

  • Сонгууль ойртохоор л ингээд үнэгүй сурталчилгаа хийгээд унадаг өвгөн дөө. Монгол хүний өрөвчхөн занг ашиглаад. Гүрдийж байгаад оймсдуулаад хэдэн суудал УИХ-д авсан. Одоо Цог, Уянга нар нь урваад шившиг болж байна. Шийлэгдамба бусад хамтрагч нар чинь хэрээс хэтэрсэн мөнгө нэхдэг болохоор чинь зугтаад явчихлаа, шоронд орох нь орчихлоо. Хүний үнэргүй, хар мөртэй намын дарга юм даа хөөрхий.

  • Энэ хүний өвчин хэрээс хэтэрлээ. Албан тушаалын хэнээ нь Эрүүл мэндийн яамыг эзэнгүй байлгаж, ард түмний эрүүл мэндээр тоглох хүртэл хэмжээнд хүрсэн. Сүхбаатарын талбайг тойрон мөлжиж байснаа нуух гэж аргаа барж байна.Бусад шигээ хор найруулахгүй амьдарч болдоггүй д юм байх даа.Энэ хүн үхсэн цагт Монголын улс төр хэсэг амьсгаа авна, харж л байгаарай.

  • Zuv shuu dee Enhbayariig demjij b.na

  • Umnuh shigee barivchilbal Mahn-iin songuuliin surtalchilgaag unegui hiine biz de hehe

  • mongold shudraga um bna uu hend itgej amidrah we

  • muu muuhai yumnii ard ni dandaa chi yavj baigaa yum chini. chi medeej ooriin nereer hiigeegui dandaa gar hol bolson hymyyseeree hiilgesen ni ilted notlogdoj baihad ariun tsagaan amitan bolj haragdaad yahav dee ho

  • Ali erunhii said bolon undur alban tushaald baihdaa l alban tushaalaaraa dalailgan hunees ih hemjeenii mungu avch zalilsan ,huni amidralyg ursen hun shu dee. Bi tegeegui geed hichneen guriisen ch itgehgui l dee.

  • yuruusuu huuli, hyanalt, shalgaltiin baiguullaguud bugd zahialgataigaar huniig shalgadag horidog baitsaadag gazar bolson shde jinhene shudarga unenii tuluu yu ch hiihgui yalanguya ATG-iig bii avilgiig jinhene uugshuulj bgaa gazar gej oilgodog

  • ATG ene gazriig bie daasan baiguulga bolgoh heregtei henees ch hamaaralgui. Tagnuuliin alba baiguulagiig sergeej huuchin bsan gormind ní ajiluulah heregtei

  • MASH ZUW DENJIJ BNA .ATG-G TATAN BUULGAH HEREGTEI ! UURT DURGUI HUNEE ERUUDEN SHUULGEH IIM NIIGEM, IIM GAZAR ,ATG. MONGOL HEREGGUI1! DARIUHAN TATNA BUULGASAN DEER ,/ US HONZONGIIN GAZAR BOLSON ,ATG -BOLSON BNA UIL AJILGAAG NI ZOGSOOH HEREGTEI !!

  • Тэнэг өвгөн дараа чанга хариу өгнө гэж байхаар очоод шалгуулчихаач юундаа мэдүүлэг өгөхөөс айгаад байгаа лалар вэ

  • iim bichig awaad suuj bui ATG iin umnuus ichiv

  • ATG yostoi bur dendlee...UILIIN UR gej bii shuu.

  • Ardchilsan namd songuuli uguhgui dee. Luibarchid umaa

  • huzuugui muu nohoin dagaldan bayasagch bugs doloogch lalaruudiin hiij bgaa ajil shdee.Novshnuud

  • Шар дээлт чөтгөр

  • "чанга" гэж хаалтан дотор бичсэн байгаа биз , юмны утгыг ойлгож байж сараач НАМБАР гуай

  • АТГ-угаасаа элбэгдоржын газар шүү дээ.

  • Tenegtelgui ochij baitsaalt uguuch Hezeenees ehlej Irgen hun zarlan duudahad Alban bichgeer hariu ugdug bolson uym be Mal aa

  • Энхбаяр яах гэж намаа 2 хуваасан юм Тэгээд л ингэж муугаа үзэж байгаа юм

  • МАН АН ын зандалчид мөнч олон эх орончдийг хэлмэгдүүлж баисан 1972 1979 онд рол рот 1960 аад хятадийн улаан хамгаалагч нар ийм л байсан 1990 2016 он монголийн улаан хамгаалагч нар дэр дарга нар монгол оронийг сүирүүлж баина улаан хамгаалагч нар үр уудамаараа сөнөх цайхан цаг ирэнэ

  • Үхсэнийх нь чанга хариу. Ээлжит биеэ өмөөрч хариуцлагаас зайлах гэсэн явуургүй оролдлого. Энхбаяраа чи одоо болиочээ. Чи Архины цагаан солио гэдэг шиг, Улс төрийн донтон болжээ.

Онцлох мэдээ