...
...

Л.Эрдэнэчимэг гишүүн бензээ унаад, бизнесээ хийгээд явбал зохилтой

        УИХ-ын сонгуульд  дуулдаг эсэх нь үл мэдэгдэх поп дуучин (үнэндээ ямар дуучныг нь мэдэхгүй юм, гаднаас нь харахад поп дуучин болов уу л гэж харагддаг) М.Нарантуяа буюу Наара нэр дэвшинэ хэмээн мэдэгджээ. Энэ бол Монгол хийгээд өөр бусад төв Ази, төв Африкийн шоучин улсуудад л харагдах сонирхолтой үйл явдал. Жишээ нь АНУ-д Волт Диснейгээс төрсөн шоу урлагийн том од Майли Сайрус гэж шалдалж нүцгэлж түмний анхааралд өртсөн асар өндөр рейтингтэй бүсгүй бий. Бараг бүх дэлхийн түмэнд танил тэр хүүхэн олны танил гэх дөрөөн дээр мордон сенатын танхимд орох гэж барагтай л зүтгэхгүй. Учир нь Америкчууд түүнийг сонсдог, сонирхдог байлаа гээд сенатч болгохгүй. Тэр ард түмний төлөө хэмээн яриад, тал нь хар бөгстэй төрдөг Америк орныхоо төлөө нэр дэвшинэ хэмээн мянга мэдэгдээд сенсааци үүсгэнэ үү, гэхээс биш сонгогдоно гэж ёстой гонж. АНУ-ын сонгогчид өөрсдийгөө ямар хүнээр удирдуулахаа шийдэж сурчээ. Сонголтоо зөв хийж сурсан улс хэрхэн хөгждөг вэ гэдгийг тэдний том том шилэн барилга, аварга үйлдвэр завод, мөнгө зарж үйлдвэрлэсэн кино ший, Волл Стрийт журналын онгироодуу эдийн засгийн мэдээнээс хангалттай харагддаг.

 

Харин манай Монголд мань Наара нэр дэвших гэсэн нь сонгогдох магадлалтайг олж харсан хүний тооцоотой үйлдэл юм. Эрх мэдэлд боловсролтой боловсролгүй бүгд шунадаг. Харин тэр олон “бүгд” гэгчээс хэнийг ч хамаагүй “сугалаа”-ны сэтгэлгээгээр суга татаад гаргаад ирдэг сонгогчид Монголд, Монгол мэт ядуу сэтгэлгээтэй улс оронд л байдаг. Амьхандаа идээд уугаад сурсан "хүнд гарын" улс төрчдийн өөдөөс хөнгөн жингийн “Тэнэгдүү” хүүхэн сөргүүлэн тавьж байгаа нь “идэж уух”-ын эсрэг өөрсдийн хяналтыг хийх гэж буй цөхөрсөн арга нь юм. Гэхдээ энэ арга ганц өнөөдөр гарч ирж байгаа асуудал биш ээ. Өнгөрсөн сонгуульд ч энэ мэтийн сэтгэлгээгээр сонгогдсон хүмүүс төрд шургалсан. Тэр шургаач нарын тод томруун дүр бол өнөөдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийг амаа барихад нь тулгаад буй УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг юм. Дөрвөн жил УИХ-д суугаад чухам юу хийж дуусгаа вэ та? хэмээн түүнээс ам асуухыг хүссэн, түүний хувийн бизнесээ эрх мэдэлтэйгээ хольж хутгасан үйлдэлд хорсож гомдсон өндөр настнууд СХД-т дэндүү олон байна. Нүдэнд харагдаж гарт баригдах, ядахдаа дам сургаар ч болов чихэнд сонстох зүйл энэ хүний бүрийн эрхийн хугацаанд дэндүү бага гарчээ. Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах багийн даргаар ажиллаж, ард түмний хөрөнгийг юу юугүй Энержи Ресурсаар дамжаад явах гэж байсан үйл явц зогссон нь түүний ганц хийсэн дорвитой ажил биз. Гэхдээ ганц үүгээр түүний хийсэн гэх зүйлийг дүгнэж онц дүн тавих нь хэт өрөөсгөл юм. УИХ-ын дарга З.Энхболд, Энержитэй өс зангидсан заналт, Женко Х.Баттулга хоёрын эхлүүлснийг л тэр үргэлжлүүлсэн төдий тул Тавантолгойгоо, 1072 ширхэг хувьцаагаа авч үлдсэн гавьяа түүнд оногдох учиргүй. Тэгвэл түүнд ногдох гавьяа хаана байна. Энэ асуултын хариуг түүний хийснээ тайлагнасан тайлан, түүнийг дүгнэх түмний үнэлэлт хоёроос олж харж болно.

