...
...

Хуримын ордон ашигтай ажилладаг гэв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн өнөөдрийн  ээлжит хуралдаанаар  нийслэлийн өмчит Гэрлэх ёслолын ордныг хувьчлах асуудлыг хэлэлцлээ. Улмаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Гэрлэх ёслолын ордныг нийслэлийн өмч  хэвээр байлгах шийдвэр гаргасан байна. Ийм шийдвэр гаргахад НИТХ-ын дэргэдэх залуучуудыг дэмжих "Лобби" бүлэг чухал үүрэг гүйцэтгэжээ.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа тэргүүтэй найман төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй  лобби бүлгээс гуравдугаар сарын 3-нд анх  Гэрлэх ёслолын ордныг хувьчлахыг эсэргүүцсэн албан бичгийг НИТХ-д  хүргүүлсэн байна.  Мөн НИТХ-ын 18 төлөөлөгч тэдний санал санаачлагыг дэмжиж нэгджээ. "Лобби" бүлгийн зүгээс “Гэрлэх ёслолын ордон нь барилга байгууламж төдийхөн зүйл биш, Монголчуудын үе үеийнхний гэгээн дурсамж, гал голомтын бэлгэдэл, ёслол хүндэтгэлийн гол төв  бөгөөд Монголын залуу үеийнхний халдашгүй нэр хүндтэй өмч учир нийслэлийн өмч хэвээр байх нь зүйтэй” гэсэн санааг дэвшүүлсэн байна. Алдагдалтай ажилладаг хэмээн хувьчлах обьектын жагсаалтад ороод байсан хуримын ордон 2012 онд 67 сая, 2013 онд  248 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэнэ. Өмчийн харилцааны газраас 2014 оны хагас жилийн санхүүгийн мэдээллийг  үндэслэн алдагдалтай гэх  тооцоог гаргажээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