...
...

“Авьяаслаг холбоочид" шалгарлаа

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын ажиллагсдын болон ахмад настан холбоочдын гоо зүй, урлаг уран сайхны боловсролыг дээшлүүлэх, тэдний авьяасыг нээн илрүүлж хөгжүүлэх, идэвх санаачилгыг дэмжих, авьяастнуудыг тодруулах, урлагийн шилдэг баг /байгууллага/, ажилтнуудыг шалгаруулах зорилготой “Авьяаслаг холбоочид” урлагийн нэгдсэн наадмыг тус салбарт ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, компаниудын хамт олны дунд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Урлагийн наадам нь дараах 5 төрлөөр явагдаж төрөл тус бүрээс I, II, III байр шалгарлаа. Үүнд:

1. Дуу
a. I байр – МЦХ ХК-ийн эмэгтэй найрал дуучид /үг СГЗ Ж.Бадраа, ая Д.Лувсаншарав “Охидын уянга/;
b. II байр – Скайтел группын Борлуулалт, үйлчилгээний газрын оператор Шүрэн-Эрдэнэ /Монгол ардын уртын дуу “Хэрлэнгийн барьяа”/;
c. III байр – Жи-Мобайл ХХК-ийн Хамтын ажиллагааны газрын менежер Т.Солонго /үг: СГЗ Ц.Чимиддорж, ая: МУГЖ Д.Жаргалсайхан “Учралын эгшиг/;

2. Бүжиг
a. I байр – Скайтел группын “Sky dance” хамтлаг /Бүжиг дэглээч Н.Мөнхбаяр “Стандарт бүжиг” /;
b. II байр – “МЦХ” ХК-ийн Хөдөлмөр хамгааллын ажилтан А.Дөлгөөн /МУ-ын Ардын багш, Гавъяат жүжигчин Г.Долгорсүрэнгийн дэглэлт “Үелзүүр”/;
c. III байр – “МЦХ” ХК-ийн бүжгийн хамтлаг /Л.Баттөрийн дэглэлт,
d. Хөгжим О.Эрдэнэцог “Тусгай салаа”/;
e. Тусгай байр – Мэдээллийн технологийн үндэсний паркын ахмад ажилтан МУСТА Ш.Байгальмаа /Төрийн шагналт, АЖ Ц.Сэвжидийн дэглэлт “Биелгээ”/;

3. Хөгжим
a. I байр – Скайтел группын Борлуулалт, үйлчилгээний газрын оператор Төгөлдөр /Х.Алтангэрэл “Аргамаг хүлгийн хурдаар” Морин хуурын гоцлол/;
b. II байр – “МЦХ” ХК-ийн Үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлаг гоцлол хөгжимчин, морин хуурч Д.Батсайхан /Монгол ардын дуу уртын дуу “Дөрвөн цаг”/
c. III байр – Жи-Мобайл ХХК-ийн “Штанб” хамтлаг /Никитон хамтлагийн “Аяз” /

4. Язгуур урлаг
a. I байр – Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн язгуур урлагийн хамтлаг /МУ-ын өргөмжлөлт ерөөлч, магтаалч З.Чулуунбаатарын үг, ая “Баянбогд уулын магтаал”/;
b. II байр – “МЦХ” ХК-ийн язгуур урлагийн хамтлаг /”Говийн жонон”/
c. III байр – Жи-Мобайл ХХК-ийн Үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлаг /Алтайн магтаал/

5. Чөлөөт
a. I байр – “МЦХ” ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газрын “Бахархал” хамтлаг /МУ-ын Гавьяат багш, СТА, “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамьянхорлоогийн найруулга, Францын хөгжмийн зохиолч Paul Mauriat-ын аяз “Элин халих тас”/;
b. II байр – “МЦХ” ХК-ийн техник үйлчилгээний ажилтан Д.Эрдэнэбаатар /Д.Эрдэнэбаатарын МТШХХ-ны салбарын 95 жилийн ойн мялаалгын ерөөл/
c. III байр – МХС ТӨХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын ажилтнууд /Х.Бат-Амгалангийн найруулга “Сүүдрийн тоглолт”/

Байгууллагын нэгдсэн дүнгээр: I байр “Монголын цахилгаан холбоо” ХК,
II байр Скайтел групп,
III байр Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК

Урлагийн наадмаас шалгарсан шилдэг үзүүлбэрүүдийг 2016 оны 05 дугаар сард болох 95 жилийн ойн баярын хүндэтгэлийн концертод оролцуулах болно.

Ерөнхий зохион байгуулагч
“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