Ажлыг нь дүгнэх сонгогчдын үнэлгээ

        Л.Эрдэнэчимэг гишүүн өнгөрсөн дөрвөн жилд хийсэн үйлдлээрээ Популист гэх цол хүртсэн. Харин өөрийнхөө гоёмсог “БЕНЗ” машинаар гайхуулсан биш гуншингаа нэгээр нэмж, элдэв матарлуулсан зураг, хөрөг олонтой болоод авсан.

Бенз, популист зэрэг бол төрийн түшээ бүсгүйн түмнээс хүртсэн алдар. Хийсэн бүтээсэнтэй, хэлэх үгтэй хүн элдэв хоч нэр тэр болгон зүүгээд байдаггүй. Шооч зарим нь хочлох гээд ч чаддаггүй. Харин хэлэх үг, хийсэн ажилгүй хүн муу нэр, муухай баг зүүхдээ амархан ч юм уу даа. Гэхдээ элдэв нэр хочноос илүүтэй сонгогч олны оюун дүгнэлт л УИХ-ын гишүүний нэр болох ёстой. Түүний тухай СХД-ийн сонгогч олон, хороодын засаг дарга нар ийнхүү ярьж байна.

18-р хорооны засаг дарга Д.Энхжаргал:

        Эрдэнэчимэг гишүүн дахин төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн. Манайд дээвэр нь муудсан болон дулааны шугам сүлжээ нь эвдэрсэн олон байшин байдаг. Өдийг хүртэл шийдэж өгөөгүй л байна. Өөрөөс нь ч шалтгаалаагүй байх, нийслэл төсөв мөнгөгүй болсон гэсэн. Мөн хүүхэд асаргааны хууль санаачилсан. Хууль нь батлагдаад энэ оны нэгдүгээр сард олон хүнийг сургалтад суулгаж сертификат олгосон. Хүмүүс нь эхлэх юм уу, яах юм бол гээд байж байна. Дүүргээс байр сууцтай хүмүүсийг сургалтад хамруулна гэсэн. Тэгээд байр түрээсэлсэн. Одоо тэгсэн хөрөнгө мөнгө нь шийдэгддэггүй “байж бай” гээд байдаг. Хэлүүлж хүүхдээ авч болохгүй байна гээд долоо хоног бүр 1-2 удаа ирж асууж байна. Тэгэхээр нь дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төв рүү л явуулдаг даа. Тамхи архины тухай хуулийг санаачлан баталсан. Энэ хуулийн хэрэгжилт нь сайн байгаа зүйл харагдахгүй л байна. Ганц нэг баар, албан байгууллагуудаар л хэрэгжиж байгаа байх. Цагдаатай ойр байдаг газруудаар. Тэрнээс биш бусад бүх дэлгүүрүүдээр тамхи, архийг зарсаар л байна. Манай хорооны байцаагч байнга очиж торгож, барааг нь хурааж авсаар л байна. Одоо бүүр байцаагч, аж ахуйн нэгж хоёрын дунд эвгүй асуудал үүсээд байна. Эсвэл бүр ягштал биелүүлдэг байх хэрэгтэй, чадахгүй бол энэ хуулийг болиулах хэрэгтэй баймаар юм. Энэ хууль нь их учир дутагдалтай тамхи, архи хэрэглэхгүй байх орчин нөхцлийг нь бүрэн хангаж чадаагүй. Гэр хорооллын тамхи татах цэг нь сүүлдээ архичдын оромж болоод дуусч байна. Мөн хэд хэдэн хороонд гүйлтийн зам өгсөн байсан. Хүмүүс түүнийг Моностой нь холбож ярьдаг. Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх үйлчилгээ нь зөвхөн Моност л зөвшөөрсөн байдаг. Тэрбишдагва гишүүний уулзалт дээр нэг хүн асуусан “Би хөнгөлөлттэй эм бичүүлээд Моносын эмийн сангаас авах, хөнгөлөөгүй өөр эмийн сангаас эм авах тэс өөр үнэтэй байна. Хөнгөлөлтгүй эмийн сан нь илүү хямдхан байна. Энэ арай дэндэж байгаа юм биш үү? УИХ-ын гишүүн өөрийн албан тушаалаа ашиглаж байгаа хэрэг үү?” гэж байсан. Эм хөнгөлөх хууль өмнө нь ч байсан. Харин өөрөө УИХ-ын гишүүн болсныхоо дараа зөвхөн