...
...

“Босоо” Ганбаатар давлаа


Хөдөлмөрийн Үндэсний намаас хөөгдсөн залуус өөрсдийгөө дарга, нарийн бичиг гэж зарлаад явах нь “Тугалд бухын цэнгэл зохимжгүй” гэдгийн үлгэр болов. Ингээд “Гэлэн гуай гэх нь бүү хэл гөлөөг” гэх гишүүд, дэмжигчид олдохгүй байгаа учир Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга нар Сэрэлт киноны лам багш шиг “Энэ муу хазгар Бямбаа хүртэл манайхыг тойрдог болж” гэх нь холгүй сууна.  

 

Бусад намын ах нарын ятгалгаар бие даан “Илүү гэр барьж суух” гэсэн залуус эргээд намын дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн Н.Одонгуа нараа царайчлаад эхэлжээ. Арав гаруй жил гудамжинд тэмцсэн С.Ганбаатар тийм амар хоол биш. Дарах тусам босоод байдаг “Босоо” Ганбаад дутуу мэх хийн хүнд байдалд орсон Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга тэргүүтэй залуусыг буцаан авах хурал ХҮН дээр яригдаж эхлээд байгаа бололтой.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (58)

Онцлох мэдээ