Моносыг л хөнгөлөлттэй эм зардаг болгосон юм. Өөрийнх нь уулзалт дээр хүмүүс бас л энэ эмийн үнийн харьцангуй байдлын тухай асуухад тэр “Моносыг би үүсгэн байгуулсан нь үнэн. Гэхдээ одоо надад огт хамаагүй, тусдаа компани болсон. Одоо бол би УИХ-ын гишүүнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа” гэж хэлж байна лээ. Хүмүүс үүнийг нь “худлаа ямар нэгэн но байгаа” гэж л хардаг. Мөн өөрийнхөө хийгээгүй ажлыг хийсэн гэж энэ ажлын тайландаа оруулсан байна. Тухайлбал, энд Сонгинохайрхан дүүргийн өрхүүдийн газар өмчлөлтэй холбоотой асуудлыг нь шийдэж өгсөн гэж байна. 26-р хороонд амьдарч байгаа иргэдийн газар өмчлөлийн асуудлыг шийдсэн гэж байна. Миний бодлоор энэ дүүргийн засаг даргын ажил, гишүүн хүн оролцмооргүй л юм шиг санагдана. Бас нэгдүгээр хорооллын зочид буудлуудыг цэгцэлсэн гэж байна билээ. Энэ нь сайн мэдэгдэхгүй л байна, бараг хэвээрээ л байгаа даа. Тэгээд ч үүнийг гишүүн хийдэггүй. Цагдаагийн албан хаагчид цэгцэлж таарах байх. Үүнд мөн Гудамж төслийн ажлыг өөрөө хийсэн мэт бичсэн байгаа. Үнэн хэрэг дээрээ Гудамж төслийн мөнгийг бондоос гаргасан байдаг. Саяхан Эрдэнэчимэг гишүүн уулзалтынхаа үеэр нэгж тарааж байсан. Уулзалт хийнэ гээд хоёр удаа зарласан боловч өөрөө ирээгүй. Нэг удаад нь эгч нь нас барсан, нөгөөх нь хөлөө хугалсан гээд. Гэхдээ туслах нь нэгжийг нь тараасан. Хүмүүст хэрэгцээтэй зүйл болохоор олон хүмүүс ирсэн, гэвч нэгж нь хүрээгүй хэл ам боллоо л гэсэн сураг байсан. Сонгуулийн үеэр сурталчилгаа хийхийг хориглосон байдаг. Гэтэл Эрдэнэчимэг гишүүн далдуур хийсээр л байдаг. Сүүлийн үед Моносын эмийн сангуудаар өөрийгөө рекламдаад хүчилтөрөгчийн коктейлийг сар шахам тараасан. Зөвхөн Моносын салбаруудаар тараасан болохоор ойлгомжтой биш үү. Манайд хүмүүс орж ирээд АН-ынхан хүчилтөрөгчийн коктейл үнэгүй тарааж байхад танай нам юу ч өгөхгүй гэж намайг доромжилчихоод гараад явсан. Бас Моносоор гоо сайхны нүүрний бүтээгдэхүүнийг тарааж, хүмүүсийн нүүрийг будаж өгсөн гэж байсан. Би очоогүй. Энэ бүхэнтэй хүмүүс Эрдэнэчимэгийг холбон ярьж байна. Яахав холбоогүй ч байж болох юм. Гэвч ноднин, уржнан жил тараахгүй яагаад заавал энэ жил тарааж байгааг нь хүмүүс гайхаж асууж байсан. УИХ-ын гишүүн дүүрэг нийслэлийн дарга ч бай хамаагүй бүхнийг анхан шатнаас эхэлбэл зүгээр юм даа. Мөн манай 3 цэцэрлэг, нэг яслитай газар нэмж цэцэрлэг буюу 55-р цэцэрлэгийн өргөтгөлийг барьсан. Яагаад заавал цэцэрлэгтэй газар цэцэрлэг бариад байгааг асуухад “газар алга” гэж хэлж байсан. Гэтэл тэр байхгүй гэсэн газар нь өөр зориулалтаар барилга баригдаад байх жишээний. Ер нь бол энэ газар хамгаалах гэдэг зүйлийг мануухай болоод сууж байгаа засаг дарга хийх ёстой болохоос УИХ-ын гишүүн ирээд оролцох ёсгүй. АН-ынхан гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, халуун хүйтэн усанд холбож өгнө гэж анх сонгуулийн шоу хийж гарч ирсэн. Гэтэл бүх зүйл бахь байдгаараа байж л байна.

18-р хорооны иргэн Б.Цэнгэл:

        Эрдэнэчимэг гишүүн олон сайн зүйл хийсэн гэж үзэж байна. Хот төлөвлөлт, эмэгтэйчүүдийн үзлэг, сургуулийн тал дээр сайн хуулиуд санаачлан батлуулсан. Би Эрдэнэчимэг гишүүнд 18-р хорооныхоо муур нохойнуудыг устгаж, орчин тойрныхоо тохижилтыг сайжруулж өгөөч гэж хүсэлт тавьсан. Эргээд таны хүсэлтийн дагуу ийм зүйл хийлээ гэсэн ямар ч хариу ирээгүй.

29-р хорооны засаг дарга Болорсүрэн:

        Нууцгүй хэлэхэд бид нэг намынх. Эрдэнэчимэг гишүүн сургууль цэцэрлэгийн тухайд цааш нь сайн ярьж хэлж өгдөг. Ерөнхийдөө манайхаас сонгогдсон гишүүд хийж гавьсан зүйл байхгүй. Бидний тавьсан асуудлыг цааш нь хэдэн хэлтсүүд рүү л дамжуулдаг байх. Ер нь хэд хэдэн сайн хуулиуд санаачилсан л байх. Тамхины хууль гэх мэт. Эрдэнэчимэг гишүүн бол хувийн эмийн сан энэ тэр гээд жоохон юм өгөөд л явчихдаг.

29-р хорооны иргэн А.Түвшин:

 Эдгээр хүмүүсийн хийж байгаа ажил нь нэг их мэдэгддэггүй. Яахав цаагуураа хийж байгаа зүйл байгаа л байх. Ахиад эдгээр хүмүүс сонгуульд өрсөлдвөл би сонгохгүй. Хийж бүтээх хүсэлтэй хүнийг л сонгоно.

13-р хорооны иргэн Н.Туул:

        Миний мэдэхийн тэднээс нь ард түмэнд туссан зүйл нэгээхэн ч байхгүй. Эдгээр хүмүүсийг би дахиж сонгохгүй, ард түмнээ гэсэн хүнийг л сонгоно.

13-р хорооны иргэн А.Цэцэгмаа:

        Би лав юу хийснийг нь мэдэх ч үгүй юм байна. Эрдэнэчимэг гишүүний гаргасан тамхи, архины хууль хэрэгжиж байгаа нь харагдахгүй л байна. Өмнөхөөсөө ч илүү хэрэглээ нь нэмэгдсэн. Энэ хүн Моносоо рекламдаад л, ахмадад ганц нэг гоо сайхны хэрэглэл өгч байна. Хамтын тэтгэврийн тухай хууль нь надад буруу санагдсан. Улс орон эдийн засаг хямралтай байхад төсөв мөнгийг нь ч хаанаас олох юм бүү мэд.

        Энэ бүхнээс эрхэм гишүүний хийсэн бүтээсэн ямар ч үр дүнгүй байгаа тухай, хийсэн хэмээн нэрлээд байгаа нь зөвхөн “Монос” гэх хувийн хэвшилд зориулагдсан байгаа нь харагдана. Хөнгөлөлттэй үнээр эм авдаг ахмадууд бараг бүгд л хэлдэг юм байна лээ. Моност зарж байгаа хөнгөлөлттэй үнэ арай "хөнгөлөлт биш" талаар...

Ажлаа тайлагнасан Л.Эрдэнэчимэг

        Уих-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 2012-2015 оны тайлан хэмээх гарчигтай нэгэн товхимол СХД-ийн иргэдийн гар дээр очжээ. Эндээс тэр өөрийгөө юу хийсэн бүтээсэн гэж хэлэх зүрхтэй вэ гэдгийг харж болно. Эсвэл тэр хэний ажлыг өөр дээрээ бичүүлэх хүсэлтэй, “ширлэсэн” эмэгтэй вэ гэдгийг мөн харж болно. “Би энийг хийлээ” гэх нүүр бардам ажил иймэрхүү хүний нүд хуурсан товхимолд томддог биз. Тиймдээ ч хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн, янз бүрийн тараах материал төдийгөөр өөрийнхөө ажлаа тайлагнаад байдаггүй бололтой. Тэртэй тэргүй хэдийгээр массаар нь харахад тэнэг санагдаж байсан ч ард түмний хараа хурц тул хэн хийсэн хийгээгүйг сайн мэднэ. Харин хийсэн болж харагдах гэсэн хүмүүс аль болох олон хуудастай сэтгүүл шиг товхимол ихээр тараадаг. Л.Эрдэнэчимэг гишүүний тайлан тиймэрхүү л маягтай харагдана. Тухайлбал түүний тайлан гэгч зүйлийн эхний хоёр нүүрэнд "Нэг цэрэг, нэг үндэстэн" хэмээх санаачлагын тухай бичсэн байна. Чухам энэ санаачлага, хөтөлбөр гэгчийг тэр ганцаараа боловсруулаагүйг бүгд мэднэ. Мөн эхний ээлжийн боловсруулалт нь ч нэлээд хэл ам дагуулж, маргаантай, өөрөөр хэлбэл дутуу дулимаг болсныг ч бүгд мэднэ. Харин тайлангийн дараагийн хоёр нүүрэнд нь дээр дурдагдсан 1072 хувьцаанаас иргэд ногдол ашиг авах цагийг ойртууллаа хэмээн бичжээ. Уг нь энэ хувьцааг тэднээс өмнө тэртэй тэргүй ЗГ-ийн 2012 оны 116-р тогтоолоор "Тавантолгойн хувьцааг иргэн аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд, тус компанийн 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн, тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосугай" хэмээн зарлигдсан байдаг. Хувьцаанаас ногдол ашиг хүртэх эсэх нь иргэдийн 1072 ширхэг хувьцаа зах зээлд, хөрөнгийн биржээр борлогдох хүртэл нээгдэхгүй. Тэр тусмаа 15.000.000.000 ширхэг хувьцаатай байхаар анх зарласан компанийн хувьцааны 1072 ширхгийг эзэмшигч этгээд одоохондоо ногдол ашиг горьдох болоогүй нь зах зээлийн боловсролтой хэнд ч гэсэн ойлгомжтой үйл явц. Амархан мөнгөтэй болчих гэсэн хүний сэтгэл дээр дөрөөлж ажил хийсэн, хийнэ, удахгүй хувьцааны чинь ногдол ашиг гэж сул мөнгө та нарт өгүүлэхээр боллоо гэсэн мсж өгөхийг Л.Эрдэнэчимэг хатагтай хүссэн байна. Сонгинохайрханы сонгогчид ч гэсэн ийм үлгэрт итгэдгээ болих хэрэгтэй. Тавантолгойн гэрээ судлах ажлын хэсэг ахалж ажилласан талаарх ярилцлага нь тайлангийн нэлээд хэдэн нүүр эзэлсний дараа азтай хувьцаа эзэмшигчид гэсэн мэдээллийн шинж чанартай хоёр нүүр гарч ирнэ. Тэр хоёр нүүрэнд мань хүний хийсэн ажилтай огт хамааралгүй хуучны цэнхэр хийгээд ягаан тасалбарын үнэ цэнэ хэрхэн өссөн тухай мэдээлэл маягийн “Зохион бичлэг” оржээ. Аанай л мань хүний хийсэн ажил биш гэсэн үг. Энэ маягаар хийсэн ажлын тайлан, хэн нэгний хийсэн ажлын реклам, хийж магадгүй зүйлийн танилцуулга алин болох нь мэдэгдэхгүй үргэлжилсэн товхимол 13-р нүүрэндээ СХД бүү хэл Монголчуудын асуудал болон хувираад буй ЦЭЦЭРЛЭГ гэх гоёмсог гарчиг өгсөнтэй таарна. Харамсалтай нь мань хүн цэцэрлэг бариагүй, цэцэрлэг засуулаагүй, цэцэрлэгтэй холбоотой ямар нэгэн ажил тойрогтоо хийгээгүй бололтой юм. Хийсэн бол хэдэн хүүхэд үнсэж үнгэлсэн зургаа татуулаад аль хэдийнэ оруулсан байх ёстой. Гэвч тийм зүйл алга. Монгол улсын хэмжээгээр хэдэн хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, хэдэн хүүхэд хамрагдаж чадахгүй байгаа гэх мэтчилэн мөн л мэдээллийн шинж чанартай хэдэн тоо баримт төдийхөн байна. Дараагийн хуудсанд харин хүүхэд харах үйлчилгээ хэмээн УИХ-ын хэдэн хүүхнүүдийн санаачилсан хуулийн тухай ярилцлага өгчээ. Харамсалтай нь энэ хууль, түүнээс гадна тамхины хяналтын тухай хууль зэрэг түүний товхимолд байгаа хуулиуд нь УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг хэмээгдсэн “албан бус” бүлгийнхний санаачлага гэдгийг бүх хүн мэднэ. Хууль батлагдах хүртэл судалгаа, боловсруулалт дээр Л.Эрдэнэчимэг оролцсон байж болох хэдий ч тэртээ тэргүй хууль санаачлах, боловсруулах үүрэгтэй гишүүн хүн тайландаа дурдаад байхуйц чухал зүйл нэг талаар биш. Нөгөө талаар эмэгтэй гишүүдийн баталсан тамхины хяналтын тухай хууль бар, паб, ресторанаас бусад газар огт үйлчлэхгүй байгаа нь үнэн. Хуулийн зүйл заалт бүхэн иргэд даган мөрдөх боломжтой, ойлгомжтой, амьдралд нийцсэн, мөрдөөгүйд нь тооцох хариуцлага нь хэрэгжих боломжтой байх ёстой. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн гар бие, эсвэл нэр нь оролцон баталсан “тамхины эсрэг” хэмээх хууль огт хэрэгжихгүй байгаа билээ. ТҮЦ бүр автобусны буудал дээр тамхи ширхгээр зарж байна. Ахлах ангийн сурагчид хүссэн газраасаа тамхи худалдан авч чадаж байна. Сургуулийн эргэн тойрон, автобусны буудал хамаарахгүй тамхи татсан хүн олж харна. Энэ бол боловсруулалт муутай хууль амьдралд хэрэгждэггүйн хамгийн тод жишээ. Цаашдаа Л.Эрдэнэчимэг гишүүний тайлан Тамхины тухай хууль, ОХУ-ын тамхины эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэсэг, Эмэгтэй гишүүд согтуу жолоочтой дайтсан гэх мэтчилэн мэдээллийн чанартай зүйлсээр өрнөсөөр 34-р нүүрэнд Хамтын тэтгэврийн тухай хууль гэсэн хэсэгт хүрч ирнэ. Болиоч дээ Л.Эрдэнэчимэг гишүүн ээ, “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийг чинь С.Эрдэнэ сайд санаачилсан. Нөгөө талаар та хэчнээн дэмжээд дэмжээд наад хууль чинь нийгмийн даатгалын санг дампууруулж, эдийн засгийн хямралтай төрд дарамт үүсгэхээс өөр олигтой үр дагаваргүй. Мөнгө өгсөн нэрээр, мөнгө өгнө гэх нэрээр санал худалдаж авах гэдэг сонгуулийн шоучин сэтгэлгээний хор уршиг Монгол улсад хангалттай гай тарьсан. 2012-2015 оны тайлангийн товхимол цаашаагаа улсын төсвөөр баригдсан Баянхошууны зам, Хөгжлийн банкнаас санхүүжигдэж баригдсан гудамж төсөл, гэх мэтчилэн үргэлжилнэ. Яг өөрийнх нь хийсэн ажлууд нь төгсгөл хэсэгт нь ганц нэг байна. Тэдгээр нь хүүхдүүдэд харааны шил тааруулж өгөх, 15 ахмад дайчин, багш, сувилагч нарт гарын бэлэг өглөө. 500 гаруй ахмадуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа гэх мэтчилэн байх юм. Бэлэг тараасан тухай тайландаа бичнэ гэдэг УИХ-ын гишүүний хувьд ичмээр л зүйл. Ахмадуудыг үзлэгт хамруулах бол тэртэй тэргүй нийгмийн даатгал төр хариуцдаг тэтгэврийн хөгшдийн хувьд өөрсдөө очоод урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой асуудал билээ. Тэр чухам яг юуг өөрөө гардан хийж гүйцэтгэсэн бэ?

С.Амаржаргал, Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)
  • дахин сонгох шаардлагагүй л боловуу даа, гэртээ байж байвал таарна

  • ene teneg huuhniig yah gej songodog bna songinohairhanchuudaa

  • yasan ih bayrhuu novsh ve tegd bas УИХ-ын gishuun gd bgaamaa ym uzej nud tailah bolooguil bndaa chaavaasdaa iim mal aj ahuinuud l bn shuudee

  • yostoi daxin songoxguiee bayan selenge ene 2 iig kkkkkkkk

  • ёстой сонгож болохгүй

  • Monos unetei ednii biznes ard tumniig shulj bgaa valiar emegtei manai shd odoo ulam dordson

  • Yu ch hiigeegui shde bugd mediishd icheh heregtei shde odoo boli songohgui iim muuhai awgaig

  • yu hiigeegui shu dee... Songinohairhan duuregt amidardag hun buhen mende

  • захиалгат бичлэг.тэгсэн мөртөө яасан ч ядуу бичээв дээ УИХын гишүүн аж ахуйн ажилтан биш

  • ene Amarjargal Yanjindulam nar henii zahialgaar bicheed baigaa ni oilgomjtoi. hed honogiin umnu Terbishdagva gishuuniig chadan yadan muulsan baisan. Odoo Sumyabazariig muulah esehiig harii????

  • СХД-т амьдардаггүй учраас тус дүүрэгт хийсэн ажлыг нь мэдэхгүй юм байна. Харин ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчлэх талаар ярих юм бол 8-р хорооны засаг дарга Д.Энхжаргал, 13-р хорооны иргэн А.Цэцэгмаа нартай санал нийлэхгүй байна. ЭМД төлдөг иргэдэд УБ хотод 262 /үүнээс моносын 34/ аптек нийт 339 төрлийн эмийг 93 хувь хүртэл хөнгөлөлтэй үнээр худалддаг. Эдгээр аптекуудын эмийн үнэ хөнгөлөлт үзүүлдэггүй аптекийн эмийн үнээс хямд байна гэдэгт тэнэг хүн ч итгэхгүй. Хөнгөлөлт үзүүлдэг аптекуудын үнэээс Моносын эм хамгийн хямд байдгийг байнга үйлчлүүлдэгийн хувьд мэднэ. Иймд ор үндэсгүй худал зүйл ярих нь өөрөө ёс суртахуунгүй зүйл мөн. Ямар аптек, ямар эмийг хэдэн хувиар хөнгөлдөгийг НДЕГ-ын http://www.ndaatgal.mn/ сайтаас үзээрэй

  • Malnuudaa tegeed huchiltorogchiin koteil ogohgui baih estoi yumuu. Olj uuh gej uil tamaa idlee. ungui ogch bgaa gazar oor haana bna zaagaad og tend ochood uuy.

  • Huviinhaa biznesiig l hiigeed yavj bai.turd hereggui.bi 32 r horoonii irgen.yostoi tiim uym hiisen dee gej heleh uym uy ch bhgui shuu dee.

  • dugui n hagardaggui behzee unaal shaamiigaal shaaj ybsan chin ulziitei baihuu.gishuun boloh gej altsganj guisnees

  • эрдэнэчимэг гэж шаймийчаад дахин сонгогдоно гээд л балай авав даа

Онцлох мэдээ